1
Нүхжилт яагаад, юунаас болж үүсдэг вэ?
Арьсны нүх сүв нь себум хэмээх тослог бүхий бодисыг ялгаруулдаг. Арьсны чийгийг алдагдуулалгүйгээр, хүчилтөрөгчөөр хангаж өгөх гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь нэн чухал. Хэрвээ арьс хэтэрхий их себус ялгаруулж, хангалттай арчилгаа хийхгүй бол нүх сүв нь бөглөрч, өргөсөн, батга гарах болно.
Нүхжилт үүсэх гол шалтгаан нь:
- Себумний ялгаруулалт ихсэх - Энэ нь шим тэжээл дутагдах, стресс, нарны хамгаалалттай тос түрхэхгүй наранд байх, буруу арьс арчилгаа, нүх бөглөдөг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг зэргээс үүссэн байж болно.
- Уян хатан чанараа алдах - Нас ахих тусам коллагены ялгаруулалт буурч арьс тань уян хатан байдлаа алдах тул нүх томорч эхэлдэг. Мөн нарны туяанаас болж коллагены дутагдалд орж болно.
- Ген судлаачид ази эмэгтэйчүүдийн нүүрэнд үүссэн нүхжилт нь настай тийм ч их хамааралгүй гэж үзсэн байна. Харин энэтхэг эмэгтэйчүүдийн хувьд бол эсрэгээрээ аж. Бид генийг тань өөрчилж чадахгүй ч арчилгаа, шим тэжээл зэргээр дамжуулан арьсыг сайхан харагдахад тусалж чадна.
Хэрхэн нүхжилтийг багасгах вэ?
- Себумний ялгаруулалтыг багасгахын тулд хоолны дэглэм, арьс арчилгаа, нүүр будалтын аргаа өөрчлөөд үзэх
- Нарны туяанаас хамгаалж, коллагеныг хадгалахын тулд нарны тос өдөр бүр түрхэх
- Тогтмол цэвэрлэж, чийгшил өгч, нүх сүв бөглөдөггүй бүтээгдэхүүн хэрэглэж нүх томрох асуудлыг зогсоох
Эдгээр нь таны арьсны төрлийг өөрчлөөд зогсохгүй нүхийг агшааж, цэвэр толигор арьстай болоход тусална.
2
Шим тэжээл дутагдах
Хэрвээ таны нүүр өглөө цэвэрлэснээс цагийн дараа л тослогтож, гялалзаад байвал арьс тань хэтэрхий их себум ялгаруулж буйн шинж.
Энэ үед яах вэ?
- Хоолныхоо нүүрс усыг багасгах: Элсэн чихэр, цагаан талх, цагаан будаа зэрэг нь гликемик индекс өндөртэй тул арьс илүү их себум ялгаруулах үндэс болдог.
- Ногоо, ургамал хоолондоо хэрэглэх: Синнамон, орегано, цагаан гаа, сармис зэрэг нь арьсны хөгшрөлтийг удаашруулах, уян хатан чанарыг нэмэгдүүлэх бодисуудаар баялаг байдаг.
- Ногоон цай уух: Энэ нь себумын ялгаруулалтыг багасгах полифенол гэх бодисыг агуулдаг бөгөөд батгатай тэмцэхэд тань тусална.
- Загас идэх: Батга гарах магадлалыг бууруулна. Арьс, үс, хумсанд маш сайн тэжээл өгнө.
3
Цэвэрлэгээ болон чийгшүүлэлт
Нүхжилттэй арьсыг өдөрт хоёр удаа цэвэрлэж, чийгшүүлж байх хэрэгтэй. Гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдэл, үхэжсэн арьс, бохирдож, бөглөрсөн нүх сүв зэрэг нь улам илүү их нүхжилт үүсэж, батга гарах үндэс суурь болж өгдөг. Нүүрээ цэвэрлэсний дараа чийгшлээ алдахаас хамгаалж, уян хатан чанарыг нь хэвээр байлгахын тулд маш сайн чийгшүүлж байх хэрэгтэй.
Хэрхэн цэвэрлэх вэ?
- Нэг хувийн салицилийн хүчил, 2-5 хувийн гликолик эсвэл сүүн хүчлийн холимгийг нүүрэндээ хуулдаг маск хэлбэрээр хэрэглэнэ. Эдгээр нь эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж, нүх сүвийг цэвэрхэн байхад тусалдаг.
- Скраб бүү хэрэглээрэй. Хэтэрхий хүчтэй скраб хэрэглэх нь арьсыг гэмтээж, үрэвсүүлэх бөгөөд үүний дараа нүхжилт бүр илүү томорсон байх болно.
- Нүүрээ гель, хөөсөн савангаар угаах нь зүйтэй. Эдгээр нь тослог, холимог арьсанд тосон, шингэн савангаас илүү тохиромжтой.
4
Нарны тос зайлшгүй хэрэглэх
- Энгийн савангаар бас нүүрээ угаах хэрэггүй. Гар нүүрийн савангийн рН нь 8-10 хооронд байдаг учраас арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээж, себумын ялгаруулалтыг ихсэхэд хүргэнэ. Тиймээс рН нь 5.5-аас бага гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.
- Нэмж дурдахад, 12-16 цагийн хооронд нүүрээ цэвэрлэх боломж гарвал заавал цэвэрлээрэй. Учир нь энэ үед арьсны себум ялгаруулалт хамгийн идэвхтэй байдаг юм.
- Нарны тос хэрэглэх нь арьсны уян хатан чанарыг хэвээр авч үлдэх хамгийн энгийн арга шүү.
- Усан эсвэл гелин суурьтай тос хэрэглэх нь нүх сүвийг бөглөхгүйгээр чийгшил өгөх болно.
5
Зөв гоо сайхны бүтээгдэхүүн сонгох
Хэрвээ таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлаганд вакс, тос, тальк болон бусад ойролцоо төрлийн бодис агуулагддаг бол энэ нь хар батга үүсгэж, нүхийг бөглөх магадлалтай. Нүхжилт үүсэж байгаа арьсанд себумын ялгаруулалтыг багасгах бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.
Эдгээрийг агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй:
- Nordihydroguauretic хүчил, саркосин нь себум багасгана.
- Ниацинамид, цайрын глюконат, цайрын сульфат, каффейн, биотин зэрэг нь өөх тосны булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг.
Харин доорх зүйлсийг агуулдаг бүтээгдэхүүн авахгүй байхыг хичээгээрэй:
- Тальк - Их хэмжээгээр агуулагддаг бол арьсны нүхийг бөглөнө. Тиймээс нарийн ширхэгтэй минерал энгэсэг хэрэглэхийг зөвлөж байна.
- Спирт - Энэ нь арьсыг хэт хуурайшуулж, арьсны үхэжсэн эсийг гуужуулах өөрийнх нь үйл ажиллагааг тасалдуулдаг.
- Минерал тос - Хямдхан, хөнгөн мэдрэгддэг боловч нүхжилт үүсгэх бодисуудын нэг юм.