Хойд Солонгосын тухай хачирхалтай 10 баримт

Австрали улс имжээрээ алдартай. Харин Английг хүн төрөлхтөн “Биг Бен”-ээр нь сайн танина. Италид очсон хүн амтат пиццаг нь зооглон, эспрессо уух нь уламжлал болсон зүйл. Дэлхийн улс орон бүр өөр өөрийн өвөрмөц байдал, ёс заншлаараа алдартай байдаг. Хойд Солонгос улс олон жилийн турш нууцлаг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү орны талаар сонирхолтой баримтууд ил болсоор байгаа билээ. Хойд Солонгосын удирдлагууд ард иргэдийнхээ хүсэл, бодлыг үл харгалзан, санаанд оромгүй янз бүрийн шийдвэрийг гаргадаг гэдгийг бид мэднэ.

Хойд Солонгосын тухай хачирхалтай 10 баримт

Хэдийгээр Хойд Солонгос жуулчдын хөл дарагдсан орон биш боловч нууцлаг юм бүхэн бусдын аазгайг төрүүлдгийн адилаар аялагчид тус улсад илүү анхаарал хандуулах болсон билээ. 2014 онд 100.000 жуулчин энэ орныг зорьсон бол 2020 он гэхэд жуулчдын тоог хоёр сая болгох зорилготой байгаа гэнэ. Жуулчид аль болох олон очсоноор Хойд Солонгосын нууц бага багаар тайлагдсаар байх биз ээ. Гэхдээ удирдагч Ким Жөн Уны удирдлага дор буй Хойд Солонгосыг хамгийн аюултай орон хэмээн тооцож байгаа. Учир нь энд үргэлж цөмийн зэвсэг, пуужингийн туршилт хийдэг.

 

1 Хойд Солонгос өөрийн гэсэн хуанлитай

Та Солонгост одоо 2018 он болж байна гэж бодож байна уу? Үгүй ээ. Үнэн хэрэгтээ Хойд Солонгост одоо  дөнгөж 106 он болж буй. Учир нь энэ орны он тоолол хамгийн анхны удирдагч, тэргүүн Ким-Ир-Сений төрсөн өдрөөс эхэлж байгаа юм. Хамгийн анхны жил 1912 оноос эхэлсэн. Энэхүү хуанлиг тэд албан ёсоор 1997 оны есдүгээр сарын 9-өөс эхлэн улс орон даяараа ашиглах болсон. Тиймээс хэрвээ та Хойд Солонгосыг зорихоор шийдсэн бол шинэ хуанли аваарай.

Хойд Солонгос өөрийн гэсэн хуанлитай

2 Удирдагчдын нас барсан өдөр баяр тэмдэглэхийг хориглоно

Хойд Солонгосын хоёр дахь удирдагч арванхоёрдугаар сарын 17-нд, харин анхны удирдагч долдугаар сарын 8-нд нас барсан учир энэ өдрүүдэд хорвоод мэндэлсэн хүмүүс төрсөн өдрөө тэмдэглэж болохгүй.

Удирдагчдын нас барсан өдөр баяр тэмдэглэхийг хориглоно

3 Цөөн тооны сайтад орох эрхтэй

Хэдийгээр цахим сүлжээнд маш олон вэб сайт байдаг ч хойд солонгосчууд ердөө 28 вэб-сайтад нэвтрэх эрхтэй. Ихэнх сайт нь сонирхолгүй, уйтгартай. Учир нь эдгээр сайтад аюулгүй байдал, боловсрол, өндөр настнуудын асаргаа, мэдээ, хоол хийх талаар зөвлөсөн байдаг. Үүнээс гадна гэртээ интернэттэй болоход нэлээд түвэгтэй. Компьютер үнэтэйгээс гадна худалдаж авахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Хэдийгээр 25 сая хүн амтай ч цөөн хэдэн мянга нь л гэртээ интернэт ашиглах эрхтэй байдаг аж.

Цөөн тооны сайтад орох эрхтэй

4 Залуучууд удирдагчтайгаа ижил үс засалттай байх хэрэгтэй

Ким Жөн Ун өөрийн чанга хатуу дэглэмээрээ алдартайгаас гадна сонирхолтой үсний засалттай нэгэн. Тиймээс улсын бүх залуус удирдагчтайгаа ижил үсний засалттай байх хэрэгтэй гэсэн хууль бий. Хойд Солонгосын залуучуудын зургийг харахад л энэ хууль хэрхэн хэрэгждэг нь тодорхой биз ээ.

Залуучууд удирдагчтайгаа ижил үс засалттай байх хэрэгтэй

5 Өмнөд Солонгостой хиллэдэг хэсэгтээ хуурамч хоттой

Хойд болон Өмнөд Солонгосын хил дээр үзэсгэлэнтэй сайхан хот байгаа мэт харагдана. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү хотод хэн ч амьдардаггүй гэнэ. Хойд Солонгост энэ хотыг “Эртний ертөнц” хэмээн нэрлэдэг боловч ийм үзэсгэлэнтэй сайхан хот байгуулах боломжтой гэдгээ Өмнөд Солонгост харуулах зорилготой. Харин хүмүүс энэ хотыг “Сурталчилгааны хот” хэмээн нэрлэжээ.

Өмнөд Солонгостой хиллэдэг хэсэгтээ хуурамч хоттой

6 2010 онд болсон ДАШТ-ийг үзэж, дэмжих хүмүүсийг хөлсөлсөн

Хойд Солонгосын иргэд улсаасаа гарч, хилийн дээс алхах үнэхээр хэцүү. Гэтэл 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-ий үеэр Хойд Солонгосын маш олон иргэн багаа хөгжөөн дэмжихээр ирснийг хүмүүс хараад нэлээд их гайхсан юм. Үнэн хэрэгтээ тэд Хятадын түрээсийн хөгжөөн дэмжигчид байсан бөгөөд улс орноо эв нэгдэлтэй гэдгийг харуулахыг тэд зорьсон байна.

2010 онд болсон ДАШТ-ийг үзэж, дэмжих хүмүүсийг хөлсөлсөн

7 Нийт замынх нь багахан хувь нь аспальтан зам

150.000 хүн багтах том талбайтай ч замынх нь гуравны нэг хэсэг нь л хатуу хучилттай, аспальтан хар зам байдаг.

Нийт замынх нь багахан хувь нь аспальтан зам

8 Тэд “сонгууль” зохион байгуулдаг

Ардчилсан улс орон гэдгээ харуулахын тулд хойд солонгосчууд таван жилд нэг удаа сонгууль зохион байгуулдаг. Гэхдээ мэдээж нэг л сонголт байх хэрэгтэй. Сонгууль өгөхгүй байх талаар бодох ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл, Ким Жөн Унд өрсөлдөгч огт байхгүй. 

Тэд “сонгууль” зохион байгуулдаг

9 Өмнөд Солонгосын кино найруулагчийг хулгайлж, кино зураг авахуулжээ

Хойд Солонгос киноны тал дээр нэлээд хоцрогдмол бололтой. 2014 онд тэд “Сурвалжлага” хэмээх инээдмийн киног дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд Америкийн хоёр иргэн Ким Жөн Уны амийг хороохыг завдаж буй утга агуулгатай байдаг. Гэтэл 1978 онд Ким Ир Сен Өмнөд Солонгос улсын найруулагч Шин Сан Ок болон түүний гэргий, жүжигчин Чой Ен Хи нарыг хулгайлсан аж. Ингээд тэдэнд Хойд Солонгосын кино ертөнцийг аврахыг тушаасан байна. Хосууд долоон кино бүтээж, 1986 онд эх орон руугаа буцжээ.

Өмнөд Солонгосын кино найруулагчийг хулгайлж, кино зураг авахуулжээ

10 "Гурван үеийн шийтгэл"-ийн дүрэм

Хэрвээ таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн санаандгүй байдлаар шоронд орвол бусад гишүүнд ч гэсэн шийтгэл оноодог. Хэрвээ хэн нэгэн ялангуяа улс төрийн хууль, журам зөрчих юм бол та ч түүнтэй адил болно. Таны өвөө, эмээ, ээж, аав гээд энэ шийтгэлээс хэн ч бултаж чадахгүй. “Гурван үеийн шийтгэл”-ийг 1950 оноос Ким Ир Сен хэрэгжүүлж эхэлжээ.

"Гурван үеийн шийтгэл"-ийн дүрэм

Бонус: Залуу удирдагч орчин үеийн урлагийг дэмждэг

Өмнөд Солонгосын урлагийн томоохон баг энэ оны гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр Хойд Солонгост тоглолтоо хийсэн билээ. Өвлийн олимпын үеэр Хойд Солонгосын урлагийн баг Өмнөдөд тоглолт хийсний хариуд ийм арга хэмжээ авсан юм.

Нийт 160 хүнтэй урлагийн нүсэр баг Хойд Солонгосын нийслэлд дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тоглосон аж. Багийн бүрэлдэхүүнд “Red Velvet” нэртэй охидын K-pop хамтлаг хүртэл багтсан байна. Хэдий чанга хатуу гараар улс орноо удирддаг ч залуу удирдагч орчин үеийн урлагийг дэмждэг, ойлгодог нэгэн гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм.

Бонус: Залуу удирдагч орчин үеийн урлагийг дэмждэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()