Жастин Бибер Хэйли Балдуин нар сүй тавьснаа албан ёсоор мэдэгдлээ

Хүүхэд залуусыг байлдан дагуулдаг Канадын дуучин Жастин Бибер (Justin Bieber) сүүлийн үед уран бүтээлийн хувьд ч, хувийн амьдралын тал дээр ч нам гүмхэн байсан. Зарим хүмүүс түүнийг бараг л мартах шахаж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө түүнийг удахгүй хурмаа хийх гэж буй тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан юм. Тэгвэл тэр яриа үнэн аж.

Жастин Бибер Хэйли Балдуин нар сүй тавьснаа албан ёсоор мэдэгдлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өдгөө 24 настай Канадын алдарт дуучин, охидын хүсэмжит залуу Жастин Бибер (Justin Bieber) загвар өмсөгч Хэйли Балдуин (Hailey Baldwin)-тай нэр холбогдон, үерхэх болсноор чамгүй хугацаа өнгөрч байгаа. 

Харин өнгөрсөн бямба, ням гаригт хос хоёрыг Бахамын арал руу романтик аялал хийж, энэ үеэрээ дуучин залуу хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан гэх цуу яриа дэлгэрээд байсан. Бахамын аралд хосуудыг хамтдаа амарч байхыг олон хүн харсан бөгөөд тэр ч байтугай Хэйлиг том алмаазан шигтгээтэй бөгж зүүсэн байсныг олоод анхаарчихжээ. Ийнхүү твиттерээр тэднийг сүй тавьсан гэх мэдээ тархсан.

Хэйли бол жүжигчин Стивен Балдуин (Stephen Baldwin)-ы бага охин юм. Жастин Хэйли хоёр анх 2009 онд танилцаж байжээ. Хэйлигийн аав тэднийг танилцуулсан гэнэ. Хөгжилтэй юм гээч.

Хэйли нэг удаа өөрийн твиттер хуудаснаа “Хэрвээ миний сүйн бөгж Блэйк Лайвли (Blake Lively)-гийн сүйн бөгж шиг том л байхгүй бол би гэрлэхгүй ээ” гэж жиргэж байсан удаатай.

Харин хоёр сая ам.долларын үнэтэй Блэйкийн энэхүү бөгжийг үнэт эдлэлийн алдарт загвар зохион бүтээгч Лорэйн Швартц (Lorraine Schwartz) урлажээ.

Хэйлигийн бөгж Блэйкийхтэй их төстэй харагдаж байсан шүү. 

Хэйлид Жастин гэрлэх санал тавьсныг тэднээс өөр хэн илүү бататгаж хэлэх вэ?

Даваа гаригийн орой Жастин өөрийн инстаграм хуудсан дээрээ Хэйлитэй хамт байгаа зургаа тавьж, дараах зүйлийг бичжээ.

“Нууцална гэж бодсон боловч мэдээ маш хурдан тархах юм. Эгэл даруухан Хэйли чамдаа би ухаангүй хайртай! Тиймээс чамтай хамт үлдсэн амьдралаа өнгөрүүлэхээр шийдлээ. Би гэр бүлээ сайн авч явна гэж амлаж байна. Зүрх сэтгэлээ бүгдийг нь чамд зориулж байна. Чамаас өөр хэнтэй ч амьдралаа хамт өнгөрөөмөөргүй байна...70 нас хүртлээ хамтдаа байна...”

Харин Хэйли доорх зургийг өөрийн инстаграм хуудсандаа тавьжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()