Учир нь дэлхий дахинд тогтвортой хөгжлийг хангахад дэлхийн санхүүжилтийн гуравны хоёрыг гүйцэтгэж буй банкны салбарын үүрэг оролцоо өндөр юм. Уг үйл ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөн Голомт банк дуу хоолойгоо нэгтгэж байна.
(Голомт банкны санхүү эрхэлсэн Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец болон НҮБ-ын Байгаль орчин санхүүгийн Санаачилга багийн тэргүүлэгч Симон Деттлинг, Их Британи, Лондон 2018.04 сар)
Голомт банкны ТУЗ-ийн дарга Ч.Мөнхцэцэг
Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд тулгуурлан ажиллах нь манай банкны үнэт зүйлсийн гол цөм нь юм. Бидний бизнесийн үйл ажиллагаа нь нийгмийн урт хугацааны хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахад оршдог.
______________________________________________________________
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилгын хэрэг эрхлэх газрын удирдлага дор боловсруулагдаж байгаа Тогтвортой банкны зарчимд:
- Банк нь өөрийн бодлого, үйл ажиллагааг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээр, бүс нутаг болон үндэстний хэмжээний тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах;
- Тогтвортой хөгжлийг хангасан олон улсын банкны жишгийг тогтоох;
- Банкууд үндэсний хэмжээнд болон олон улсад хэрэгжүүлсэн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн өсөлтөд өөрсдийн оруулсан хувь нэмрийг тайлагнадаг байх;
- Нийгэмд үзүүлж буй банкуудын нөлөө, хариуцлагатай байдлыг олон нийтэд ил тод болгох;
- Тогтвортой ирээдүйг бүтээхэд банкны салбарын оролцоог өсгөх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн зарчмууд тусгагдаж байна.
“Тогтвортой банкны зарчим”-д хөрөнгийн удирдлагын тогтолцоонд мөрдөгддөг “Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчим” болон даатгагчдад зориулсан “Тогтвортой даатгалын зарчим”-тай адилаар үндсэн үзэл баримтлал, нэгдсэн хэм хэмжээг тодорхойлж өгсөн юм.
Оролцогч банкуудын анхны уулзалт 2018.04.19-20-ны өдөр Лондон хотноо зохион байгуулагдсан бол зарчмын төслийг 2018.11.26-нд Парист зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилгын байгууллагын Олон улсын дугуй ширээний зөвлөлдөх уулзалтын үеэр дэлхий нийтэд танилцуулах юм байна.
Голомт банкны санхүү эрхэлсэн Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Санхүүгийн санаачилга буюу UNEP FI–ын Банкны Хорооны Ази, номхон далайн бүсийн орнуудын банкуудын төлөөлөгч бөгөөд Тогтвортой банкны зарчим боловсруулах үндсэн ажлын хэсэгт Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байна. Тэрбээр хэлэхдээ:
(Голомт банкны санхүү эрхэлсэн Гүйцэтгэх захирлын орлогч Томаш Бравенец болон НҮБ-ын Байгаль орчин санхүүгийн Санаачилга багийн тэргүүлэгч Симон Деттлинг, Их Британи, Лондон 2018.04 сар)
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.