1
Өнгөрөгч ням гаригт Дэвид Бекхэм "Kent and Curwen"-ий загварын шоунд хүрэлцэн ирсэн бөгөөд араас нь төд удалгүй түүний эхнэр Виктория ирсэн байна. Дэвид "Kent and Curwen" брэндийн хувьцаа эзэмшигчдийн нэг аж. Дараа нь тэд ёслолын арга хэмжээнд оролцсон. Хосуудын дунд Английн "Vogue" сэтгүүлийн редактор Эдвард Эннинфүл (Edward Enninful) суусан нь сэжигтэй хэдий ч гурвуул халуухан яриа өрнүүлж байгаа харагдсан юм. Түүгээр ч тогтохгүй, хосууд халуухан хэвээрээ гэдгээ батлах гэсэн мэт бие биенийхээ гарыг энхрийлэн илж буй нь гэрэл зургийн дуранд буужээ.
2
Дэвид саяхан Америкийн Майами руу ажлаар яваад ирсэн ажээ. Түүний эзгүй хойгуур хос хоёрын салалтын талаар цуу яриа хэвлэлүүдээр эрчимтэй тархсан аж.
3
Гэхдээ Бекхэмийн гэр бүл хамтдаа 19 жил амьдарсан бөгөөд одоо ч бие биенээ хайрлах хайр нь унтраагүй гэдгийг харууллаа.
4
Виктория загварын шоуны үеэр нөхөртэйгөө авахуулсан зургаа өөрийн инстаграм хуудсандаа оруулж, ханиараа бахархаж байгаагаа бичсэн байна.
5
Хосууд Английн хунтайж Харригийн хуримын өдөр буюу тавдугаар сарын 19-нд хамгийн сүүлд олон нийтийн өмнө хамтдаа харагдсан билээ.
6
Үргэлж донжтой, загварлаг хувцасладаг Бекхэм хатагтай "Kent and Curwen"-ий загварын шоунд намирсан, ягаан судалтай, цагаан даашинз өмссөн байв.
7
Олон нийтийн сүлжээгээр тэдний салалтын талаар цуу яриа гарахад Виктория Америкт байсан нөхөртөө хандан "Чи надаас салж байгаа юм уу?" гэж тоглоом шоглоомоор асуусан гэнэ. Түүнд энэ цуурхал их инээдтэй санагдсан гэнэ. Олон хүн үүнд итгэсэнд бүр ч их гайхсан гэж гэр бүлийнхэн, дотны найзууддаа хэлжээ. Хэн, яаж ийм цуурхал тараасанд ихээхэн гайхаж байгаа аж.
8
Дэвид загварын шоунд энгийн төлөв даруу хувцаслан оролцжээ.
9
Загварын шоуны үеэр Дэвид жүжигчин Ху Бин (Hu Bing)-тай зургаа авахуулжээ. Үүнээс гадна олон ч загвар зохион бүтээгч түүнтэй хамт зургаа татуулсан байна.
10
"Vogue" сэтгүүл болон "GQ" сэтгүүлийн редактортой хамт.
11
Хосуудын том болон дунд хүү Бруклин, Ромео нар Парис хотноо "French Open" газрын теннисний тэмцээн үзэж байна.
12
Салалтын талаар цуу яриа гарсны дараа Виктория гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөх болсон байна. Виктория инстаграм хуудсандаа хөвгүүдийнхээ зургийг тавьжээ.
13
Виктория хүү Ромео, Круз, охин Харпэр болон ээж, аавтайгаа авахуулсан зургаа инстаграм хуудсандаа оруулсан байна.
14
Дээрх цуурхал гарснаас хоёр хоногийн дараа Виктория Бэкхемийг зочид буудлаас гарч явахад нь папарацчид энэхүү зургийг авчээ. Тэрээр хамтран ажиллагсадтайгаа явж байв.
15
Цуурхал гарсны дараа Бэкхем өөрийн инстаграм хуудсандаа оруулсан зураг.
16
Викториягийн хувцасны брэнд үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан дараагийн улирлын "Vogue" сэтгүүлийн нүүрэнд Бэкхемийн гэр бүл халуун ам бүлээрээ гарах юм байна. "Vogue" сэтгүүлийн зүгээс тус дугаар хамгийн их борлуулалттай байна гэж итгэж буй аж.