Энэ элс яасныг таагаарай

2013-07-07, 02:33
21,789
Хүн бүр хүүхэд байхдаа элсэн дээр ус асгаж байгаад ямар нэгэн зүйл барьж үзсэн байдаг. Гэтэл хүний гараар биш, байгалийн “хүслээр” бүтсэн нэгэн сонирхолтой босоо элсний талаар мэдээллийг танд хүргэж байна. Танин мэдэхүйн далайд тань нэг дусал нэмэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ элс яасныг таагаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элс болон элсэн манхан дээр цахилгаан буусны дараа ийм "фульгурит" үүсдэг байна.

Фульгурит гэдэг нь латин хэлний "fulgur" гэдэг үг бөгөөд орчуулбал аянгын цахилт буюу цахилгааны буулт гэдэг утгатай. Грекээр eids гэж нэрлэдэг байна. Энэ бол SiO2 (элс, цагаан чулуу, цахиур шороо гурвын нэгдэл) аянганд нэргүүлсний дараа үүсдэг биет юм. Түүнчлэн уулын дурын эрдэс аянганд нэргүүлснийхээ дараа яг ийм болдог байна. Аянганы цахилгаан гүйдэл нь дотор агаар болон усны уурыг секунд биш долийн дотор маш хүчтэй халааж, элсэн ширхэгүүд болон түүний тэлэлтийн хооронд тэсрэлт үүсгэхүйц даралтыг бие болгодог. Тэлсэн агаар хайлсан элсний дотор цилиндр хөндийг үүсгэдэг. Аянга цахисны дараа хоромхон зуур агаарын хэм хүйтэн болсноор элснээс бүтсэн шилэн хоолой буюу "фульгурит" бие болдог байна. Газрын гүнд фульгурит хэдэн метрээр үргэлжлэн тогтдог бөгөөд хэт хатуу учраас ухаж гаргахад хэцүү байдаг ажээ.



Фульгуритын өнгө нь тухайн элстэй хөрсөнд байсан эрдэс бодисуудын хольцоос шалтгаалан өөр өөр байдаг. Ихэвчлэн улбар-бор, саарал юмуу хар өнгөтэй байдаг ажээ. Гэвч ногоовтор туяатай эсвэл цагаан, тэр битгий хэл тунгалаг маягийн фульгуритууд ч олддог байна.



Нью-Жерси-гийн South Amboy-д маш том фульгурит олджээ. Уртаараа бараг 3 метр, оройн диаметр нь 8 см, харин хөрсөнд булагдсан хамгийн гүн хэсгийн диаметр нь 5 мм байж. Энэхүү олдвор нь маш хатуу байсан учраас бүтнээр нь ухаж гаргаж чадаагүй байна. Хамгийн том хэсэг нь 15 см урттайгаар авхагджээ. Газарт хамгийн урт шигдэж тогтсон фульгурит 5 метр байдаг аж.

Нямбай ухаж гаргасан фульгуритууд ихэвчлэн модны үндэс юмуу олон мөчиртэй мод шиг харагддаг. Ийм мөчиртэй мод шиг буюу өргөстэй юм шиг фульгуритууд нойтон газар аянга цахихад үүсдэг байна. Нойтон хөрс хуурайг бодвол цахилгааныг илүү татдаг гэдгийг бид мэдэх билээ.











Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()