Энэ сард таныг юу хүлээж байна вэ?

2018-08-01, 14:30
12,212

“Наадмын дараа намар” гэдэг дээ. Бороо хуртай өдрүүд үргэлжилсээр наймдугаар сартай золгоод байна. Тэгвэл энэ сард таныг шинэ адал явдал хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байгаарай. Гэр бүл, хайр, дурлал, мөнгө санхүүгийн асуудал тань ямар байхыг өрнийн зурхайгаа уншиж шинжинэ үү.

Энэ сард таныг юу хүлээж байна вэ?

1 Хонины ордныхон өөртөө амрах зав гаргах нь чухал

Энэ сард та бизнесийн буюу ажлын хамтрагчтайгаа харилцаагаа төвхнүүлэх тал дээр санаа тавих ёстой. Зурхайн ордуудаас хамгийн бүтээлч, хөдөлмөрч болох хонины ордныхон бага боловч амарч, алжаалаа тайлахыг зөвлөе. Танд үүнээс өөр амрах боломж ойрын хугацаанд олдохгүй л болов уу. 

Хэрвээ хийж бүтээхгүй л бол мөрөөдлөө биелүүлэх хэцүү гэдгийг та мэддэг. Тиймээс та найз нөхөд, хайртай хүнтэйгээ хөгжилдөхөөс зайлсхийдэг билээ. Гэхдээ ажлаасаа бага ч болтугай завсарлага авахгүй бол та ганцаар үлдэнэ гэдгийг санаарай.

Хонины ордныхон өөртөө амрах зав гаргах нь чухал

2 Үхрийн ордныхон хайртай, дотны хүмүүстээ анхаарал хандуулаарай

Таны амьдралд юу хамгийн чухал гэдгийг та одоо л мэддэг болжээ. Амсхийх завгүй зунжин ажилласан таны хувьд энэ сард ажил хөнгөрөх нь ээ. Энэ мөчийг өөртөө ашигтайгаар эргүүлээрэй. Хийхийг хүссэн зүйл болон хувь хүний хөгжилд анхаарлаа хандуулах цаг нь ирсэн байна.

Хайртай дотны хүмүүстээ цаг заваа харамгүй гаргахгүй бол цаг хугацаа таныг хүлээхгүй. Нэг л өдөр дотны хүн чинь орхиод явахыг үгүйсгэхгүй. 

Үхрийн ордныхон хайртай, дотны хүмүүстээ анхаарал хандуулаарай

3 Ихрүүд буулт хийх цаг болжээ

Өнгөрсөн таван сарын хугацаанд таны хайр дурлал хавцлын ирмэг дээр байгаа мэт олон асуудлаар дүүрэн байжээ. Хий махбодийн ордод тооцогддог учир та аливаа зүйлийг хөнгөн хийсвэр хүлээж авах магадлалтай байдаг. Хайртай хүнийхээ дотоод сэтгэлийг ойлгохыг эрмэлзэж, хичээл зүтгэл гарга. Хэрвээ та асуудлаа шийдэж чадахгүй хэвээр байгаа бол түрүүлж уучлалт гуй. Буруугаа хүлээн буулт хийх гэхчилэн бүхнийг  өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг санаарай.

Ихрүүд буулт хийх цаг болжээ

4 Мэлхийн ордныхон шинэ хайр дурлалтай учирна

Сүүлийн үед нэг л хүмүүстэй ойлголцоход нэг л биш байгаад байна уу. Хүнд итгэх итгэлээ алдаж, сэтгэлээр унах тохиолдол танд нэг биш удаа гарчээ. Гэсэн хэдий ч та энэ сард “хуяг”-наасаа гарч ирнэ үү. Нуугдаж, өөрийгөө бусдаас тусгаарлавал та хэзээ ч асуудлаа шийдэж чадахгүй. Наймдугаар сарыг дуустал таны амьдралд онцгой өөрчлөлт гарахгүй бөгөөд анхаарал, болгоомжоо алдалгүй сэрэмжтэй байгаарай. 

Гэхдээ энэ сард танд тохиолдох хамгийн одтой явдал бол та шинэ хайр дурлалтай учрах нь. Сэтгэл зүйн тогтворгүй байдалд авталгүй шинэ танилтайгаа харилцаагаа тайван тогтуун үргэлжлүүлээрэй.

Мэлхийн ордныхон шинэ хайр дурлалтай учирна

5 Арслангийн ордныхон өөртөө асуулт тавь

Өнгөрсөн сард та олон зүйлийг хийж бүтээсэн гэж найдаж байна. Энэ сард та өөрийгөө маш бүтээлчээр мэдэрч уншиж, бичих сэдэл төрнө. Тиймээс та өөртөө "Энэ зүйлийг хийвэл надад ашигтай юу? Би юу хийвэл энэ зүйл улам сайн болох вэ?" гэж асуулт тавиарай. Наймдугаар сарын дундаас та өөрийгөө илүү эрх чөлөөтэйгөөр мэдэрч, шинэ хүнтэй танилцаж, цагийг сайхан өнгөрөөхийг хүснэ. Гэхдээ та хөгжилдөж, цэнгэж байхдаа анхааралгүй байж болохгүй. Харин сарын сүүлчээр ажил хийх эрч хүч ундрах учир энэ боломжийг ашиглан ажилдаа амжилт гаргаарай. 

Арслангийн ордныхон өөртөө асуулт тавь

6 Охины ордныхон амжилт бүтээлээр дүүрэн байх нь

Та үе үе өөрийгөө аливаа зүйлийг хийхэд хангалтгүй, сул дорой мэт мэдэрдэг. Учир нь таны хийсэн бүх зүйл нэг л болохгүй, нуран унаж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл энэ сард таны гараа хүргэсэн бүх зүйл алт болж хувирна гэдэгт итгээрэй. Мөн энэ сард та амжилт бүтээлээр дүүрэн байх тул танаас тусламж хүсэх хүн цөөнгүй гарч ирэх болов уу. Гэхдээ бага зэрэг хувиа хичээсэн зан танд илүүдэхгүй гэдгийг санаарай. Харин хайр дурлалын тань амьдралд онцын өөрчлөлт гарахгүй хэдий ч бага зэрэг ам мурийх магадлалтай учир үүнээс сэргийлж биеэ барихыг зөвлөе.

Охины ордныхон амжилт бүтээлээр дүүрэн байх нь

7 Жинлүүрийнхэн бусадтай найрсаг бай

Жинлүүрийн ордныхон олны дундаас ямагт ялгарч чаддаг. Энэ сарын 2-ны өдөр таны хамгийн азтай өдөр байх болно. Мөн наймдугаар сард танд хийж бүтээх зүйл уул овоо мэт байх нь. Хэрвээ таны хайр дурлалын харилцаанд асуудал гарсан бол аль болох эрүүл ухаанаар хандахыг хичээгээрэй. Тэгсэн цагт эргэн хуучин хэвэндээ орно. 

Эргэн тойрны хүмүүс тань ямагт найрсаг хандаж байвал та ч мөн адил элэгсэг хариу бариарай. Та нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрнэ. Хожим танд тэр хүмүүс эерэг энерги, эрч хүч бэлэглэж, тусламж хэрэгтэй үед таны дэргэд байна гэдэгт итгэлтэй байж болно.

Жинлүүрийнхэн бусадтай найрсаг бай

8 Хилэнцийнхнийг азын тэнгэр ивээнэ

Хилэнцийн ордныхныг энэ сард аз ивээж үргэлж ид шидийг мэдрэх болно. Та энэ цаг хугацааг ашиглаад өөрийн санаж зорьж явдаг ажлаа амжуулаад аваарай. Наймдугаар сар таны илаарших, эрч хүчээ сэлбэх үе юм. Хэрвээ та хүнд дурлаж, шинэ хайртай учирсан бол яаравчлах хэрэггүй. Бүх зүйлийг аясаар нь явуулахыг зөвлөе. Энэ сард таныг азын тэнгэр ивээх болохоор хамгийн бүтэхгүй гэж бодож явсан зүйл тань ч биелнэ гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ та аливаа зүйлд хайнга хандаж болохгүй гэдгийг санаарай.

Хилэнцийнхнийг азын тэнгэр ивээнэ

9 Нумын ордныхон хайртай хүндээ ихээхэн мөнгө зарцуулна

Энэ жил таны ажил үйлс нэг л болохгүй байгаа байх. Зурхайн ордуудаас хамгийн чадварлагт тооцогддог нумын ордныхон ямар ч хүнд хэцүү нөхцөлөөс өөрийгөө аваад гарч чадна. Тиймээс ямагт өөртөө итгэлтэй байгаарай. Сарын сүүлээр та улам илүү эрч хүчтэй байх тул өөдрөг байхыг хүсье. Та хайр дурлалын асуудалд ихээхэн мөнгө зарцуулах төлөвтэй байна. Санхүүгийн асуудалд орохгүйн тулд зарим хүнээс холбоогоо таслаарай.

Нумын ордныхон хайртай хүндээ ихээхэн мөнгө зарцуулна

10 Матрынханд их хэмжээний орлого орж ирнэ

Матрын ордныхон хэтэрхий бүрэг хүмүүс юм. Гэхдээ энэ сард та бүрэг ичимхий зангаа орхиод бусдад сэтгэлээ нээ. Өөрийн уяхан зангаа бусдад гаргаарай. Зөвхөн сэтгэлээ нээснээр олон асуудлаа шийдэх болно. Бусад хүнд таныг хайрлах боломж олго. Сэтгэлээ нээхэд эхэн үедээ танд хэцүү байх боловч дасахыг оролдоорой. Хүмүүс тантай шударга бус харьцаж байгаа мэт санагдах болно. Гэхдээ бүх буруугаа бусдад тохохоос зайлсхий.

Өнгөрсөн сард та маш эрч хүчтэй ажилласан бол энэ сард та хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэнэ. Энэ сард танд их хэмжээний орлого орж ирнэ гэдэгт итгээрэй.

Матрынханд их хэмжээний орлого орж ирнэ

11 Загасны ордныхон бусдын тусламжийг авахаасаа бүү нэрэлх

Загасны ордныхон ямагт хичээнгүй, шаргуу ажилладаг. Хэнээр юу хийхээ хэлүүлдэггүй танд заримдаа бусдаас туслалцаа хүсэх үе бишгүй гардаг байж таарна. Энэ сард танд тусламж хэрэгтэй бол санаа зоволгүй бусдаас асуухаасаа бүү эргэлзээрэй.

Сарын сүүлээр таны удаан хүлээсэн урамшууллын мөнгө орж ирнэ. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн таны өөртөө итгэх итгэл, ажлын эрч хүч нэмэгдэнэ. Мөн шинэ хүнтэй танилцаж, болзоонд явах магадлал өндөр байгаа тул эртнээс өөрийгөө бэлдээрэй.

Загасны ордныхон бусдын тусламжийг авахаасаа бүү нэрэлх

12 Хумхын ордныхонд их хэмжээний мөнгө орж ирнэ

Наймдугаар сард та хайр дурлалдаа хамгийн их анхаарал хандуулаарай. Таны хайр халамж, анхаарлыг хүсэх хүн цөөнгүй байна шүү. Энэ жил таныг хайрын тэнгэр ивээж байгаа. Хэрвээ өнгөрсөн сард хайртай хүн чинь санаачилгыг гартаа авч байсан бол харин одоо та юу хүсэж байгаагаа түүнд илэрхийлээрэй. Сарын сүүлээр таны хүсэн хүлээж байсан орлогын үүд хаалга нээгдэнэ. Орж ирсэн мөнгийг удаан хугацааны туршид авахыг хүссэн зүйлдээ зарцуулаарай. 

Хумхын ордныхонд их хэмжээний мөнгө орж ирнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()