1
Ямар нэг зүйлээс хоцрох
Санаандгүй байдлаар үүсэж буй хоцрогдол, удаашралд анхаарал хандуулаарай. Та автомашины түгжрээнд гацаж, автобусандаа амжихгүй байж, эсвэл нислэгийн тань тасалбар байхгүй байх тохиолдолтой учирч байсан уу? Санаандгүй байдлаар таны бүх төлөвлөгөө нурах тохиолдол гарч байсан биз? Энэ бүхэн таныг ямар нэг зорилгод хүрэхэд тань муугаар нөлөөлж байгаа мэт санагдавч таныг ямар нэг осол, аюулаас аварсан байх магадлалтай.
2
Гэдэс эвгүйрэх
Хүн бүрийн гэдэс эвгүйрэх тохиолдол бий. Энэ нь ямар нэг таагүй зүйл болох гэж байгаагийн илрэл болдог. Асуудлыг мартах, тоохгүй байхыг хүссэн ч энэ эвгүй байдал арилахгүй.
3
Таны ямар нэг зүйл үргэлж алга болгож байна уу
Энэ нь таны ямар нэг зүйл алга болох эсвэл хэн нэгэн таны эд зүйлийг хулгайлахтай холбоотой. Энэ нь таныг амьдралдаа анхаарал хандуулах хэрэгтэй болосныг сануулж байгаа хэрэг юм.
4
Та үргэлж хэн нэгэнтэй хэрэлддэг
Жижигхэн зүйлээс л болж та хүн бүртэй хэрэлдэж байна уу?Тийм бол та өөртөө анхаарал хандуулаад үзээрэй.
5
Та дутуу нойртой байна уу
Таны толгойд үргэлж ямар нэг бодол эргэлдэж, та унтаж чадахгүй байна уу? Магадгүй таны толгойд зүүдтэй чинь холбоотой аймшигт бодол орж ирж байгааг үгүйсгэхгүй.
6
Та ойр ойрхон өвддөг бол...
Таны хийж байгаа зүйлд саад болохын тулд өвчин ирдэг байж болох юм. Толгой өвдөх, ойр ойрхон ханиад хүрэх гэх мэт өвчин таныг ороогоод байвал амьдралынхаа хэмнэлийг багасгаарай.
7
Та бүтэлгүй болж байна уу
Тухайлбал, та үргэлж ямар нэг зүйл алдах, бүдрэх, тохойгоороо ямар нэг зүйл цохиж байна уу? Энэ төрлийн алхам нь хийж буй зүйлээ зогсоогоод дахиад сайн нягтлаарай гэсэн дохиог өгч байна.
8
Таны сэтгэл үргэлж түгшиж байна уу
Хэрвээ та үргэлж түгшүүртэй болоод байвал анхаарал, болгомжтой байх хэрэгтэй.
9
Муу ёрын зөн совин
Хүн бүрт төрөл бүрийн хачирхалтай зөн совин мэдрэх нь бий. Энэ зөн совинг та тухайн үедээ л аюултай мэтээр хүлээн авах магадлалтай. Жишээлбэл, та хэрээг муу зүйл дагуулна гэж үздэг эсвэл гэрлэн дохион дээр удаан хугацааны турш түгжрэх нь буруу шийдвэрээс хамгаалсан байх гэж таамаглаж болно. Өдөр тутам болж буй хачин, жигтэй явдлууд таны биед хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаа талаар бодоорой.
10
Тантай ямар нэгэн зүйл тохиолдох
Хэрвээ өдөр бүр тантай санаад оромгүй зүйлс тохиолдож байвал өөрийнхөө амьдралд сайн дүгнэлт хийж эхлэх хэрэгтэй. Магадгүй тэдгээр болсон явдлууд анхааруулга ч байж мэднэ. Жишээ нь: автомашины осолд орох, хөлөө хугалах гэх мэт асуудлаас болж гэртээ суух хэрэгтэй болох.
Энэ бүхэн таныг буруу алхам хийх, шаардлагагүй газар очихоос хамгаална.
11
Тайлбарлах боломжгүй асуудал, хүндрэлүүд
Заримдаа маш их хүч хөдөлмөр зарцуулсан ч бүх зүйл бүтэлгүйтэж, сэтгэлд тань нийцэхгүй байх тохиолдол бий. Зорилгодоо хүрэхийн тулд хичээсэн ч замд тань ямар нэг хүндрэл учраад байна уу?
Урагш нэг алхахад, хоёр алхам хойшлох шаардлагатай асуудал тулгарч болдог. Тэгвэл та хийж байгаа зүйлээ анхааралтай бодож, дүгнэж хэрэгтэй байж болно.
Нүдээ аниад өнгөрөх тусам, асуудал улам хүндэрч мэднэ. Тиймээс нүүр тулах хэргэтэй. Өөрийн зөн совинд анхаарал хандуулаарай. Хэрвээ та ямар нэгэн хүндрэл мэдэрч байвал та гаргасан шийдвэрээ эргэж нэг хараарай.
Юунд анхаарал хандуулахаа мэдэхгүй байвал өөрийн гаргасан төлөвлөгөөг эхнээс нь дуустал нь шалгаад нэг үзээрэй. Энэ нь танд илүү зөв алхам хийхэд туслах болно.