Хүүхдэдээ мэргэжлээ зөв сонгож, чадварлаг нэгэн болоход хэрхэн туслах вэ?

Эцэг эхчүүд үр хүүхдээ тодорхой ажил мэргэжилтэй, төгс хүн болгохыг хүсдэг. Болж өгвөл орлого сайтай мэргэжил эдийн засагч, хуульч, бас зарим нь эмч болгохыг зорьдог. Харамсалтай нь эцэг эх хүссэний зоргоор хүүхэд нь хүний эх эмч болчихдоггүй. Ертөнц хувьсан өөрчлөгдсөөр байна. Жилээс жилд шинэ төрлийн мэргэжлүүд бий болсоор, ажлын байрны эрэлт хэрэгцээ дээш доош савладаг. Тэгвэл хүүхдэдээ хэрхэн мэргэжлийг нь зөв сонгоход туслах вэ?

Хүүхдэдээ мэргэжлээ зөв сонгож, чадварлаг нэгэн болоход хэрхэн туслах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юунаас эхлэх вэ?

Хүүхэд том болоод ямар мэргэжилтэй хүн болохоо багаасаа мөрөөдөөд эхэлдэг. Мөн жил ирэх тусам хүүхдийн мөрөөдөл хувьсан өөрчлөгддөг. Хэрвээ хүүхэд гурван настайдаа гал сөнөөгч болохыг хүсдэг бол энэ нь эцэг эхчүүд түүнийг багаас нь бэлдэх ёстой гэсэн үг биш. Магадгүй дөрвөн нас хүрээд илбэчин, харин тавтайгаасаа эрвээхэйн ангууч болохыг хүснэ. Ахлах сургуулиа төгсөх жил, тэр ч бүү хэл их сургуульд сурч байхдаа ч хүүхдийн тань хүсэл, мөрөөдөл өөрчлөгдөж болно. Тухайлбал, америк оюутнуудын гуравны нэг нь их сургуульд сурч байх хугацаандаа мэргэжлээ сольдог гэнэ.

Тиймээс хүсэл, мөрөөдөл байнга өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл. Эцэг эхчүүд хүүхдэдээ олон талын мэдлэг олгож, хүссэн мэргэжлийнх нь талаар мэдээллээр хангахад туслах хэрэгтэй юм. Хүүхдийнхээ өмнөөс мэргэжлийг нь сонгож өгч огт болохгүй.

Юунаас эхлэх вэ?

2 Хүүхдээ олон талын авьяастай болоход нь бүү саад хий

Хэрвээ таны хүүхэд ирээдүйд ямар хүн болохоо шийдсэн бол түүнийг тэр талын авьяасаа хөгжүүлэхэд нь бүү саад хий. Аль болох хүссэн зүйлээрээ мэргэшихэд нь тусалж, дугуйлан, секцэд явуулах хэрэгтэй. Мөн хүүхдээ багаас нь хийж чадах хэмжээгээр нь гэрийн ажилд сургах ёстой.  

Гэхдээ хэт олон зүйлээр хичээллэ гэж шахах хэрэггүй. Тэгвэл хүүхдийн тань аливаа зүйлийг сурах хүсэл нь унтарч мэднэ. Жишээ нь ийм хүүхэд 18 насандаа ч хятад хэл сурах, гитар тоглох, боксоор хичээллэхийн аль нь түүнд чухал вэ гэдгийг ялгахаа больдог.

Хүүхдээ олон талын авьяастай болоход нь бүү саад хий

3 Хүүхдийг өөрийгөө ойлгоход нь тусал

АНУ-ын мэргэжил сонгох зөвлөгч Роберт Хеллманн (Robert Hellmann) эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ цуг “Долоон түүх” нэртэй дасгал хийхийг зөвлөдөг. Хэрхэн энэ дасгалыг хийх вэ гэхээр хүүхэд өөрт тохиолдсон 20 сайхан үйл явдал, хийх дуртай зүйлээ цаасан дээр бичнэ. Дүү нартайгаа тоглох, лего тоглоомоор байшин барих, чипс идэх гэх мэт юу ч байж болно. Дараа нь хүүхэд бичсэн 20 зүйлээсээ хамгийн дуртай долоог нь сонгоно. Эн үед эцэг эх нь асуулт тавина. Энэ зүйлийн юу нь чамд таалагдсан юм бэ? Чи юу хийх хамгийн дуртай вэ? Чи яагаад үүнийг хийх дуртай вэ? Хэн чиний хажууд байгаасай гэж хүсэж байна? Энэ хүмүүстэй байхад чамд ямар байсан бэ? гэх мэт.

Хүүхэд дээрх асуултад хэрхэн хариулж байгаагаас эцэг эхчүүд хүүхдэдээ дүгнэлт хийж болно. Доорх зүйлсэд анхаарал хандуулах хэрэгтэй:

  • Хүүхэд тань сургууль дээрээ болон чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? Жишээ нь, хөгжим сонсох, шүлэг бичих, гэрийн тэжээвэр амьтнаа асрах, найзуудтайгаа ярих.
  • Хүүхэд тань юунд илүү авьяастай вэ? Үүнд тоо бодохдоо сайн, компьютер сайн ашигладаг, мэдээлэл хайх, олон нийтийн өмнө ярихдаа сайн.
  • Хүүхэд тань ямар зантай вэ? Магадгүй таны хүүхэд бусадтай нээлттэй харилцдаг, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлдэг, уран бүтээлч байдлаар сэтгэдэг, асуудлын голыг олж чаддаг байх.
  • Хүүхэд тань аливаа зүйлд хэрхэн суралцдаг вэ? Ганцаараа эсвэл бусадтай хамтарч хичээлээ хийдэг үү? Даалгавраа тэр дор нь хийдэг, эсвэл хэд хоногийн дараа хийдэг үү? Хүндээс нь эхлээд хийж эхэлдэг үү?
  • Хүүхдийнхээ талаар мэдээллийг олж аваад, зан ааш, дадал зуршил нь аль салбарт ажиллах боломжтойг олж харж болно. Мөн ямар чадвар, авьяасыг нь хөгжүүлэх хэрэгтэйг мэдэх боломжтой.

Хүүхдийг өөрийгөө ойлгоход нь тусал

4 Та ч мөн судалгаа хийх хэрэгтэй

Боломжтой бол эцэг эхчүүд янз бүрийн мэргэжлийн талаар өөрсдөө судалгаа хийх нь чухал. Хүүхдээ багаас нь буюу бүх зүйлийн талаар асуулт тавьж эхэлдэг үед нь та өөрөө олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Болж өгвөл танин мэдэхүйн мэдлэгтэй байвал зохино. Хүүхэд тань танаас эрвээхэйний талаар асуухад “мэдэхгүй” гээд толгой сэгсрээд өнгөрөхөөс илүү зөв хариултыг нь олж хэлэх нь чухал. Түүнээс гадна та янз  бүрийн мэргэжлийн талаар мэдээллийг тэр болгон олж чадахгүй байж болно. Харин үүнд туслах олон цахим эх сурвалжууд байдаг. Эдгээр цахим хуудсанд 800 гаруй мэргэжлийн мэдээллийг агуулж байдаг билээ.

Та ч мөн судалгаа хийх хэрэгтэй

5 Ажил хийх ямар байдаг талаар хүүхдэдээ ойлгуулах

“Карьерийн гурвалжин” гэх бүдүүвч зургийг мэргэжил судлаач Жеймс Цитрин (James Citrin) эцэг эхчүүдэд зориулан зохиожээ. Аливаа ажил гурван зүйлээс бүрддэг.

  • Ажлын сэтгэл ханамж: Хүн ажилдаа хэр дуртай байна, нийгэм дэх нэр хүнд, хариуцлага хүлээх чадвар, компани дахь нэр хүнд хамаарна.
  • Ажлын нөхцөл: Ажилдаа явах замдаа хэр их цаг зарцуулж байна, ажиллах хугацаа, цайны цаг, хамтран ажиллагсад, ажиллах орчин орно.
  • Мөнгө: Цалин, урамшууллын хэмжээ, хийж байгаа ажилтай тань цалингийн хэмжээ хэр таарч байна.

Угтаа бол хүн дээрх бүгдийг тооцож үзэж ажлаа сонгох хэрэгтэй. Гэхдээ хүн болгонд үргэлж ийм боломж үүсэхгүй гэдгийг санах ёстой. Жишээ нь, хүн бүр ажилдаа ирж очихын тулд гурван цаг зарцуулахад бэлэн байдаггүй. 

Мөнгө, нэр хүнд хүнийг агуу болгодоггүй. Мөн эхний ээлжинд ажил хийх нь гунигтай, залхуутай санагдана. Гэхдээ сайн мэргэжилтэн болохын тулд бүх зүйлийг тэвчиж сурах нь зүйтэй. Мөн амьдралын утга учир ажил хийхэд оршдоггүй гэдгийг санаарай.

Ажил хийх ямар байдаг талаар хүүхдэдээ ойлгуулах

6 Хэрэгтэй ур чадваруудыг нь хөгжүүлэх

XXI зуунд хүнд хамгийн хэрэгтэй ур чадвар бол ямар ч зүйлд дасан зохицох байдал юм. Ажлын байрны эрэлт хэрэгцээ, эдийн засгийн судлаачид эхний ээлжинд хүн мэргэжлийн өндөр ур чадвартай болох хэрэгтэй гэж үздэг.  Ерөнхийдөө хэдхэн сар суралцаад бүх насаараа хоолоо олж идэх чадвар эзэмших нь чухал. Хамгийн чухал нь анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл санаагаа удирддаг байх, бичиг үсгийн соёлтой байх, өөрийгөө хөгжүүлдэг, шинийг сэддэг, санаачилгатай байх ур чадварууд юм.

Хэрэгтэй ур чадваруудыг нь хөгжүүлэх

7 Ажил мэргэжлийн чиг хандлагад бүү авт

Хэрвээ таны хүүхэд ажил мэргэжлийн сорил өгөөд тухайн сорилын үр дүнд барилгачин болбол зохино гэсэн бол энэ нь хүүхэд заавал барилгачин болох ёстой гэсэн үг биш. Стив Жобс (Steve Jobs) нэг удаа залуу үеийнхэнд хандан "Өөрийн дотоод дуу хоолойгоо сонс" гэж зөвлөж байсан юм. Ихэнх судлаач хүн өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж шийдвэр гаргах нь хавьгүй үр дүнтэй гэдгийг хэлдэг.

Ажил мэргэжлийн чиг хандлагад бүү авт

Бонус: Элон Маск хүүхдээ хэрхэн сургадаг вэ?

Зохион бүтээгч Элон Маск (Elon Musk)-ийн үүсгэн байгуулсан “Ad Astra” хэмээх сургуульд хөвгүүд нь суралцдаг аж.  7-14 насны 40 хүүхэд сурдаг тус сургуульд дуу хөгжим, гадаад хэл, биеийн тамирын хичээл заадаггүй. Учир нь Элон ирээдүйд чадварлаг орчуулагчид олноор төрөн гарах нь мэдээж гэж үздэг. Харин түүний сургуульд физик, хими, бичгийн эрдмийн хичээл голлон заадаг аж.  

Өдөр бүр хичээлийн хуваарь нь өөрчлөгддөг. Хүүхдүүд зарим тохиолдолд өөрсдөө хичээлийнхээ хуваарийг гаргадаг. Сурагчид юу хүссэн зүйлээ сурч болно. Тухайлбал, робот зохион бүтээх, компьютер програмын хичээл, геополитикийн асуудал судлах гэх мэт. Элонтой хамтарч төсөл дээр ажиллах нь сурагчдад нээлттэй гэнэ.

Хүүхдийг бие даах чадвар, мэдээллээ өөрөө хайж олох чадварт сургадаг. Хүүхдүүд өөрсдийн хөдөлмөрөөр мөнгө олж ч болно. Жишээ нь, интернэтээр жигнэмэг зарах гэх мэт.  

Эцэг эхчүүд хүүхдийнхээ бие даах чадварыг л хөгжүүлчих юм бол хүүхэд юу хүссэн бүхнээ хийж чаддаг болно гэж Элоны сургуулийн удирдлагууд үздэг юм.

Бонус: Элон Маск хүүхдээ хэрхэн сургадаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()