"Хаадын тоглоом" киноны насанд хүрэгчдийн хэсгийн зураг авалтын хөшигний цаадах нууц

Телевизийн алдарт цуврал бүтээл болох "Хаадын тоглоом" буюу "Game of Thrones" кино сонирхогч хүн бүрийн анхаарлыг татаж, зураг авалтыг нь хэрхэн хийсэн бол хэмээн мэдэхийг хүсдэг болов уу. Ялангуяа гол баатруудын дотно харилцаанд орж буй халуухан хэсгийн зураг авалтууд хүмүүсийн анхаарлыг илүүтэй татдаг. Ингээд "Game of Thrones" киноны хөшигний ард ямар үйл явдал өрнөсөн талаар хамтдаа сонирхоцгооё.

"Хаадын тоглоом" киноны насанд хүрэгчдийн хэсгийн зураг авалтын хөшигний цаадах нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Роуз Леслигийн дур булаам агшин

Игриттийн дүрийг бүтээсэн жүжигчин Роуз Лесли (Rose Leslie) хэдийгээр кино зураг авалтанд тийм ч олон орж чадаагүй ч үзэгчид түүнийг мартаагүй хэвээр байгаа билээ. Ялангуяа агуй дотор болсон халуухан учрал нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн байна.

Жүжигчний хэлж байгаагаар энэ нь түүний хувьд анхны энэ төрлийн зураг авалт байсан гэнэ.

“Өмнө нь би хэзээ ч секс зураг авалтанд орж байгаагүй. Ийм олон зураг авдаг гэдгийг ч би мэдээгүй. Хамгийн гол нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэрэгтэй гэдгийг л би мэдэж байсан” гэж тэр ярьжээ.

Дашрамд сонирхуулахад, Кит Харингтон болон Роуз Лесли нар бодит амьдрал дээр хосууд болсон байна.

Роуз Леслигийн дур булаам агшин

2 Ходорын тухгүй хэрэгсэл

Хэдийгээр бид энэхүү жагсаалтыг үзэсгэлэнт бүсгүйгээр эхэлсэн ч Кристиан Нэйрн  (Kristian Nairn) гэх мэт алдартай эрэгтэй жүжигчдээ мартаж болохгүй. Ходорын зураг авалтын үеэр тэрээр нүцгэлэх хэрэгтэй болжээ.

“Би зураг авалтанд нүцгэн оролцож, модны араар нуугдаад дараа нь намайг хүлээж буй Бран, Оше нарын урдаас гарч ирэх ёстой байсан юм. Энэ үед надад асар том хиймэл эрхтэн зүүсэн. Энэ нь үнэхээр тухгүй байсан” хэмээн Кристиан ярьсан юм.

Ходорын тухгүй хэрэгсэл

3 Хэн ч хөхний даруулгатай секс хийдэггүй

Владыка Света Мелисандрагийн дүрийг бүтээсэн Карис ван Хаутен (Carice van Houten)-ы нүцгэлсэн хэсэг кинонд нэлээд гардаг. Тэрээр өөрийн энэхүү дүрд хүндэтгэлтэйгээр хандсан гэдгээ хэлжээ.

Карис​ “Мелисандра бол өөрийн халуухан байдлыг зэвсэг болгож ашигладаг эмэгтэй. Хүмүүс тасалж орхисон толгой, их хэмжээний цус харсны дараа эмэгтэй хүний нүцгэн бие харвал тэдэнд мэдээж таатай санагдана шүү дээ. Хэн ч хөхний даруулгатай секс хийдэггүй учир миний дүрийг зөвөөр хүлээж аваасай гэж би хүсэж байна” хэмээсэн.

Хэн ч хөхний даруулгатай секс хийдэггүй

4 Бодит амьдралыг үзүүлэхийг хүсэж байвал сексийг харуул

Натали Дормер өмнө нь хэд хэдэн удаа нүцгэлсэн зураг авалтанд оролцож байсан учир түүний хувьд хувцсаа тайлах асуудал биш байжээ. “Game of Thrones”-ын зураг авалтанд эрчүүд ч бүсгүйчүүдтэй нэгэн адил нүцгэлж байсан нь түүний гайхашралыг төрүүлсэн гэнэ.

“Секс амьдралын салшгүй нэг хэсэг учир урлагийн бас нэгэн чухал илэрхийлэл болдог. Хэрвээ бодит амьдралыг үзүүлэхийг хүсэж байвал сексийг харуулах хэрэгтэй” хэмээн тэрээр ярьсан байна.

Натали тун удахгүй Евагийн дүрээр олны өмнө гарч ирж, үзэгчдийг баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

Бодит амьдралыг үзүүлэхийг хүсэж байвал сексийг харуул

5 Эцэг эх маань үзэхийг хориглоно

Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн тэрээр энэхүү кинонд хэд хэдэн удаа нүцгэн гарах болно.

Тэрээр “Кино зохиолыг уншиж байх үедээ би гэр бүлийнхэнтэйгээ далайн эрэг дээр амарч байсан юм.  Уншиж дуусчихаад аавдаа хандаж: Та эхний таван бүлгийг алгасах хэрэгтэй болох нь ээ гэж хэлсэн”.

Эцэг эх маань үзэхийг хориглоно

6 Энэ бол хүчирхийлэл биш

“Game of Thrones”-ын мартагдашгүй хэсгүүдийн нэг бол Серсей болон Жейми Ланнистер нарын дотно харилцаанд орж буй кадр юм. Тэд нас барсан хүү болох Жоффригийнхоо шарилын дэргэд нэг нэгэндээ "уусдаг" юм. Харин үзэгчид энэ хэсгийг хүчирхийлэл хэмээн үзэж байгаа гэнэ. Учир нь Жейми Серсейг үргэлж биеэсээ түлхэж, “Боль, энэ бол буруу” гэж хэлж байсан бол ах нь “Надад хамаагүй” хэмээдэг. Гэхдээ Линда үүнийг бэлгийн хүчирхийлэл гэж тооцохгүй байгаа гэнэ.

“Бид хэзээ ч энэ хэсгийг хүчирхийлэл гэж хараагүй. Энэ бол өөрийн хүү, өөрийн залууг алдаж гунигласан эмэгтэйн дүр бөгөөд ах нь түүнийг энэ үед сэтгэл санаагаар дэмжиж буй юм” гэж ярьжээ.

Энэ бол хүчирхийлэл биш

7 Энэ бол буруу зүйл биш!

Киноны долдугаар хэсэгт Жон Сноу (Кит Харингтон) болон Дейенерис Таргариен (Эмилия Кларк) нарын дотно харилцаанд орж буй хэсэг үзэгчдийн анхаарлын төвд үлдсэн билээ. Үзэгчид залуусын хайр сэтгэлийн харилцаанд ихээхэн дуртай байсан ч тэдний цусан төрлийн холбоо нь саад учруулж байлаа.

Энэ талаар Эмилия Кларк “Жүжигчдийн хувьд бол энэ гаж зүйл байсан юм. Учир нь киноны баатрууд тун удахгүй өөрсдийгөө цусан төрлийн холбоотой гэдгээ мэддэг. Мэдээж энэ тал дээр нэлээд шүүмж сонсох биз” гэжээ.

Энэ бол буруу зүйл биш!

8 Итгэж байвал бүх зүйл сайхан болно

Одоо гарах бүлгийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч бол Миссандеи болон Червийн хайр сэтгэлийн холбоо байх болно. Дейенерисийн дүрийг бүтээсэн Натали Эммануэль (Nathalie Emmanuel) нэгэн ярилцлагадаа: “Кино зохиолыг уншиж байхад надад энэ хэсэг маш чухал санагдаж байсан ч "Би нүцгэн зураг авалтанд оролцох юм уу” гэсэн бодол толгойд шууд орж ирсэн. Жейкоб бид хоёрын хувьд энэ их хэцүү санагдсан. Учир нь зураг авалтын хугацаанд бид маш сайн найзууд болсон байсан тул нэг нэгнийхээ өмнө нүцгэн зогсох нь утгагүй санагдаж байлаа. Гэсэн хэдий ч зураг авалт амжилттай болсон. Ийм хэсэгт тоглох хэцүү ч найруулагч, жүжигчин, мэргэжилтнүүддээ итгэж байвал бүх зүйл сайхан болдог”.

Итгэж байвал бүх зүйл сайхан болно

9 Хүсэл тачаалыг зогсоож болохгүй

Дотно харилцаанд орж буй хэсгийн зураг авалтанд Кит Харингтон  (Kit Harington) маш тайван хандсан байна. 

Тэрээр “Хэрвээ тухайн хүн чамд таалагдаж, та хоёр хамтдаа маш олон зүйлийг даван туулсан бол ямар нэгэн хүсэл тачаал та хоёрын дунд заавал байх болно. Харин энэ хүсэл тачаалыг зогсоож болохгүй. Долдугаар бүлгээс эхлээд Дейенерис Жон Сноу нар дотно харилцаанд орох нь гарцаагүй" хэмээсэн юм.

Хүсэл тачаалыг зогсоож болохгүй

10 Бэлэг эрхтэн дээр ягаан хөвсгөр оймстой Кхал Дрого

Эмилия Кларк энэхүү кинонд тоглосноор халуухан зураг авалтанд хэрхэн оролцох талаар багагүй туршлага хуримтлуулсан. Хүчирхийллийн хэсэг дээр түүнд мартагдашгүй мэдрэмж төрсөн гэнэ.

“Бүх зүйл маш сайхан болж өнгөрсөн. Бид нүцгэлэх хэрэгтэй байсан. Энэ тохиолдолд уур амьсгалыг зөөлөн болгох хэрэгтэй байдаг. Тиймээс Жейсон биеийн өнгөтэй зүйл бус, оронд нь ягаан өнгөтэй оймс бэлэг эрхтэндээ угласан” гэв.

Хэдийгээр Эмилия зураг авалтан дээр маш айж сандарсан төрх илэрхийлэх ёстой байсан ч тэд инээсээр таарсан гэнэ. Ягаан өнгийн оймс хараад Эмилия инээдээ барьж чадаагүй ажээ.

Бэлэг эрхтэн дээр ягаан хөвсгөр оймстой Кхал Дрого

11 Хүчирхийллийн талаар тэр юу ярив?

Санса Старк болон Рамси Болтон нарын хуримын анхны шөнийн хэсэг киноны бас нэгэн анхаарал татсан кадруудын тоонд багтдаг. Зэрлэг, балмад хүчирхийлэл үзэгчдийн зэвүүцлийг хүргэсэн юм. Харин жүжигчин Софи Тернер (Sophie Turner) энэ дүрээрээ нэгэн амжилтыг эвдсэн гэж үзэж байгаа  аж.

Тэрээр “Нэг талаар би санаа амарсан. Бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш бус байдлыг харуулснаараа хүмүүст энэ ямар ноцтой асуудал болохыг ойлгуулсан” хэмээжээ.

Хүчирхийллийн талаар тэр юу ярив?

12 18-аас доош насныхан үзэхийг хориглоно

Натали Дормер (Natalie Dormer) даруухан нэгэн биш учир ямар ч нүцгэн хэсгийн зураг авалт түүнийг айлгана гэж үгүй. Харин энэхүү кинонд тэрээр Маргери Тирелл болон Томмен Баратеон нарын анхны шөнийг нь бэлэглэх дүр бүтээх байсан бөгөөд энэ нь Наталид хүртэл эвгүй санагдсан гэнэ. Учир нь кинонд Томмен ердөө 12 настай хүүгийн дүрийг бүтээж байгаа шүү дээ. Хэдийгээр бодит байдал дээр Дин-Чарльз Чепмен Наталигаас ах байсан ч бүсгүй энэ зураг авалтыг солихыг хүссэн байна.

“Би энэ киноны зураг авалтанд урт удаан хугацааны турш оролцож байгаа. Киноны үйл явдалд Маргери Томментой гэрлэх ёстой л бол ёстой. Жорж Мартин киноны найруулгыг хийсэн учир бид түүний зааврын дагуу ажиллах хэрэгтэй. Тиймээс би юу ч хийж чадахгүй учир дүрдээ маш болгоомжтой хандсан”.

18-аас доош насныхан үзэхийг хориглоно

13 Эмилия Кларк "Багийг би удирдах болно"

Дейенерис өөрийн залуу болох Даарио Нахаристай хүчээр бэлгийн харилцаанд орж байгаа хэсэг нь Эмилияд ихээхэн таалагдсан гэнэ.

“Энэ бол миний хүлээж байсан хэсэг. Кинонд буй янаг амрагийн зураг авалт нь тэр чигтээ антифенизм байсан юм. Тиймээс “За алив” гэж хэлсэн дүр бүтээсэндээ их баяртай байгаа”.

Эмилия Кларк "Багийг би удирдах болно"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()