1
Нохой олж харвал...
Хэрэв та зураг дээрээс хамгийн түрүүнд нохой олж харсан бол та үнэхээр гярхай хүн юм. Энэ нохой нь үнэнч, тайван амгалан, амар амгаланг төлөөлдөг бөгөөд хэрэв та үүнийг анзаарч мэдсэн бол эдгээр чанарыг эрхэмлэн үнэлж, хамтрагчаасаа хайж байдаг.
Та хувийн амар амгаланг эрхэмлэж, амьдралдаа туулсан, амсаж үзсэн жаргал, зовлонгоо бусадтай хуваалцахыг хүсдэг юм байна.
Хүндэтгэл бол таны хувьд чухал бөгөөд найз нөхөд болон хамтрагчаасаа өөрийн чөлөөтэй байдлыг хүндэтгэхийг хүсдэг. Мөн та хүссэн зүйлээ нууж хаалгүй хэлэх дуртай. Нохой харсан хүмүүс найз нөхөдтэйгөө сайхан цагт хамт наргиж, зовлон нүүрлэхэд хажууд нь үлдэж тусалдаг.
Амьдралаас сайн сайхныг эрж байгаа хүмүүс хүссэн бүхэн сэтгэл зүрхэнд нь байгааг мартаж болохгүй. Бидний зүрх сэтгэл өөрсдөдөө өгөх хэрэгтэй хайраа агуулдаг бөгөөд үүнийгээ мэдэрч чадвал хамгийн ариун нандин хүсэл тань биелэгдэх болно. Учир нь бидний зовлон зүдүүр эцэстээ алга болж, оронд нь аз жаргал бий болно. Дотоод сэтгэлийн амар амгаланг таньсан хүн бусдад аз жаргалыг түгээж, хүссэн болгондоо хүрч чаддаг билээ.
2
Хүний нүүр олж харвал...
Хэрэв та дээрх зургаас хүний нүүр харсан бол та бүх зүйлийг ерөнхийд нь авч үздэг юм байна. Та зорилгодоо хүрэхийн тулд хаана очиж, юу хийх, ойрын ирээдүйд яг яах ёстойгоо мэддэг. Та чин үнэнч, найдвартай зантай учраас ямар нэг зүйлийг эхнээс дуустал нь хийдэг. Сургууль, ажил мэргэжил, гэр бүлтэй холбоотой үүргээ биелүүлэх чадварт тань хэн ч эргэлздэггүй. Гэхдээ жижиг сажиг зүйл таны сонирхлыг татдаггүй учраас үргэлж шинийг эрэлхийлж байдаг.
Таны амьдралаас хайж байгаа зүйл чинь бүтээлч сэтгэлгээтэй холбоотой. Та амьдралдаа юу хүсэж байгаагаа мэддэг ч таны дотор түүнээс ч илүү зүйл бий гэсэн бодол төрдөг.
Том байшин, сайн хань, үнэтэй машин жолоодохыг хүн бүр хүсдэг. Харин та илүү гүн гүнзгий утгатай зүйлд хүрэхийг тэмүүлдэг. Материаллаг зүйлсээс илүү та ямагт алдар цуугаа мандуулахыг хүсдэг байх.
Хэрвээ тийм бол зөвхөн бясалгалд цаг заваа зориулж, зүрх сэтгэлийн тайван байдалд анхаарлаа төвлөрүүлж, дотоод хүн тань юу хэлж байгааг сонсох хэрэгтэй. Таны зүрх сэтгэл тодорхой чиглэлд нээгдэж эхлэх, эсвэл таны оюун ухаан яг юунд төвлөрөх хэрэгтэй вэ гэдгээ мэдрэх хүртлээ бясалга. Энэ нь таны насан туршийн сэтгэл ханамжинд хүрэх гол түлхүүр юм.