Хамгийн өндөр үнэ хүрч буй археологийн олдворууд

Заримдаа манай дэлхий ямар аугаа түүхтэй гэдгийг бид мартдаг. Энэ дэлхий дээр бидний мэдэхгүй түүхийн маш олон нууц хадгалаастай байгаа. Чухам археологичид, эрдэмтэн судлаачид л далай тэнгис, газрын гүнээс олдсон хачирхалтай олдворуудын нууцыг тайлж дэлхийн түүхийн номын онгорхой хэсгийг нөхдөг. Тэгвэл бид танд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигтай олдворуудыг танилцуулж байна.

Хамгийн өндөр үнэ хүрч буй археологийн олдворууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Куэрделийн цуглуулга

1840 онд Английн Престон хотын Рибл мөрний хажуухнаас хэдэн ажилчин нэгэн хайрцаг олсон аж. Нээж үзэхэд викингчүүдийн нандин эдлэл байжээ. Хэдэн зууны өмнө викингчүүдийн ашиглаж байсан эд зүйлс, зоос, чимэглэл энэ дунд бий. Мөн тэдгээрийн ихэнх нь мөнгөн эдлэл юм. Одоогийн байдлаар тус цуглуулга Их Британийн музейд байгаа бөгөөд ойролцоогоор 3.2 сая ам.долларын үнэ хүрэх гэнэ шүү.

Куэрделийн цуглуулга

2 Хокснений цуглуулга

Питер Уалтинг (Peter Watling) хэмээх нэгэн англи эр 1992 онд нэг найзтайгаа хамт гээсэн алхаа хайж яваад царс модоор хийсэн хайрцаг олжээ. Нээж үзтэл IV, V зууны эртний эдлэлээр дүүрэн байсан гэнэ. Их Британийн музейд өдгөө эдгээр цуглуулга бий бөгөөд ойролцоогоор 3.8 сая ам.долларын үнэ хүрэх гэнэ. Бас нэг сонирхолтой зүйл нь уг олдворыг олсон Питерийн хайж байсан алх ч мөн адил тус музейд байдаг.

Хокснений цуглуулга

3 Стаффордширийн эрдэнэс

Терри Хэрберт (Terry Herbert) гэгч англи эр 2009 онд Английн Стаффордшир мужийн ойролцоо металл илрүүлэгчээр эд зүйл хайж байгаад маш үнэтэй зүйл олжээ. Тэрээр Англосаксоны хамгийн том эрдэнэсийг ухаж гаргасан аж. Тэнд VIII зууны үеийн тулааны, шашны болон гоёл чимэглэлийн эд зүйлс байжээ. Энэ бүх зүйлс нь нийлээд 4.1 сая ам.долларын үнэ хүрэхээр эд баялаг гэнэ.

Стаффордширийн эрдэнэс

4 Сродагийн эрдэнэс

Польшийн Сорда Сласка хотод 1985 онд нэгэн барилгын доороос эртний ваар олджээ. Зөвхөн уг олдвороос болоод тус барилгыг нураасан гэнэ. Барилгын доороос 3000 мөнгөн зоос гарч ирэхэд хажуугийн барилгуудын ч мөн адил буулгаж, газрыг нь ухахад эртний эдлэлүүд олноороо гарч ирсэн байна. Одоог хүртэл бүх эдлэлийг ухаж гаргасан эсэх нь тодорхойгүй ч тус газар гурван жилийн турш малтлага хийжээ. Бүх олдвор нийлээд ойролцоогоор 120 сая ам.долларын үнэ хүрдэг гэнэ.

Сродагийн эрдэнэс

5 Кесариягийн живсэн эрдэнэс

Далайд шумбах нэг бодлын маш сонирхолтой. Хүний тэр болгон хараад байдаггүй зүйлсийг үзэх боломжтой болохоор тэр байх. Хэсэг шумбагчид Израилийн Кесария хотын эрэг орчим далайд шумбаж байгаад маш олон алтан зоос олжээ. Ийнхүү олсон зооснуудаа Израилийн эртний эдлэлийн газарт аваачиж өгсний дараа улсаас тусгай хайгуулын ажил явуулжээ. Ийнхүү есөн кг жин татах хэдэн зуун зоос олсон гэнэ. Харин мэргэжилтнүүд тус зоосыг хэмжээлшгүй их үнэтэй гэж дүгнэсэн байна.

Кесариягийн живсэн эрдэнэс

6 Бактриягийн алт

Афганистан улсын Тилля-тепе гэх археологийн малтлагын газраас Бактриягийн алтыг олжээ. Тус газар нэгэн ханхүү таван эхнэрийн хамтаар нүүдэллэн амьдардаг байсан гэж судлаачид итгэдэг. Хамгийн сонирхолтой нь тус газраас олдсон эрдэнэс дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан мэт хоорондоо өөр гэнэ. Тухайлбал, зарим эдлэл нь эртний Хятад, Грек, Энэтхэгээс гаралтай юм. Тиймээс судлаачид тус эрдэнэсийг үнэлэх боломжгүй гэдэг аж.

Бактриягийн алт

7 Розеттийн чулуу

Эртний Египетийн үлдэгдэлд тооцогддог энэ чулууг 1799 онд олжээ. Тухайн цаг үед худалдаачид Францаас Англи руу худалдаж байсан гэдэг. Тус ханын бичгийг тайлах юм бол өнгөрсөн үеийн том асуултын хариуг олно гэж эрдэмтэд үздэг. Өнөөдрийг хүртэл Египетийн Засгийн  газар тус олдворыг эх нутагтаа буцаан авчрах гэж их тэмцэж байгаа гэнэ.

Розеттийн чулуу

8 Үхлийн тэнгисийн хуйлаас бичиг

Өнгөрсөн зууны хамгийн аугаа олдворуудын нэг бол яах аргагүй энэ хуйлаас бичиг юм. Дэлхийн хамгийн эртний Библийн гар бичмэл бөгөөд тааварлахын аргагүй их үнэ цэнэтэй аж. Энэ гар бичмэлийг нэгэн гэр бүл агуйгаас олсон гэдэг бөгөөд нийт долоон ширхэг байсан гэнэ.

Үхлийн тэнгисийн хуйлаас бичиг

9 Тутанхамон

XX зуунд археологийн малтлага олноор хийгдэх болсон шалтгаан бол Тутанхамон булш юм. Нээж болохгүй, азгүй явдал дагуулдаг гэдэг боловч Английн музейд авчирсан нь хүмүүсийн анхаарлыг бүр ч илүү татах болжээ. Тэр цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрт танигдсан түүхийн үнэт олдвор болж чаджээ. Бунхны нүүрний хэлбэрийг дуурайж хийсэн баг дуудлага худалдаагаар 16 сая ам.долларт хүрч байсан гэхээр энэ олдвор бүхэлдээ хэмжээлшгүй их үнэ цэнэтэй гэдэг нь баттай.

Тутанхамон

10 Антикитерийн механизм

Грекийн эргээс 1901 онд Антикитерийн механизмыг олж байжээ. Анх олсон хүмүүс нь үүний хамт байсан зоос, мөнгийг хараад баярлаж байсан болохоос үүнд ач холбогдол өгөөгүй гэнэ. Гэтэл тэр хаягдал мэт төмөр нь илүү үнэ цэнэтэй болох нь тогтоогджээ. Энэ зүйл нь оддын хөдөлгөөнийг түрүүлж хэлдэг төхөөрөмжийн нэг хэсэг байсан юм. Зөвхөн энэ зүйлийг харахаар музейд ирдэг хүмүүсийн тоо маш их гэнэ. 

Антикитерийн механизм

11 Багдадын баттерей

Эртний грекчүүд л зөвхөн өндөр мэдлэг боловсролтой, гэгээрсэн хүмүүс байгаагүй юм. Багдадын баттарей гэж 1936 онд Багдад хотын ойролцоох 2000 жилийн настай нэгэн тууриас олдсон ваарыг хэлдэг юм. Дотроо цилиндр хэлбэртэй ялтас, түүний дотор төмөр саваа байдаг юм. Эрдэмтэд энэ вааран дээр шүүс хийж цахилгаан гаргасан байх магадлалтай гэж үздэг.

Багдадын баттерей

12 Ромын додекаэдр

Хүрлээр хийсэн энэ зүйлийг бид одоо ч яг юу болохыг мэдэхгүй. Ромын додекаэдр нэртэй энэхүү зүйл нь 12 талтай юм. Европын өнцөг булан бүрээс олддог бөгөөд яг ямар үүрэгтэй эд гэдгийг ч тодорхой мэддэггүй. Энэ зүйлийн дуураймлыг 20 мянган ам.доллараар зарж байжээ. Ингээд бодохоор түүх өгүүлэх бас нэгэн үнэ цэнэтэй эд гэдэг нь гарцаагүй.

Ромын додекаэдр

13 Моа шувуу

Нэгэн судалгааны баг 1986 онд Шинэ Зеландын Оувн ууланд явж байгаад тэс хөлдсөн байдалтай аварга том сарвуу олжээ. Нарийн судалж үзсэний дараа аль хэдийнэ устаж үгүй болсон аварга шувууны хөл байсныг тогтоосон аж. Үүнтэй адилхан олдвор хэдэн сая ам.долларын үнэд хүрсэн юм. Одоогоор энэ сарвуу Шинэ Зеландын үндэсний түүхийн музейд байдаг.

Моа шувуу

14 Войничийн гар бичмэл

Эртний үеийн нууцыг өөртөө агуулсан хамгийн том олдворын нэг бол Войничийн гар бичмэл юм.  XV зууны Италийн эртний эдэд тооцогддог уг гар бичмэлийг ном цуглуулагч Вильфрид Войнич (Wilfrid Voynich) 1912 онд олжээ. Гэхдээ одоог хүртэл ямар ч суут ухаантан, эрдэмтэн энэ гар бичмэлийг тайлж уншиж чадаагүй гэнэ.

Войничийн гар бичмэл

15 Галил тэнгисийн завь

1986 онд Израилийн эрэгт загасчилж явсан хоёр загасчин доорх олдворыг олжээ. Үүнийг нэгдүгээр зууны үед хийгдсэн, Есүсийн үеийн хөлөг онгоцноос үлдсэн эд гэж үздэг юм. Өнөөдрийг хүртэл Израилийн музейд хадгалагддаг.

Галил тэнгисийн завь

16 Улу-буруны эрдэнэс

1982 онд Туркийн далайн эрэг орчмоос нэгэн шумбагч эртний шивсэн хөлөг онгоц  олж илрүүлжээ. Хожим найман судалгааны баг энэ төсөл дээр ажиллаж, манай эриний өмнөх XIV зуунд хамаарагдах олдвор болохыг баталсан байна. Мөн үүнийг Хүрлийн үеэс үлдсэн хамгийн үнэ цэнэтэй эрдэнэс хэмээн үздэг гэнэ. Тус сав газраас маш олон эрдэнэс гаргаж авсан бөгөөд бараг 10 гаруй үндэстний эд зүйлийн цуглуулга байсан гэдэг.

Улу-буруны эрдэнэс

17 Ашшурбанипалын номын сан

Иракийн археологичид 1849 онд судалгаа хийж байгаад манай эриний өмнөх 660 оны үеийн гайхалтай олстой таарчээ. Тэд чулуун “номоор” дүүрэн номын сан олсон байна. Өнөөдөр тус номын сангийн хэлтэрхий чулуу нь л гэхэд хэдэн сая ам.долларын үнэд хүрэх гэнэ.

Ашшурбанипалын номын сан

18 Люси (австралопитек)

1974 онд палеонтологийн хайгуулын баг Этиопиос маш олон чулуужсан яс олжээ. Тэр бүхнийг эвлүүлж тааруулаад үзэхэд хамгийн эртний эмэгтэй хүний араг ясны 40 хувийг бүрдүүлж байв. Энэ нь бараг гурван сая жилийн настай, хамгийн анхны ухаант хүний өвөг эцэг аж. 2007 онд Америк руу авч явах гэсэн боловч маш хэврэг, эмзэг байсан тул Африкт нь үлдээжээ.

Люси (австралопитек)

19 Саттон-Ху

Английн Саттон-Ху нэртэй хөдөө тосгонд 1939 онд нэгэн чинээлэг эмэгтэй археологичдод хэлж, эдлэн газраа ухуулжээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь хашаанаас нь өнгөрсөн үеийн хөлөг онгоц олдсон байна. Онгоцон дотор зэр зэвсэг, гоёл чимэглэл гэх мэт эртний эдлэл байжээ.

Саттон-Ху

20 Мадабын газрын зураг

1884 онд Византын үеийн сүм хийдүүдэд шинэчлэл хийгдэхэд сүмийн хана ихэд гэмтсэн байна. Гэтэл хананы цаана шигтгэмэл газрын зурагтай бас нэгэн хана байжээ. Ан цав үүссэн ч газрын зургийн ихэнх хэсэг эвдрээгүй үлджээ. Та юуны газрын зураг юм бол гэж гайхаж магадгүй. Энэ нь Иерусалим хотын газрын зураг юм.  

Мадабын газрын зураг

21 Ричард III хаан

Хэдий Шекспирийн зохиол дээр гардаг ч жинхэнэ амьдрал  дээр болоод түүхэнд Ричард III хаан гэж ямар хүн байсныг тийм ч олон хүн мэддэггүй. Түүнийг Грейфриарын Христийн сүмийн хамт ор мөргүй алга болгосон гэлцдэг. Харин уйгагүй хайсны эцэст 2012 онд тус сүмийг олжээ.  

Ричард III хаан

22 Хильдерик I хааны эрдэнэс

Энэ магадгүй хамгийн анхны археологийн олдворуудын нэг байх. Францын Гэгээн Брайс сүмийн хажууд нэгэн эр газар ухаж байгаад алтан зоос олсон гэнэ. Тэгээд үргэлжлүүлэн ухаад байтал дүүрэн алт, үнэт эдлэл, өөр бас бус зүйлийг олжээ. Энэ нь 400-гаад оны Хильдерик хааны үеийн эрдэнэс байжээ.  Гэтэл 1800 онд тэрээр бараг бүх алтаа хулгайчид алдсан гэнэ. Харин үлдсэн хэд нь Францын музейд хадгалагддаг юм.

Хильдерик I хааны эрдэнэс

23 Елизабетийн үеийн үнэт эдлэл

Лондонд нэгэн барилгыг нурааж байхдаа нэг залуу сүхээр шал руу цохьтол үнэт эдлэл дүүрэн хайрцаг олжээ. Тэгтэл тус үнэт эдлэлүүд дотор маш ховор маргад эрдэнээр бүрсэн Швейцарь цаг байсан аж. Ийнхүү тэр залуу тус хайрцагтай эрдэнэсээ үнэт эдлэлийн дэлгүүрт зартал тэр нь Лондоны музейн харьяа үнэт эдлэлийн дэлгүүр болж таарчээ.

Елизабетийн үеийн үнэт эдлэл

24 Коста-Рикагийн чулуун бөмбөрцгүүд

1930 онд “United Fruit Company” жимсний компанийн хэсэг ажилчид нэгэн гадилын модны дор олон бөөрөнхий чулуу байхыг хараад мэл гайхжээ. Зарим хүн чулуун дотор эрдэнэс хадгалаастай гэж үздэг. Ийнхүү маш олон хүн чулуунуудыг дэлбэлж, доторхийг нь задлах гэж оролджээ. Гэвч дотроос нь мэдээж эрдэнэс гарч ирээгүй, зөвхөн 300 ширхэг ийм чулуу л үлдсэн гэнэ. Одоо бол Коста-Рикагийн үндэсний баялагт тооцогддог ховор чулуу юм.

Коста-Рикагийн чулуун бөмбөрцгүүд

25 Терракотовын арми

Хятадын түүхэнд олдсон хамгийн аугаа олдвор бол яах аргагүй эдгээр Терракотовын армийн хөшөө юм. 1974 онд хэсэг тариачид Шиань хотын ойролцоо газар ухаж байгаад нэг хөшөөний толгой олсон гэнэ. Тэд шуудхан Хятадын Засгийн газартай холбоо барьсан бөгөөд  археологичдын баг найман мянган ийм хөшөө олжээ.

Терракотовын арми

26 Эртний Египетийн бичээс

Археологийн хамгийн гайхалтай олдворуудын нэлээд хэсгийг эртний Египетийн олдворууд эзэлнэ. 2016 онд Египетийн газар нутгаас археологичид нэгэн эртний бичээс олсон байна.  Энэ бичээс 4000 жилийн түүхтэйг эрдэмтэд тогтоожээ.  

Эртний Египетийн бичээс

27 Тутанхамоны эдлэл

Египетийн Тутанхамон хааны эдэлж байсан, зураг дээрх хутга сэлмийг дэлхийд байхгүй төмрөөр хийсэн гэдгийг эрдэмтэд 2016 онд тогтоожээ. Тэгэхээр Тутанхамон хаан сансрын биетээр хийсэн хутгатай байсан гэсэн үг. Түүнээс гадна алтаар бүрсэн бариултайгаас нь үзэхэд хэчнээн их үнэтэй бол? Та лав төсөөлж чадахгүй байх.

Тутанхамоны эдлэл

28 Хоол хийх гээд бүтэлгүйтсэнийг тогтоожээ

Зураг дээрх зүйл бол 2000 жилийн настай дэлхийн хамгийн анхны хайруулын таваг юм. Хүн анх удаа ширмэн зүйл дээр хоол болгож идэх гэж оролдсон байна. Хөгжилтэй зүйл нь гэвэл эрдэмтэд хайруулын таваг их хэмжээгээр түлэгдсэнээс харвал тэд хоолоо бүр шатаачихсан юм байна гэж дүгнэжээ.

Хоол хийх гээд бүтэлгүйтсэнийг тогтоожээ

29 Дэлхийн хамгийн хуучин хувцас

Австрали улсаас дэлхийн хамгийн хуучин хувцас олджээ. Хувцасны хамт хэд хэдэн эртний олдворууд ч мөн байсан аж. Энэ магадгүй дэлхийн хамгийн үнэтэй хувцас гэдэг нь дамжиггүй.

Дэлхийн хамгийн хуучин хувцас

30 Эртний хөлөг онгоцнууд

Грекийн далайн эргээс нийт 23 эртний хөлөг онгоцны үлдэгдэл олджээ. Тэд хэр их алт эрдэнэс ачиж явсан бол гэхээс таны сонирхол төрөхгүй байна гэж үү? Газрын гүнээс илүү далайн гүний олдворууд магадгүй илүү үнэ цэнэтэй байх.

Эртний хөлөг онгоцнууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()