"Forbes" сэтгүүл хамгийн өндөр орлого олсон алдартнуудыг тодруулжээ

Алдар нэртэй байх, амжилтын оргилд хүрэх сайхан. Нэр хүнд нь чамгүй орлого оруулдаг болохоор бүр ч догь. Тийм учраас л дэлхийн оддын орлого, зарлагыг "Forbes" сэтгүүлийн шинжээчид хянаж байдаг бөгөөд өнгөрсөн жилийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг саяхан танилцуулжээ. Ингээд 2017 онд хэн гэдэг алдартан хамгийн их мөнгө халаасалсныг сонирхоцгооё.

"Forbes" сэтгүүл хамгийн өндөр орлого олсон алдартнуудыг тодруулжээ

10 Кристиано Рональдо - Жилийн орлого: 108 сая ам.доллар

2017 онд Кристиано Рональдо (Cristiano Ronaldo) 43 тоглолтонд 44 гоол оруулж Аваргуудын лигт тав дахиа түрүүлж Европын шилдэг хөлбөмбөгчний шагнал болох "Алтан бөмбөг"-ийг хүртсэн. "Реал Мадрид" хөлбөмбөгийн клубтэй хийсэн гэрээний дагуу Рональдо гурван жилийн хугацаанд 50 гаруй сая ам.долларын орлого олж, "Nike" компанитай нэг тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. 

Кристиано Рональдо - Жилийн орлого: 108 сая ам.доллар

9 Эд Шийран -Жилийн орлого: 110 сая ам.доллар

27 настай, дуучин Эд Шийран (Ed Sheeran) орчин үеийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг болжээ. Түүний дуунууд нь хэдэн зуун сая удаа татагдсаны дээр тоглолт бүр нь дүүрэн үзэгчтэй байдаг ажээ. 

Эд Шийран -Жилийн орлого: 110 сая ам.доллар

8 Лионель Месси - Жилийн орлого: 111 сая ам.доллар

2017 оны арваннэгдүгээр сард Лионель Месси (Lionel Messi) "Барселона"-тай хийсэн гэрээгээ 2021 он хүртэл сунгасан нь жилийн 80 сая ам.долларт хүрч дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогч болсон. Үүн дээр нь "Adidas", "Pepsi", "Huawei", "Hawkers" зэрэг компанитай хамтран ажиллах гэрээнээс олох орлогыг нь нэмбэл хэдэн зуун сая доллар болно. 

Лионель Месси - Жилийн орлого: 111 сая ам.доллар

7 Крис Мартин - Жилийн орлого: 115.5 сая ам.доллар

"Coldplay" хамтлагийн хоёр жилийн турш үргэлжилж байгаа аялан тоглолт нь нийт 500 сая ам.долларын орлого олсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр орлогод тооцогдож байна. Эндээс мэдээж хамтлагийн ахлах дуучин Крис Мартин (Chris Martin) багагүй хувь хүртжээ. 

Крис Мартин - Жилийн орлого: 115.5 сая ам.доллар

6 Боно - Жилийн орлого: 118 сая ам.доллар

"U2" хамтлаг өнгөрсөн жил мөн аялан тоглолт хийсэн бөгөөд тэдний тоглолтыг нийт 2.7 сая хүн үзжээ. "U2" нийт 316 сая ам.долларын орлого олсны гуравны нэгийг нь хамтлагийн ахлагч Боно хүртсэн байна. 

Боно - Жилийн орлого: 118 сая ам.доллар

5 Двэйн Жонсон - Жилийн орлого: 124 сая ам.доллар

Дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болж чадсан Двэйн Жонсон (Dwayne Johnson) өнгөрсөн жил бүх цаг үеийн хамгийн өндөр цалинтай жүжигчин болж чаджээ. 

Двэйн Жонсон - Жилийн орлого: 124 сая ам.доллар

4 Жүдит Шинделин - Жилийн орлого: 147 сая ам.доллар

Жүдит Шиндлин (Judith Sheindlin) нь 22 жилийн турш үргэлжилж байгаа "Шүүгч Жуди" шоуны од бөгөөд тус шоуны нэг ангийг л гэхэд 10 сая хүн үздэг юм байна. 

Жүдит Шинделин - Жилийн орлого: 147 сая ам.доллар

3 Кайли Женнер - Жилийн орлого: 166.5 сая ам.доллар

"Kylie Cosmetics" компанийнхаа ачаар у Кардашианы гэр бүлийн хамгийн залу гишүүн маань дэлхийн хамгийн залуу тэрбумтан болоход ойрхон байгаа юм.

Кайли Женнер - Жилийн орлого: 166.5 сая ам.доллар

2 Жорж Клүүни - Жилийн орлого: 239 сая ам.доллар

Алдарт жүжигчин маань өнгөрсөн жил кинонд тоглож бус өөрийн эзэмшдэг "Casamigo" нэртэй текила дарсны үйлдвэрээсээ их хэмжээний орлого олжээ. 

Жорж Клүүни - Жилийн орлого: 239 сая ам.доллар

1 Флойд Мэйвэдэр - Жилийн орлого: 285 сая ам.доллар

Флойд Мэйвэдэр (Floyd Mayweather)-ийн Коннор МакГрегор (Conor McGregor)-той хийсэн тулаан 550 сая ам.долларын орлого олсноос боксчин 275 сая ам.доллар хүртсэний дээр сурталчилгаанаас ч багагүй ашиг олжээ. 

Флойд Мэйвэдэр - Жилийн орлого: 285 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()