Романтик залуугийн гэнэтийн бэлэг хайртай бүсгүйг нь шоконд оруулжээ

Оргилуун дарс, цэцгийн баглаан дунд нэг хөл дээрээ өвдөглөн суусан залуу гэрлэх санал тавьдаг үе ард хоцорчээ. Учир нь өнөө үед залуучууд бүтээлчээр сэтгэж, гэрлэх саналыг маш гайхалтайгаар тавьдаг болсон байна. Ингээд нэгэн дасгалжуулагч залуу найз бүсгүйдээ хэрхэн гэрлэх санал тавьсныг сонирхоцгооё.

Романтик залуугийн гэнэтийн бэлэг хайртай бүсгүйг нь шоконд оруулжээ

Шинэ Зеландын иргэн, дасгалжуулагч Жозеф Ракич (Josef Rakich) өөрийн найз бүсгүй болох Мариам Матти (Maryam Matti)-ийг Шинэ Зеландын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн болох “Иден Парк” руу нисдэг тэргээр авчирчээ. Тэгэхдээ гэрэл зургийн багийнхныг дагуулж явахаа тэрээр мартсангүй. Гэхдээ энэ бол сюрпризийнх нь ердөө л нэгээхэн хэсэг байсан юм.

Эхлээд тэрээр сүйт бүсгүйнхээ нүдийг боож, цэнгэлдэх хүрээлэн хүртэл нисэж ирсэн байна. Жозеф хөл бөмбөгийн талбайн голд маш том хайрцаг байрлуулсан байсан бөгөөд  хайрцагны ард гэр бүлийнхэн, найз нөхдөө авчирч нуусан аж.

Ингээд маш том хайрцагтай бэлгийг хараад гайхсан бүсгүй туузыг задлахад хайрцаг онгойж цагаан, ягаан бөмбөлөг гарсан бөгөөд түүний доор ягаан өнгийн "Range Rover" автомашин байсан гэнэ. Бүсгүйн бүх анхаарал машин дээр хандсан байх үед Жозеф нэг хөлөө өвдөглөн суугаад 100 мянган ам.долларын үнэтэй алмааз шигтгээтэй бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьжээ.

Жозеф "Надтай гэрлээч" ч гэж хэлэх шаардлагагүй байсан гэнэ. Учир нь "Range Rover"-ын шилэн дээр “Надтай гэрлээч” гэж бичсэн байжээ. Мэдээж энэ гайхалтай сюпризийн дараа Мариам “Тийм ээ” гэж хэлсэн байна. Татгалзахын аргагүй гэрлэх санал бололтой.

Хосуудын цахим хуудаснаас харахад Жозеф тун романтик эр төдийгүй хайртай бүсгүйдээ гайхалтай бэлэг өмнө нь ч цөөнгүй өгч байсан бололтой. Жишээлбэл, өнгөрсөн жилийн гэгээн хайрын баярын өдөр тэрээр хайртай бүсгүйдээ 1000 улаан сарнай бэлэглэсэн байна.

Үүнээс гадна түүний ногоон "Lamborghini"  нь, ягаан "Range Rover"-ын хажууд төгс харагдах бололтой. Хэрвээ залуу сюрприз бэлтгэхдээ мэргэшсэн бол хуриман дээр юу болох бол гэдэг сонирхолтой.

“Өчигдөр би өөрийн мөрөөдлийн бүсгүйгээсээ "Надтай хамт хорвоог туулаач” гэж гуйлаа" хэмээн Шинэ Зеландын нэрт дасгалжуулагчдын нэг  Жозеф Ракич цахим хуудсандаа бичиж дээрх зургийг оруулжээ. 

Эцэст нь хосуудад аз жаргал хүсэх л үлдлээ дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()