1
Ноа тагтаа ба туулай
Америк иргэний тэжээдэг Ноа (Noa) нэртэй цагаан тагтаа гэмтсэн туулай олж, өөрөө асрах болжээ. Түүний эзэн тагтаандаа дуртайяа тусалдаг гэнэ.
2
Мило арслан ба Бао нохой
Мило нэртэй эм арслан өөрийн төрүүлсэн зулзагаа голжээ. Түүний амьдардаг Оклахома мужийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэ явдалд гайхшаа барсан бөгөөд Мило нэгэн гөлгийг төрөхөөсөө өмнө өргөж авсан болохыг нь удалгүй олж мэджээ. Амьтны хүрээлэнгийнхэн тэр нохойд Бао гэдэг нэр өгсөн байна.
3
Гари капибара ба Флопси муур
Капибара бол дэлхийн хамгийн том мэрэгчийн төрөлд тооцогддог, хамгийн найрсаг амьтан юм. Гари (Gary) нэртэй капибара Флопси мууртай хамт байгаа зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа аж.
4
Барын зулзагатай Капа нохой
Эх нь төрөхийн хүндрэлээс болж нас барсан хоёр бамбарыг амьтны хүрээлэнгийнхэн Капа нэртэй нохойд авахуулсан аж. Харин Капа тэднийг өөрийн зулзага мэт өсгөсөн байна.
5
Альберт хонь ба Тэмба заан
Тэмба зааныг тугал байхад эхийг нь арслан барьжээ. Түүнийг Өмнөд Африкийн байгаль хамгаалагчид хонин сүрэгт нийлүүлэн өсгөж насанд хүрсэн хойно нь байгальд нь буцаан тавихаар шийдсэн байна. Харин Тэмба хонин сүрэг дундаас Альберт нэртэй найзаа олжээ.
6
Овен усны үхэр ба Мзий яст мэлхий
Кенийн өмнөд эрэг цунамид өртөх үед Овен усны үхэр эхээс өнчрөн ганцаараа хоцорчээ. Байгаль хамгаалагчид түүнийг Мзий нэртэй 130 настай яст мэлхийтэй ижилсүүлж тавьсан бөгөөд өдгөө бяцхан усны үхэр "өвөө"-тэйгөө тун найрсаг байх болсон гэнэ.
7
Сай Май бар ба торойнууд
Тайландын амьтны хүрээлэн дэх Сай Май бар хээл хаяснаас болж ихээхэн уй гашууд автаад байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн эх нь үхсэн гахайн торойнуудыг түүнд дасгаж, хөхүүлэх болсноор Сай Май илт сэргэж, тэднийг жинхэнэ зулзага шигээ хайр энэрэл дүүрэн өсгөх болсон юм.
8
Нив сармагчин ба тахиа
Израйлийн амьтны хүрээлэн дэх Нив нэртэй сармагчин бусадтайгаа төдийлөн нийцтэй биш, зожиг амьтан байжээ. Тэгтэл хажуу торонд нь байдаг тахиа түүн дээр үе үе зочлон ирэх болсноор удалгүй тэд найзууд болж, байнга хамт байх болжээ.
9
Тита муур ба хэрэмний зулзага
Колумбын иргэн Рубен Гавириагийн муур Тита гадагш салхилаад орж ирэхдээ нэгэн хэрэмний зулзага авчирчээ. Хэрмийг Тита өөрийн зулзага мэт энхрийлэн өсгөсөн бөгөөд тэр хэрэм яг муур шиг хүрхэрдэг болсон гэнэ.
10
Камуниак эрслэн ба тугал
Камуниак (Kamunyak) нэртэй эрслэн эх нь алагдсан зургаан тугалыг өргөж авчжээ. Харамсалтай нь Камуниак дангаараа зургаан тугал хөхүүлж чадахгүй учраас хүмүүсээс тусламж хүссэн байна. Хүмүүс ч түүнд туслаж тугалнууд эсэн мэнд өсөж байгаа аж.
11
Маркүи муур ба гөлөгнүүд
АНУ-ын нэгэн хотод зургаан гөлөг өвлийн хүйтэнд хөлдөх гэж байхад нь Маркүи нэртэй муур тэднийг аварчээ. Маркүи тэднийг зун болтол харж хандсан бөгөөд гөлөгнүүдийн дөрөв нь түүнийг орхин одсон бол хоёр нь үнэнч үлдсэн байна.
12
Руби нохой
Руби уг нь хоньч нохой байсан ч нэг хөлөө хугалснаас болж доголон болжээ. Гэсэн ч тэр гэртээ зүгээр суусангүй, Австралийн "Edgar's mission" амьтны эрх хамгаалах төвд гэмтсэн болон өнчирсөн олон тооны амьтныг асарч өсгөх үүрэг хүлээжээ. Руби 2009 оноос хойш хурга, торой, ишиг гэхчилэн маш олон амьтны "Тереза эх" болсон юм.
13
Додо сармагчин ба Аорн бамбар
Хоёр настай Додо сармагчин Бангкокийн амьтны хүрээлэнд амьдардаг бөгөөд эхээ алдсан Аорн нэртэй барын бамбарыг асрах болжээ.
14
Саммер туулай ба муужгайнууд
АНУ-ын нэгэн амьтны эмнэлэг өнчирсөн зургаан муужгайг хэн нэгэн авчирч өгчээ. Гэхдээ тэднийг Саммер туулай өргөж авна гэж ажилтнууд нь зүүдлээ ч үгүй байж. Хэдий эрэгчин боловч Саммер муужгайнуудыг эхээс нь дутахгүй асардаг аж.
15
Үхэр сүрэг ба Ёохан бодон
Германы нэгэн үхрийн фермд тун хачирхалтай үзэгдэл болжээ. Ижлээсээ төөрсөн зэрлэг бодонгийн тооройг фермийн эзэн олж авчирсан бөгөөд үнээнүүд нь түүнийг бараг л өргөж авчээ. Өдгөө өсөж том болсон бодон яг л үхэр шиг зан авир гаргадаг гэнэ лээ.
16
Коко горилл ба муужгай
Коко горилл дохионы хэлээр хэдэн мянган үг мэддэгээрээ дэлхийд алдартай байсан юм. Тэрээр хэд хэдэн тэжээвэр мууртай байсан бөгөөд бүгдэд нь хүүхэд шигээ байртай байжээ.
17
Инго овчарк ба Полди шар шувуу
Үүрнээсээ унаад удаагүй байсан шар шувууны дэгдээхэйг Инго нэртэй нэртэй овчарк олж өсгөжээ. Харин энэ зураг Германы цахим ертөнцөд нэлээд алдартай юм.
18
Шүдэт халимнууд ба дельфин
Атлантын тэнгис орчим нэгэн дельфин ижил сүргээсээ төөрсөн ч түүнийг шүдэт халимны сүрэг олж өөрсдийн нэг болгожээ.