1
Өдөрт 300 шүхэр олддог
660 кв метр талбайд япончуудын мартсан, гээсэн бүхий л зүйл хадгалагддаг гэнэ. Хамгийн алдартай нь шүхэр юм. Дөрөвдүгээр сарын эхээр эдний агуулах төдийлөн их бараагүй байсан ч тус товчооны дарга Седзи Окубо зургадугаар сарын эхээр буюу борооны улирлаар хөл тавих зайгүй дүүрнэ гэж хэлсэн нь нээрээ л үнэн аж.
Борооны улирлаар өдөрт 300 шүхэр олдож ирдэг бөгөөд 2016 оны турш нийт 381.135 шүхэр хураагджээ. Шүхэр бүр дээр хаанаас, хэзээ олдсон болохыг нь тэмдэглэдэг гэнэ. Ингээд шүхрийн мэдээллийг олдсон зүйлсийн жагсаалтын санд оруулж, агуулахад хадгалдаг байна.
“Тухайн олдсон зүйлийг эзэн нь авахаар ирэх үед олж авахад хялбар байхаар төрөлжүүлэх нь маш хэцүү байдаг” хэмээн тус товчооны ажилтан ярьжээ.
2
2016 онд Токиогийн иргэд 3.83 сая эд зүйлээ хаяж гээжээ
Олдсон бүх зүйлийг хоёр долоо хоногийн турш цагдаагийн газар, төмөр замын станц болон их дэлгүүрүүдэд түр хадгалдаг бөгөөд эзэн нь ирээгүй тохиолдолд агуулах руу явуулдаг байна.
Дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар уг газар хэнд ч хэрэггүй 900 мянган эд зүйлстэй болжээ. Нүдний шил, түрийвч, iPhone гар утас, нас барагсдын чандар гэх мэт янз бүрийн зүйл тэнд байдаг аж. 2015 оны байдлаар цагдаа нар 26.7 сая эд зүйл олж, бүртгэн авсан бөгөөд үүнд бэлэн мөнгө багтаагүй гэнэ.
Харин 2016 онд зөвхөн Токиод 3.83 сая эд зүйл олдсон байна. 1997 оны үед уг хадгалах агуулахад ердөө 1.37 сая эд зүйл багтдаг байсан аж.
Ихэнхдээ иргэд жолооны үнэмлэх болон кредит картаа асууж л ханддаг гэнэ. Энэ нь бүх олдворын ердөө 15.6 хувь нь юм. Заримдаа галт тэрэгний тасалбар, хувцас, гутлаа хайж хүмүүс ирдэг байна.
3
Эздийг нь олж өгөх гэж хичээдэг
Жил ирэх тусам хадгалах эд зүйлсийн тоо нэмэгдэж, байр сав нь хүрэлцээгүй болж байгаа учир энэхүү газрыг томруулах арга хэмжээ авч байгаа гэнэ.
Үүнээс гадна тус товчооны ажилтнууд тухайн эд зүйлсийг эзэнд нь олж өгөхөөр өдөрт 250 орчим дуудлага хийдэг байна. Эзнийг нь олох боломжтой тохиолдолд цахим шуудан илгээдэг аж.
4
Хаясан эд зүйлээ олсон жуулчид хамгийн их талархдаг
2016 оны байдлаар өөрийн гээсэн зүйлээ авахын тулд 285 хүн л ирсэн аж.
Ихэнхдээ гадаад хүмүүс, жуулчид өөрийн алга болсон зүйлээ олоод маш их баярладаг төдийгүй тус товчооны ажилтнуудтай зургаа даруулахыг хүсдэг байна.
Гэхдээ бүх зүйлс эзэндээ очдоггүй. Ихэнхдээ үнэт эдлэл, бэлэн мөнгө, кредит картаа хүмүүс асууж ирдэг бол шүхэр, малгай гэх мэт зүйлс хадгалалтын газар бүр мөсөн үлддэг аж. 2016 онд шүхрээ алдсан хүмүүсийн 0.8 хувь нь л ирсэн байна. Хувцас, гутлаа мартсан бол 3.8 хувь, харин үнэт зүйлсээ гээсэн бол 74 хувь нь эргэж ирдэг аж.
Японы хуулиар хэрвээ та ямар нэг зүйл олсон бол эзэнд нь эсвэл цагдаад өгөх ёстой. Үүнээс гадна гээсэн зүйлийг авчирч өгсөн хүмүүст барааны үнийн дүнгийн 5-20 хувийг шагнал болгож өгдөг байна.
5
Япончууд нийт 3.67 тэрбум доллар цагдаад аваачиж өгсөн байна
Япончууд мөнгө олсон ч цагдаагийн газар аваачиж өгдөг аж. Өнгөрсөн жил л гэхэд япончууд нийт 3.67 тэрбум долларыг цагдаад аваачиж өгсөн байна. Үүнээс 2.7 тэрбум долларыг эздэд нь буцаан өгч харин 500 сая долларыг нь мөнгийг олсон хүмүүст өгчээ. Үлдсэн 400 сая долларыг нь улсын төрийн санд хүлээлгэж өгсөн гэнэ.
Хэрвээ гудамжнаас мөнгө дүүрэн түрийвч олох юм бол заавал цагдаагийн газар аваачиж өгөх хэрэгтэй. Хүүхдүүд хүртэл олсон жижиг мөнгөө хүртэл цагдаагийн газарт өгдөг байна.
6
Ухаалаг утас эд зүйлээ мартахад нөлөөлдөг
Бид хүмүүст бага хэмжээний мөнгийг авчрах хэрэггүй гэж хэлдэггүй. Авчраад өгсөнд нь харин ч тэдэнд талархал илэрхийлдэг.
Заримдаа цагдаагийн газар гудамжны амьтдыг авчирдаг. 2016 онд 1000 орчим орон гэргүй амьтдын бүртгэл хийгдсэн бөгөөд тэдний дунд нохой, муур, тоть, мэлхий болон загас хүртэл байсан гэнэ. Ихэнхдээ амьтдыг асрамжийн газар өгч, шинэ эзэдтэй болгодог.
Токио дахь Риккигийн их сургуулийн доктор, профессор Шигеру Хага орчин үед хаа нэгтээ өөрийн эд зүйлээ мартах нь хэвийн үзэгдэл гэжээ. Ухаалаг гар утсыг ихээр хэрэглэх болсон нь хүмүүсийн анхаарлыг сатааруулж, элдэв зүйл мартахад нөлөөлдөг болсон гэнэ.
7
Эзэн нь аваагүй эд зүйлийг иргэд худалдан авч, зарж борлуулдаг
Жижиг зүйлийг хайж олохоос илүү ямар нэгэн зүйлээр орлуулах нь илүү хялбар болсон ажээ.
Хэрвээ хэсэг хугацааны дараа тухайн барааны эзэн нь олдохгүй бол дилер байгууллага руу шилжүүлдэг. Санейоши Йоги гэгч энэ хүн эзэн нь аваагүй зүйлсийг худалдан авч, дараа нь дахин зарж борлуулдаг байна.
8
Цахилгаан гитар, тансаг цаг, амьтдын чихмэл хүртэл байдаг
Төмөр замын операторууд жил бүр хэд хэдэн удаа дуудлага худалдаа зохион байгуулж, бүх төрлийн зүйлсийг том хайрцагт хийж зардаг байна.
Энэ бол азаа сорьсон тоглоом л гэсэн үг. Та хайрцаг дотор юу байгаа тааж мэдэхгүйгээр худалдаж авна.
Санейоши Йоги энэ тал дээр мэргэшсэн учир сүүлийн гурван сарын цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хайцагт юу байгааг тааж мэддэг гэнэ. Тавдугаар сард хайрцагт ихэвчлэн ороолт, бээлий байдаг бол есдүгээр сард их хэмжээний шүхэр байдаг аж. Үүнээс гадна чемодан, цахилгаан гитар, тансаг цаг болон амьтдын мануухай хүртэл байдаг гэнэ.
Япончууд энэхүү барааг худалдаж авдаг хэдий ч ихэнх нь Филиппин, Мьянмар, Тайланд улсын зах дээр очдог байна.
“Хүмүүс хуучин барааг их хэмжээний орлого авчирдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ нь тийм биш. Энэ бол миний хувьд зүгээр л сонирхол. Миний үндсэн бизнес бол үл хөдлөх хөрөнгө, гэр ахуйн бараа юм. Алга болсон зүйлсийг би сайн үйлийн аян хийх зорилгоор ашигладаг” гэж Санейоши Йоги хэлж байна.