Муу ээж болох бүсгүйчүүдийн түгээмэл шинж

Эх хүн болно гэдэг энэ хорвоогийн хамгийн азтай хувь тавилан маргаангүй мөн билээ. Тэр ч утгаараа энэ хорвоод тээж төрүүлэн өсгөсөн эхчүүдээ хайрлаж, ачийг нь хариулах нь үр хүүхэд бидний үүрэг юм. Эмэгтэй хүн бүр эх болно, харин сайн ээж байж чадах нь тухайн хүний өөрийнх нь зан араншин, хүмүүжлийн хэрэг гэж бодном. Үр хүүхэддээ сайн үлгэр дууриалыг төдийлөн өгч үл чадах, "муу" ээж болох эмэгтэйн шинжүүдийг та бүхэнд хүргэж байна.

Муу ээж болох бүсгүйчүүдийн түгээмэл шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэндүү сэхүүн

Ихэнх бүсгүйчүүд үр хүүхдээ хараад урьд өмнө байгаагүйгээрээ томоожин, үрийнхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн болчихдог. Үхлээс ч өөрийгөө харамлалгүй, аюул ирэхэд үрийнхээ өмнө түүнийг сөрөн зогсож чаддаг. Тэр ч утгаараа эрчүүд ээжийгээ, найз бүсгүйгээ, эгч дүү нараа хайрлаж хүндлэх хэрэгтэй. Сайны хажуугаар саар гэгчээр зарим бүсгүйчүүд үрийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан, өөрийн жаргалыг илүүд үздэг. Боломжийн амьдралтай ч, төрүүлсэн үрээ жишим ч үгүй хаяад явах нэгэн байхад солионы хувцасүй хэрнээ үрээ тэврээд хатууг сөрөн зогсох эх хүн байх юм. Түүнчлэн зарим охид өөрийн зүс царай, гоолиг сайхан бие галбираа алдана хэмээн эмээж хүүхэд төрүүлэх, төрсний дараах хариуцлагыг хүлээхээс зайлсхийдэг. Тэдний хувьд бол амиа хуваан байж төрүүлсэн бяцхан үр нь биш, харин өөрийнх нь хувиа хичээсэн зан, бие галбир, гадаад төрхийн асуудал л илүү чухал мэт цаг ямагт аягладаг.

Дэндүү сэхүүн

2 Тэвчээргүй

Таны найз бүсгүй хэр тэвчээртэй, хүлээцтэй зан чанартай вэ? Таныг болзооноосоо хэдэн минут хоцрох, тэрчлэн хамтдаа төлөвлөж байсан зүйл тань хойшлогдоход тэрээр хэрхэн хүлээн авдаг вэ? Хүүхэдтэй болно гэдэг хосуудаас асар их тэвчээр, өндөр үүрэг хариуцлагыг шаарддаг. Тиймээс өөрийн найз бүсгүйгээ сонжоод нэг үзээрэй.

Тэвчээргүй

3 Ёс жудаггүй

Хэтэрхий ёс жудаггүй, сархадад дуртай, муу зуршил ихтэй охидууд хүүхдээ төрүүлснийхээ дараа өөрчлөгдөн засрах нь олонтаа. Мэдээж ганц бие, залуу халуун насандаа бусадтайгаа адил зугаацаж цэнгэлгүй яахав. Гэхдээ та өөрийн найз бүсгүйгээ сонжоод нэг үзэгтүн. Тэрээр таныг уулзах найз, учирсан хүмүүсээсээ дээгүүр тавьдаг уу? Өвдсөн байхад тань халуун хоол, аяга цай дөхүүлж өгдөг үү? Ажиглаад байвал маш олон зүйлээс сайн хань, ээж болох эсэх нь анзаарагдана.

Ёс жудаггүй

4 Анхаарал халамж муутай

Бүсгүй хүний хамгийн чухал шинж бол анхаарал халамж сайтай байх явдал юм. Ингэснээр цаашид хань ижил, үр хүүхэдтэй болсон үедээ тэдэндээ халуун хайраа түгээдэг юм. Ирээдүйд эх болох хүний хамгийн чухал чанарын нэг нь магадгүй анхаарал халамж болов уу...

Анхаарал халамж муутай

5 Хэтэрхий өөнтөгч

Зарим эмэгтэйчүүд шалан дээр унасан ширхэг үс, талхны үйрмэг зэргийг ч дэвэргэн түүнээсээ болж бухимдах нь элбэг. Хүүхэдтэй болсноор цэвэр цэмцгэр байх нь жаахан төвөгтэй. Ялангуяа хүүхэд хөлд ороод ирэх үеэр дөнгөж сая цэвэрлэсэн гэр тань хормын дотор л бөмбөг тэсэлчихсэн юм шиг болох нь олонтаа. Тэглээ гээд цэмцгэр байдлыг үгүйсгэсэнгүй. Мэдээж үр хүүхэд тань өсөж торних орчин аюулгүй, цэвэрхэн байх нь чухал. Харин хүүхдийнхээ "буулгасан" зүйлд бухамдан, түүнээсээ үүдэн хэрүүл маргаан байнга үүсгэвэл хэцүү шүү дээ.

Хэтэрхий өөнтөгч

6 Буруугаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй

Хосууд маргах муудах үе бишгүй л тохиолдоно. Тэр бүрт яг ижилхэн шалтгаанаар өдөр тутам муудалцах нь үнэхээр онцгүй шүү дээ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай, өөрийн буруугаа хүлээж хааяа ч гэсэн буулт хийж чаддаг байх нь гэр бүлийн урт удаан аз жаргалтай амьдралын чухал нэгэн үндэс юм.

Буруугаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй

7 Эдийн шуналтай

Эмэгтэй хүн бүр л гоё ганган, харц дээгүүр ихэмсэг алхах дуртай. Бүсгүй хүний гоё сайхан байх нь эр нөхрүүдээс хамгийн их хамааралтай хэмээн хүмүүс ярьдаг. Учир нь эхнэрийнхээ ажлыг хааяа ч болов хөнгөлөн, гоё сайхан хувцас, зүүлт чимэглэл авч өгөн, гоё сайхан харагдахад нь тусладаг гэж. Энэ ч үнэн. Харин тэглээ гээд харсан болгоноо авах гэж дайрдаг, эдийн шуналтай бүсгүйчүүд цөөнгүй. Нөхрийнхөө авч өгч чадах бололцооноос хэтэрсэн зүйлсийг байнга нэхэж, түүндээ бухимддаг бол энэ мэдээж сайн зүйл биш юм.

Эдийн шуналтай

8 Хэн бүхнийг уурлуулдаг

Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэж сайхан үг байдаг даа. Түүнтэй ижлээр жижиг сажиг зүйл дээр ч хүртэл, хэн бүхэнд уур бухимдлаа гаргаад байвал хэцүү шүү дээ. Хамтын амьдрал зохиоход эр хүний ноён нуруу, эхнэр хүний мэргэн ухаан хэрэгтэй. Тиймээс та өөрийн найз бүсгүйгээ нэг сонжоод үзэхэд гэмгүй юм.

Хэн бүхнийг уурлуулдаг

9 Хүүхдэд дургүй

Хамгийн нийтлэг шинжүүдийн нэг бол хүүхдэд дургүй байх явдал юм. Гэхдээ мэдээж хүүхэд гарахаас өмнө хүүхдэд дургүй байж байгаад хүүхдээ гаргаад л хүүхдэд хайртай болох үе цөөнгүй. Жүжигчин Анжелина Жолигийн хувьд ч гэсэн тэрээр өмнө нь хүүхдэд дургүй байж байгаад том хүүгээ өргөж авсан байдаг. Түүнтэй адил эмэгтэйчүүд цөөнгүй ч бүх бүсгүйчүүдийг тийм гэж бодож болохгүй

Хүүхдэд дургүй

10 Дэврүүн зантай

Бүх зүйлд сэтгэлийн хөдлөлөөрөө ханддаг, дэврүүн зантай бүсгүйчүүд олонтаа. Тэдгээр бүсгүйчүүд ихэнхдээ маш хурдан шийдвэр гаргадаг, аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө хандах нь элбэг. Тиймээс болчимгүй үйлдэх гаргахыг үгүйсгэхгүй. Энэ бүгд эргээд гэр бүлийн тогтвортой харилцаа, үр хүүхдийн хүмүүжил, өөрийнх нь байгаа байдалд ч гэсэн маш ноцтойгоор нөлөөлдөг.

Дэврүүн зантай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()