1
Гэрэл зурагчин Расселл Жеймс “Бекстейжийн нууц” хэмээх сэтгэл хөдөлгөсөн шинэ номоо саяхан хэвлүүлсэн бөгөөд "Victoria’s Secret"-ийн хөшигний ардах 10 жилийн нууцыг ил гаргажээ. Номын нүүрийг загвар өмсөгч Миранда Керр (Miranda Kerr)-ийн зургаар чимснээс харахад л "Victoria’s Secret" бол жилд ганцхан удаа болдог нууцлаг орчин гэдэг мэдэгдэнэ.
2
"Victoria’s Secret"-ийнхэн шоуныхаа сурталчилгааг илүү сонирхолтой болгохын тулд 20 жилийн өмнөөс Расселлтай гэрээ байгуулсан гэнэ. Тэрээр ихэнхдээ бекстейж төрлийн буюу тайзны арын гэрэл зураг авдаг аж.
Кендалл Женнер (Kendall Jenner) болон Жижи Хадид (Gigi Hadid) нар.
3
Расселлийн хэлж байгаагаар тэрээр өөрийн номонд нь багтсан Жизель Бундхен, Даутцен Крус, Тейлор Хилл нарын зурганд илүү дуртай гэнэ. “Эдгээр зураг миний хувьд маш үнэтэй. Загварын ертөнцийн шинэ хэв маягийг тодорхойлсон Жизель, бүжигчдийн хөлний завсраар харж буй Даутцений зургийг харахад миний нүүрэнд үргэлж инээмсэглэл тодордог бол Тейлор Хиллийн анхны үзүүлбэр үнэхээр гайхамшигтай байсан" гэж тэр ярьжээ.
4
Загвар өмсөгчид ихэнхдээ тайзны ард байхдаа “Би сандраад байна” гэж хэлдэг. Үүний хариуд би “Битгий санаа зов. Энд байгаа бүх эмэгтэй их бага хэмжээгээр сандардаг. Энэ бол энгийн зүйл” гэж хэлдэг. Тиймээс энэ үгийг сонссон зарим загвар өмсөгч "Энэ бол миний карьер дахь хамгийн сайхан өдөр байлаа" гэж хэлдэг.
Жизель Бундхен үсчин эрийг тэвэрч байна. 2006 он, Лос-Анжелос, “Кодак” театр
5
Расселл энэхүү номыг гаргах болсон шалтгааныхаа талаар "Victoria’s Secret" бол үнэхээр гайхалтай хувьсал. Энэ бол орчин үеийн соёлын хөгжил” гэжээ.
“20 жилийн дотор миний амьдрал тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн хэдий ч хуучин хэвээрээ үлдсэн зарим нэг чухал зүйлс бий. Энэ нь шоуны үндэс суурь болж байгаа. Хамгийн том өөрчлөлт бол өмнө нь бекстейж буюу тайзны арын зураг авалт түүхий, замбараагүй байсан. Тэр үед тайзны ард болж байгаа зүйл үзэгчдэд огтхон ч хамааралгүй бөгөөд зөвхөн тайзан дээрх зүйлд л анхаарал хандуулдаг байсан юм. Гэхдээ цахим сүлжээ бүх зүйлийг өөрчилж чадсан. Тайзны ард болж байгаа бүхэн тайзан дээрхтэй ижил чухал үүрэг гүйцэтгэх болсон. Бекстейж асар хурдтай гайхалтай хөгжсөн” гэжээ.
Алессандра Амбросио (Alessandra Ambrósio)
6
Кендалл Женнер болон Сара Сампайо нар 2016 оны үзүүлбэрийн үеэр, хөшигний ард.
7
Расселл “Өмнө нь хөшигний ард зөвхөн би л камертай явдаг байсан. Харин одоо бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч, зураглаачид явах болсон. Заримдаа 100 хол давсан гэрэл зурагчид тэнд багшрах нь энгийн үзэгдэл. Харин миний хувьд тэднээс мэдээж давуу талтай. Би хүссэн үедээ хөшигний ард очих эрхтэй. Загвар өмсөгчид, хөгжимчид бол миний урлагийн хамтрагчид юм.
Энэхүү бяцхан ертөнцөд шинээр ирж буй хүмүүст ихэнхдээ урам зориг, хүмүүжил хэрэгтэй байдаг. Хамгийн туршлагатай загвар өмсөгч ч түрүүлж тайзан дээр гарахаас айдаг. Тэдэнд багийн ажиллагаа, нэг зорилго хэрэгтэй" гэж ярьжээ.
Стелла Максвелл, 2016 оны үзүүлбэр, Парис
8
"Victoria’s Secret"-ийн хамгийн шилдэг шоуг Расселл нэрлэж чадахгүй байгаа ч 2014 оны Лондоны наадам сэтгэлд нь хамгийн их хоногшсон гэнэ. Гэхдээ Шанхайд болсон шоу түүнээс ч илүү сэтгэл хөдлөм байсныг тэр дурссан.
“Бүх шоу өөрийн гэсэн онцлогтой учир байнга урагш хөгжихөд тусалж байна. Энэ нь зөвхөн хөгжим, загвар өмсөгчид, хувцаслалт болон хотоос шалтгаалахгүй. Энэ бүгд хамтдаа нийлж мартагдашгүй сайхан шоуг бүтээдэг.
Шоуны оролцогч бүр од. Тэдний зарим нь аль хэдийнэ од болсон бол зарим нь дөнгөж загварын ертөнцөд хөл тавьж, бэлтгэл хийж, гэрэл зураг авалтанд оролцдог. Гэхдээ энэ бүхний ард багийн ажиллагаа маш чухал" хэмээн Расселл онцолж байна.
9
“Заримдаа би өөрийн ажлыг "Бусдад дэм өгөх ажил" гэж боддог. Шинэхэн залуу загвар өмсөгчдийг оддын дунд өөрийгөө чөлөөтэй авч явахад нь би тусалдаг”.
2013 он Нью-Йоркт болсон шоуны үеэр, бүх загвар өмсөгчид.
10
“Шоу зохион байгуулагчдын тоонд миний нэр байдаггүй. Би энэ бүхэнд ойртох эрхийг олж авсан жирийн нэгэн азтай гэрэл зурагчин. Заримдаа үүнийг "Зүүд биш байгаасай" гэж бодож, өөрийгөө чимхэж сэрээхийг хүсдэг” хэмээн тэрээр номондоо бичжээ.
Өөрийгөө Расселл "Victoria’s Secret"-тэй нарийн холбоотой гэж тэрээр үздэг байна. 1996 онд тэрээр "Sports Illustrated" сэтгүүлийн зураг авалтыг Тайра Бэнкстэй, Италийн "Elle" сэтгүүлийн зураг авалтыг Стефани Сеймурын хамт хийсэн нь "Victoria’s Secret"-ийн Эда Разекын анхаарлыг татжээ. Тиймээс Эд түүнд томоохон итгэл хүлээлгэж, "Victoria’s Secret"-ийн тайзны арын зургийг авах ажилд томилсон түүхтэй аж.
Хөл нүцгэн Кэндис Свейнпол Нью-Йоркийн Lexington Avenue Armory шоуны үеэр, 2009 он
11
Расселл "Victoria’s Secret"-д ажиллахын хажуугаар "Vogue" болон "Harper’s Bazaar" сэтгүүл, мөн "Rolex", "Revlon", "Reebok", "Evian", "Mercedes Benz" зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг байсан гэнэ.
“Би удирдагчид, улстөрчид, загвар өмсөгчид, алдартнуудын болон байгалийн гэрэл зураг авах дуртай. Гэрэл зурагт ухаангүй дуртай занг минь юу ч өөрчилж чадахгүй” гэж тэрээр номынхоо төгсгөлд бичжээ.
Бразилийн модель Лаис Рибейро 2015 онд "Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэр болсон юм. 2016 оны шоуны үеэр хөгжмийн багийнхны хамт.