“Цахиурын хөндий”-д амьдрахад хэр их зардал гардаг вэ?

“AmoCRM” компанийн үүсгэн байгуулагч Михаил Токовинин нь Сан-Францискод олон жилийн турш амьдарч буй бизнесмен залуу юм. Михаил “Цахиурын хөндий" (Silicon Valley)-д амьдрах нэг сарын зардлыг тооцож үзэхээр шийдсэн байна. Ингээд тэрээр 3 гишүүнтэй нэг гэр бүлийн Хойд Калифорнийн хамгийн өртөг өндөр энэ бүсэд амьдрахад ямар хэмжээний хөрөнгө зарцуулагдахыг тооцоолж гаргажээ. 

“Цахиурын хөндий”-д амьдрахад хэр их зардал гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн бага зардлаар амьдрахад:

$3000 — нэг өрөө байрны хамгийн бага түрээс. 2000 долларын байр байдаг ч хүүхэдтэй бол танд түрээслүүлэхгүй.

$500 — ЭМД. Хэдийгээр та ЭМД төлөхгүйгээр хэмнэж болох ч хүүхэдтэй байхад энэ хэмнэлт хэрэггүй л болов уу.

$1000 — Цэцэрлэг. Та улсын цэцэрлэгийг сонгох боломжтой ч хэрвээ та хамгийн хямд байрыг түрээсэлсэн бол цэцэрлэгийн төвшин мөн л тийм байна. Тиймээс та мянган долларыг байрны түрээсэнд, эсвэл хувийн цэцэрлэгт зарцуулах боломжтой. Энэ бол таны сонголт.

$300 — СӨХ, интернет. 3 ам бүлтэй гэр бүлд үүнээс бага болох нь юу л бол.

$100 — 2 хүний утасны хэрэглээний төлбөр.

$200 — Унаа. Хэрвээ та Сан-Францискод амьдардаг бол нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах боломжтой.

$1000 — Хоол. Та сард 1000 доллараас бага зардлаар хооллохгүй.  

$200 — Тооцоолоогүй зардал. Хэдийгээр та гэрээсээ гарахгүй байсан ч жилд 2400 долларыг та тооцоолоогүй зардалдаа үрэх болно.

Өөрөөр хэлбэл, 3 ам бүлтэй гэр бүл сард 6300 доллар, жилд 75000 доллар буюу татвартайгаа нийлээд 110000 долларыг зарцуулна гэсэн үг юм. Гэхдээ энэ бол цахиурын хөндийн хамгийн хямдаар амьдрах зардал. 

Хамгийн бага зардлаар амьдрахад:

2 Хангалттай амьдрахын тулд:

$4500 — 2 унтлагын өрөөтэй байр.

$1000 — гэр бүлийн эрүүл мэндийн даатгал.

$1500 — цэцэрлэг, хүүхэд асрагч.

$500 — СӨХ + гар утас.

$1000 — машин (+ машины зогсоол).

$3000 — хоол, ресторан.

$500 — нэмэлт зардал, хот доторх аялал (жилд 6000 доллар).

Нийт: сард 12 000 доллар / жилд 144 000 доллар = 210 000 доллар татвартай.

Хангалттай амьдрахын тулд:

3 Хангалуун амьдрахын тулд:

$7000 —3 унтлагын өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй байрны түрээс  хамгийн багадаа.

$1500 — ЭМД.

$2000 —сайн цэцэрлэг,  хүүхэд асрагч.

$500 — СӨХ, утасны төлбөр.

$1500 — боломжийн машин + даатгал+ зогсоол + түлш.

$3500 — хоол, ресторан.

$1000 — худалдан авалт бусад зардал.

Нийт: сард 17 000 доллар / жилд 204 000 доллар = 350 000 доллар татвартай.

Хангалуун амьдрахын тулд:

Хэрвээ бүр илүү тансаг амьдрахыг хүсэж байвал танд жилд татвартайгаа нийлээд 700 мянган доллар хэрэг болно. Та энэ хотод төрж, өссөн хэрнээ программист бус харин төрийн албан хаагч, багш, эсвэл цагдаа болсон бол та ядуусын эгнээнд багтана. Энэ тохиолдолд  гэр бүл, хүүхдийнхээ ирээдүйд хангалттай сайн хөрөнгө оруулалт хийж чадахгүйд хүрнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()