Дэлхийн хог хаягдлын талаарх сэтгэл түгшээсэн баримтууд

Хүн төрөлхтний өдөр тутамдаа хэрэглэж буй байгалийн нөөц хэзээ дуусах бол гэж та бодож байсан уу? Байгаль дэлхий өөрөө нөхөн сэргээгдэж амжихаас өмнө хайр гамгүй хэрэглэж буй энэ их хэрэглээ өссөн үү л гэхээс огт багасахгүй байгаа. Хэрэв бүх улс орон өнөөгийн хөгжингүй орнуудын адил хэрэглээтэй болох аваас бидний эрэлтийг хангахын тулд дор хаяж дөрвөн дэлхий хэрэгтэй болох гэнэ. Тиймээс энэ удаа танд бид дэлхий дээрх хог хаягдлын талаар үнэхээр сонирхолтой, сэтгэл түгшээсэн баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хог хаягдлын талаарх сэтгэл түгшээсэн баримтууд

1 Бид хэр их хог хаядаг вэ?

Бид амьдралынхаа туршид хэчнээн хэмжээний хаягдал гаргадаг вэ? Үүнд хоол хүнс, хуванцар, живх, саван, үнэртэн, хувцас зэргийг оруулан тооцсон болно.

  • Өдөрт хүн дунджаар 10 л ус ашигладаг. Тэгэхээр амьдралынхаа туршид нэг хүн 567.575 л бохир ус бий болгодог гэсэн үг. 
  • Хүн бүр насан туршдаа 64 тонн хог хаядаг.
  • АНУ жил бүр 246 сая тонн хог хаягдал гаргадаг.
  • АНУ-ын оршин суугчид жил бүр 11 сая тонн шил хаядаг. Энэ нь "Титаник"-ийн жингээс 440 дахин их юм.
  • Секунд тутам 694 ширхэг хуванцар сав хаягддаг бөгөөд энэ нь өдөрт 60 сая ширхэгт хүрдэг.
  • Өдөр бүр ган, хөнгөн цагааны 100 сая ширхэг лааз хаягдаж байна. Тэдгээрээр бүхэл бүтэн хот барьж болно. 
  • Хөгжингүй орнууд дэлхийн хог хаягдлын 50-иас илүү хувийг бүрдүүлдэг.
  • Одоогоор дэлхийн нийт хог хаягдлыг хэмждэг статистик тоо баримт байхгүй байна. Гэсэн хэдий ч АНУ дэлхийн хүн амын дөрвөн хувийг бүрдүүлдэг гэж үзвэл жил бүр дэлхий даяар 4.5 тэрбум тонн хог хаягдал бий болдог гэсэн үг.

Бид хэр их хог хаядаг вэ?

2 Бүх хог хаягдлыг задарч дуусахад хэр хугацаа орох вэ?

Бидний бий болгож буй хог хаягдлын дийлэнх хэсэг нь хогийн цэг дээр очдог. Эдгээр хогийн цэгүүд дэлхийн метан хийн ялгаруулалтын хоёр дахь том эх үүсвэр юм. Жил ирэх бүр метаны байгаль орчинд учруулж буй хөнөөлийн хэмжээ нэмэгдэж байгаа. Метан нь нүүрстөрөгчийн давхар ислийг бодвол 25 дахин илүү хортой гэгддэг. 

Гол асуулт: Хог хаягдлыг задлахад хэр хугацаа шаардагдах вэ? 

- Тухайн хогны төрлөөс шалтгаалж янз янз байна. 

Бүх хог хаягдлыг задарч дуусахад хэр хугацаа орох вэ?

3 Хуванцар

Хуванцар нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг маш түгээмэл бүтээгдэхүүн боловч байгаль орчинд асар их хор хөнөөл учруулж байна. Хуванцар үйлдвэрлэхийн тулд жил бүр 1.6 сая торх тос ашигладаг. Түүнээс гадна хуванцар нь маш удаан задардаг. Ерөнхийдөө нэг хуванцар савыг бүрэн задлахын тулд 1000 жил шаардагдана.

  • Өдөр бүр хэрэглэдэг гялгар уут 10-100 жилийн дараа задарна.
  • Хуванцар сав 500-1000 орчим жилийн дараа задарна.

Хуванцар

4 Нэг удаагийн живх

Жил бүр ойролцоогоор 20 тэрбум хэрэглэсэн живх хог дээр хаягддаг. Живх нь ойролцоогоор 250-500 жилийн дотор задарна. Нэмж хэлэхэд энэ төрлийн хаягдал Европын хатуу хог хаягдлын хоёр хувийг дангаараа бүрдүүлдэг. 

Хүүхэд жорлонд бие засаж сурах хүртлээ 6000 гаруй живх хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Одоогийн байдлаар энэ асуудлыг шийдэхийн тулд живхийг дахин боловсруулж хэрэглэх санаачилгэ дэвшүүлээд байгаа юм. 

Нэг удаагийн живх

5 Хөнгөн цагаан лааз

АНУ-д өдөрт 120 мянган ширхэг хөнгөн цагааны лаазыг дахин боловсруулж буй бөгөөд энэхүү үйлдвэрлэлийн түвшин 58.1 хувьтай байдаг. Энэ нь харьцангуй бага тоо бөгөөд дахин боловсруулалтын хурдыг өсгөхийн тулд маш их ажил хийх шаардлагатай байна. Жишээ нь, хөнгөн цагаан лаазны загварыг илүү хурдан боловсруулагдахаар өөрчилж болно. 

Гурван сарын хугацаанд бүхэл бүтэн хот барихад хүрэлцэхүйц хангалттай хөнгөн цагаан хаягддаг. Хөнгөн цагаан өөрөө задрахын тулд 80-200 жил шаардагдана.

Хөнгөн цагаан лааз

6 Шил

Шил нь дахин боловсруулагддаг хамгийн түгээмэл бүтээгдэхүүн бөгөөд олон орон шилийг дахин боловсруулах, цуглуулах системтэй байдаг. Шилийг дахин боловсруулж авах нь шинэ шил үйлдвэрлэхээс илүү хялбар байдаг учраас энэ төрлийн технологийн хөгжүүлэлт их хэмжээний санхүүжилт татдаг. 

  • Шилийг хэдэн ч удаа боловсруулж болно.
  • Шил маш бага нүүрстөрөгч ялгаруулдаг.

Шил

7 Цаасан хаягдал

Зөвхөн эзлэхүүн дээр тулгуурлах юм бол цаасан хаягдал дэлхийн өнцөг булан бүрт хамгийн их талбайг эзэлдэг. Гэхдээ цаас ердөө 2-6 долоо хоногийн дотор задардаг. Гэсэн хэдий ч цаасны дахин боловсруулалтыг дэмжих юм бол их хэмжээний талбайг бид хоггүй болгож чадна. Үүнээс гадна цаасыг модоор хийдэг гэдгийг мартаж болохгүй. 

Цаасан хаягдал

8 Хүнс

Зөвхөн жингээр нь тооцох юм бол хоол хүнсний хаягдал дэлхийд хамгийн том зайг эзэлдэг. Зөвхөн ачихад шаардлагатай хугацааг нь тооцох юм бол үлэмж их тоо гарч ирнэ. Мөн ямар хүнснээс гаралтай вэ гэдгээс задрах хугацаа нь шалтгаална. Жишээлбэл, нимбэгний хальс зургаан сар, гадил жимсний хальс дөрвөн долоо хоног хүртэл хугацаагаар задарч дуусдаг.

Хүнс

Ямар бүтээгдэхүүн ямар хугацаанд задардаг вэ?

Дээр дурдаагүй ч хамгийн удаан задардаг хаягдлуудын жагсаалтыг хүргэе.

  • Тугалган цаас - задардаггүй.
  • Ноос - 1-5 жил
  • Тамхины иш - 10-12 жил
  • Резинэн гутлын ул нь 50-80 жил
  • Хуванцар аяга - 50 жил
  • Арьсан гутал - 25-40 жил
  • Сүүний сав - 5 жил
  • Картон - 2 сар
  • Полимер - задардаггүй.
  • Төмөр лааз - 50 жил
  • Зай - 100 жил
  • Ариун цэврийн хэрэглэл - 500-800 жил

Ямар бүтээгдэхүүн ямар хугацаанд задардаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()