Энэ амьдралдаа харамсахгүйн тулд юу хийж амжуулсан байх ёстой вэ?

2018-08-06, 15:00
11,525

Залуу нас хүний амьдралд ганц л тохионо. Тиймээс хүн залуу байхдаа л санасан, зорьсон бүхнээ биелүүлэх хэрэгтэй юм. Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Янз бүрийн шалтгаанаар хүмүүс хийхийг хүссэн бүхнээ хойшлуулдаг. Бид уншигч та бүхэндээ залуу насандаа хийж бүтээх, үзэх ёстой зүйлсийг танилцуулж байна.

Энэ амьдралдаа харамсахгүйн тулд юу хийж амжуулсан байх ёстой вэ?

1 Байгалийн сайханд нар мандахыг хар

Та өөрийнхөө өмнө нь хэзээ ч үзээгүй газарт очоод уулын орой дээр гарч нар мандахыг хараарай. Энэ нь өндөр барилгын байшингийн дээвэр, уулын оргил зэрэг ямар ч газар байж болно. Тухайн үед харсан тэр үзэгдлийг та хэзээ ч мартахгүй гэдэгт итгэлтэй байна.

Байгалийн сайханд нар мандахыг хар

2 Аялалд гар

Хүн бүрт очихыг хүсдэг газар байдаг. Мөнгийг идэх, өмсөх зүйлд бус харин аялалд явахад зарцуулбал илүү их кайф авдаг юм. Та хаашаа ч аялж болно. Хөрш орон руу, очихыг хүссэн гол, нуурын эрэг рүү ч аялж болно шүү дээ.

Аялалд гар

3 Хүүхдүүддээ цаг гаргаарай

Хэрвээ та дүүтэй эсвэл, хүүхдүүдтэй бол тэдэндээ харамгүй цаг гаргаарай. Учир нь нэг мэдэхэд л тэд том болно. Та тэдэнтэйгээ өнгөрүүлсэн сайхан дурсамжгүй болж хоцорч мэднэ шүү.

Хүүхдүүддээ цаг гаргаарай

4 Кайтсерфингээр хичээллэж үзээрэй

Хэзээ нэгэн цагт та далайн эрэг дээр очвол заавал кайтсерфингээр гулгаж үзээрэй. Та дэлхий дээрх хамгийн сэтгэл хөдөлгөсөн спортоор ганц ч удаа болтугай хичээллэж үзвэл хамаг стрессээ мартаж, дорхноо сэргээд л явчихна.

Кайтсерфингээр хичээллэж үзээрэй

5 Айдсаа даван туул

Өндрөөс, харанхуйгаас, уснаас гэх мэт олон зүйлээс хүмүүс айдаг. Байгалиас хүнд айх булчирхай гэх зүйл заяасан нь учиртай хэдий ч та амьдралдаа ганц ч удаа болов айдсаа даван туулах үйлдэл хийгээрэй. Тэгсэн цагт та жинхэнэ эрх чөлөөг мэдрэх болно.

Айдсаа даван туул

6 Тусламж хүссэн нэгний хажуугаар бүү өнгөр

Хүнд тусламж үзүүлэхийн тулд та баян байх албагүй. Бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй гэдгийг санаарай. Таны өглөө болгон хажуугаар нь өнгөрдөг гэр оронгүй, гуйлга гуйдаг хүнд та энэрэнгүй сэтгэл гаргаж уух ус ч болтугай авч өгвөл тэр хүн танд маш ихээр талархах болно.

Тусламж хүссэн нэгний хажуугаар бүү өнгөр

7 Санаж явдаг зүйлээ биелүүлээрэй

Танд санаж явдаг, хийхийг хүссэн гайхалтай төсөл байдаг бол түүнийгээ бодит зүйл болгохыг зориорой. Хэрвээ танд өөрийн гараар урлахыг хүссэн даашинз байдаг бол бүтэлгүйтэх болов уу гэж айлгүй оролдоод үзээрэй. Санаснаа бүтээх гэсэн оролдлого бүр тань өөрөө ялалт юм шүү.

Санаж явдаг зүйлээ биелүүлээрэй

8 Хэчнээн завгүй байсан ч суралцахад цаг гаргаарай

Амьдрал өөрөө шалгалт билээ. Иймд та их сургуулиа төгсөөд магистр, докторын зэрэг хамгаалсан ч цаг ямагт шинэ зүйл сурах эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тархиа хөгжүүлэх хамгийн энгийн арга бол ном унших юм.

Хэчнээн завгүй байсан ч суралцахад цаг гаргаарай

9 Өөрийгөө ямагт сорь

Хүн аливаа зүйлийг хийхээр сэтгэл шулуудсан л бол болохгүй байсан ч болгохын төлөө зүтгэдэг. Хийж, бүтээж, өөрийгөө ямагт сорьсон цагт хүн хэдэн ч насандаа амжилтад хүрэх боломжтой. Та заавал ашиг нь тэрбумаар тоологдох компани байгуулж байж амжилтад хүрэхгүй. Хоол хийж чаддаггүй хэн нэгэн маш амттай хоол хийх нь өөрөө амжилт юм шүү дээ. 

Өөрийгөө ямагт сорь

10 Туршлага олж авах

Хүн алдаж байж л туршлагатай болдог. Гэхдээ хүн өөрийнхөө алдаанаас сайн суралцаж чаддаггүй. Тэгэхээр сайн зөвлөх, багшид шавь орж, алдаагаа багасгах хэрэгтэй.

Туршлага олж авах

11 Багт наадамд оролцоорой

Дэлхийн цөөн улс оронд хүн бүр хүссэнээрээ хувцаслаж, баярлаж цэнгэлддэг багт наадам зохиогддог. Амьдралдаа ганц удаа ч болов цацагтай хувцас өмсөж, хүссэнээрээ  бүжиглэхийг зөвлөе.

Багт наадамд оролцоорой

12 Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан зүйлээ биелүүлээрэй

XXI зуун танд маш олон боломж олгож байгаа. Та шүхрээр нисэж, аварга загастай сэлж болно. Тиймээс танд бага насандаа мөрөөддөг байсан зүйлээ биелүүлэх боломж нээлттэй гэдгийг санаарай.

Хүүхэд байхдаа мөрөөддөг байсан зүйлээ биелүүлээрэй

13 Үл таних нэгэнтэй гудамжинд бүжиглэ

Залуу насны эрч хүч, цог золбоотой байгаа дээрээ хамгийн нандин мэдрэмжүүдийг алдалгүй олж аваарай. Нар, салхи, бороог жинхэнэ утгаар нь мэдэр. “Ямар их бороо ордог юм бэ?” гэсэн бодлоо орхиж нэвт норж, байгаль эхийн ямар гайхалтайг мэдрээрэй.

Үл таних нэгэнтэй гудамжинд бүжиглэ

14 Цор ганцаар хоцрохоос бүү ай

Хүн хааяа ч гэсэн өөртөө цаг гаргах ёстой. Ганцаараа үлдэж, өөрийгөө хэчнээн бие даасан, хатуужилтай нэгэн болохыг ойлгож, өөрөө өөртэйгөө ярьж, аливаа зүйлийг тунгаан бодох хэрэгтэй юм.  Таны аз жаргал зөвхөн танаас шалтгаалдаг гэдгийг чухам энэ үед л та ойлгоно.

Цор ганцаар хоцрохоос бүү ай

15 Хайрынхаа төлөө тэмц

Заяаны хань зам дээр гэдэг ойлголтод бүү авт. Тань дээр хэн нэгэн сайхан хүн хүрээд ирнэ гэж бүү итгэ. Эсрэгээрээ та тэр хүнтэйгээ учрахын тулд тэмцэх хэрэгтэй юм. Хэн нэгэн таны амьдралаас яваад өгөхөд “Надад хайртай, би түүнд хэрэгтэй нэгэн байсан бол явахгүй байх байсан” гэх бодлоо орхи. Хайртай байсан бол та ч мөн адил тэр хүнийг амьдралаасаа явуулахгүй гэдгийг санаарай.

Хайрынхаа төлөө тэмц

16 Эх дэлхийгээ цэвэрлэ

Таны амьдрах орчин бохир биш байлаа ч хойч үед онгон байгаль үлдэхгүй байх вий гэж санаа зовоорой. Бидний гэр бол эх дэлхий өөрөө гэдгийг бүү март. Хүн төрөлхтөнд цор ганц дэлхий заяасан шүү дээ. Түүний төлөө тэмцэхээс бүү гар хумхиж хойш суу.

Эх дэлхийгээ цэвэрлэ

17 Хорт зуршлаа хая

Хэн ч төгс байдаггүй. Гэхдээ хүн төгс байхын төлөө хичээх хэрэгтэй. Тиймээс олон муу зуршлынхаа нэгийг ч болтугай орхих ёстой юм. Энэ бол таны өөртөө оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг байх болно.

Хорт зуршлаа хая

18 Уран бүтээлч сэтгэлгээгээ харамгүй ашигла

Гэртээ, гадуур явж байхдаа, ажлаа хийж байхдаа уран бүтээлч сэтгэлгээгээр хандаарай. Мөн жижигхэн зүйл дээр ч баярлаж сурах ёстой юм шүү. Тэгсэн цагт энгийн нэгэн аялал мартагдашгүй болж хувирна гэдэгт итгэ.

Уран бүтээлч сэтгэлгээгээ харамгүй ашигла

19 Ил галын урд найзуудтайгаа тойрч суух

Орчин үед хүн бүр ухаалаг утаснаасаа салахаа больж, бодитоор бие биетэйгээ яриа өрнүүлэх нь багассан. Тиймээс найзуудтайгаа түүдэг гал тойрч суугаад чин сэтгэлийн яриа өрнүүл. Сэтгэлийн хамгийн нандин зүйлээ бие биедээ уудалж стрессээ тайлаарай.

Ил галын урд найзуудтайгаа тойрч суух

20 Эмээ өвөөтэйгөө ярь

Хайртай эмээ өвөө тань амьдралын ухаан, туршлагаар дүүрэн байдаг. Тэдэнтэйгээ ярилцаж, зарим зүйл дээр сургаал, хатуу үг сонсож байх нь танд л сайн.

Эмээ өвөөтэйгөө ярь

21 Байгалийн үзэгдлийн гэрч болоорой

Од харвахыг та ажиглаж байсан уу. Тэгвэл та цаг зав гарган, оддыг ажиглаж хүслээ шивнээрэй. Гэхдээ утсаараа зураг авахаас илүүтэйгээр сэтгэлдээ тэр дүр зургийг тодхон санаж авах ёстой шүү.

Байгалийн үзэгдлийн гэрч болоорой

22 Бүжиглэ

Бүжиглэхэд таны өндөр, жин, нас, хүйс хамаагүй. Таныг хүн шоолж, хуруугаараа чичилж байсан ч бусдын юу гэж бодохыг үл тоож биеэ сул тавьж, зүрх сэтгэлээрээ хүссэнээрээ удирдахыг зөвлөе.

Бүжиглэ

23 Үүрэг хариуцлага хүлээхээс бүү ай

Хэрхэн амьдрах нь танаас л шалтгаална. Гэхдээ тэглээ гээд өөрийн эрх дураараа байж болохгүй. Хийсэн сонголт, үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж сурах нь чухал юм. Тэгсэн цагт л хүн томоожиж, хүмүүжиж, бас ухаан суудаг юм.

Үүрэг хариуцлага хүлээхээс бүү ай

24 Таны өмнө бүх зүйл нээлттэй гэдгийг сана

Амьдрал маш баялаг төдийгүй жаргал, зовлон түүнийг чимдэг юм. Орь залуу насандаа ямар ч хүнд хэцүү зүйлд бууж өгөхгүй, үргэлж өөдрөг сэтгэлтэй байгаарай. Таны өмнө бүх боломж нээлттэй, та хичээх л юм бол түүнд хүрэх боломжтой шүү дээ.

Таны өмнө бүх зүйл нээлттэй гэдгийг сана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()