Швед бүсгүйн тэнэглэл

Шведийн загвар өмсөгч Наташа Крoун (Natasha Crown) дэлхийн дээд амжилт тогтоох хүний санаанд оромгүй арга сэджээ. Тэрээр дэлхийн хамгийн том өгзөгтэй эмэгтэй болохын тулд өдөр бүр илчлэг өндөртэй зургаан кг "Nutellа" шокаладны крем идэж огцом жин нэмж байгаа аж.

Швед бүсгүйн тэнэглэл

Өдгөө 24 настай Наташа Шведийн Готенбург (Gottenburgh) хотод амьдардаг. Жин нэмж хөх өгзөг нь огцом томорч байгаа нь өөрт нь "хүчирхэг бас тачаангуй" мэдрэмж төрүүлдэг гэж тэр хэлжээ.

Наташагийн ташааны тойрог 1.8 метр болсон ч дэлхийн дээд амжилт тогтоохын тулд дахиад 60 см нэмэх шаардлагатай гэнэ. Тэрбээр улам эрчимтэй жин нэмэхийн тулд пицца, гамбургер зэрэг өндөр илчлэгтэй түргэн хоолнуудыг өглөө үдэшгүй идэх болжээ. 

Наташа хөх өгзгөө суларч унжихаас нь сэргийлэхийн тулд арьсаа татуулах хагалгааг гурван удаа хийлгэсэн байна. Тэрбээр өдөр бүр толинд харахдаа "Илүү том хөх өгзөгтэй болмоор байна" гэж боддог гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()