Хайрынхаа төлөө та энэ бүсгүй шиг байж чадах уу?

31 настай Клэйр Кровтер (Claire Crowther) өмнө нь 90 кг жинтэй байжээ. Тэрээр эх баригч мэргэжилтэй бөгөөд ажлын шахуу хуваарийн улмаас түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн их иддэг байсан аж. Үүний үр дүнд богино хугацаанд огцом жин нэмжээ. Найз залуу нь түүнд гэрлэх санал тавьсан боловч Клэйр энэ хорвоогийн хамгийн мяраалаг сүйт бүсгүй болохыг хүсээгүй учраас татгалзсан байна. Гэхдээ энэ шийдвэртээ тэрээр гутарч, жингээ хасаж, амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм. 

Хайрынхаа төлөө та энэ бүсгүй шиг байж чадах уу?

140 кг жинтэй байсан Клэйр нарийн хуваарьтай бэлтгэлийн хөтөлбөр зохиож, түүнийхээ дагуу 10 сарын турш уйгагүй хичээл зүтгэл гаргасны үр дүнд 23 кг жин хассан ч тэр сэтгэл амраагүй юм. 

Түүнд найз залуу нь туслахаар шийдэж хамтдаа бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд тэд зургаан сарын дотор тус бүр 13 кг илүүдэл өөхнөөсөө салж чадсан байна. 

Гэсэн ч тэр бууж өгсөнгүй, үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсээр байсан юм. Үр дүнд нь юу болсныг та нүдээрээ харж байна. Тэр гайхалтай үзэсгэлэнтэй бие галбиртай болсон байгаа биз? Өдгөө тэр бодибилдингийн тамирчин болсон гэсэн шүү.

Тэд 2014 оны аравдугаар сард гэрлэсэн бөгөөд өдгөө аз жаргалтай сайхан амьдарч байгаа гэнэ. 

Клэйр "Би өөрийгөө хэзээ ч дахиж гаргуунд нь гаргахгүй"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()