Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана байдаг вэ?

Гоо сайхан ертөнцийг аварнаа гэж үнэхээр үнэн бөгөөд сайхан үг шүү. Үзэсгэлэн төгс, халуухан бүсгүйчүүд үгүй бол дэлхий ертөнц эргэхээ байж, хүн төрөлхтөн сүйрч ч мэднэ. Хажуугаар өнгөрсөн хүн бүрийн харцыг өөртөө татах халуухан бүсгүйчүүд аль улсад илүү олон байдаг бол? Идэж байгаа хоол хүнс, цаг уурын байдал, ёс заншил болоод өвөг дээдсээс уламжилж ирсэн зан заншил зэргээсээ хамаарч улс үндэстэн бүрийн бүсгүйчүүд өөр өөр өвөрмөц төрхтэй байдаг. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана байдгийг дуулгая.

Хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20 Румын

Украйн, Серби зэрэг улстай хил залгаа орших Зүүн Европын энэхүү улсын охид бүсгүйчүүд үзэсгэлэн гоо төрхөөрөө хэнийг ч алмайруулах шидтэй. Ихэвчлэн шаргал үс, гуалиг биетэй байдаг бөгөөд эрүүл зөв амьдралын дэглэмтэй хүмүүс. Ард иргэд нь машин техник гэхээсээ илүүтэй, явган алхдаг төдийгүй гэртээ хооллохыг эрмэлздэг гэнэ. Тус улсын үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн төлөөлөл болж, өдгөө дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж яваа загвар өмсөгч Моника Берледуаню (Monica Barladeanu)-г танихгүй, мэдэхгүй хүн гэж ховор бизээ.

Румын

19 Армен

Армен улсын бүсгүйчүүд үзэсгэлэнтэй гэдгийг реалити шоуны од, алдарт Ким Кардашьян болон түүний үзэсгэлэнт эгч дүүс нотлох аж. Түүний судсаар Армен, Шотланд, Голланд цус гүйж байгаа. Тэдний бор арьс, хар үс, гүн хүнхэр нүд зэрэг нь сайхан харагддаг бас нэгэн нууц нь юм. Бие галбирийн хувьд ихэвчлэн өгзөг томтой байх төдийгүй царай төрх сайтай, гуалиг тэгш бие хаатай бүсгүйчүүдэд байдаг.

Армен

18 Барбадос

Хэдий жижиг арал боловч гайхалтай байгаль, гоо охидоороо дэлхийд алдартай. Хамгийн том жишээ бол та бүхний мэдэж байгаачлан дуучин Рианна юм. Хүчирхэг хоолой, халуухан бие, царайлаг төрхтэй түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэхэд маргах хүн үгүй. Түүний нэгэн адилаар бусад бүсгүйчүүд нь ч мөн гоо сайхан төрх, гал халуухан, чийрэг чанга биеэрээ Бразилчуудаас дутахгүй дэлхийд гайхагддаг байна шүү.

Барбадос

17 Филлипин

Хөрслөг бор арьстай хэрнээ Ази төрхтэй байдаг нь тэдний хамгийн том онцлог. Зөөлөн дулаан царайтайн дээр мэдлэг чадвар сайтай тус улсын гоо бүсгүйчүүд “Дэлхийн Мисс” тэмцээнд үргэлж л амжилттай оролцож, олон удаа титэм хүртсэн байдаг билээ. Мөн өнгөрсөн жилийн “Эх Дэлхийн Мисс” тэмцээнд Филлипин улсын мисс Пиа Алонзо Вурцбаx (Pia Alonzo Wurtzbach) тэргүүлэн, титэм хүртсэн юм.

Филлипин

16 Болгар

Зүүн Европын жижигхэн улсын тухай хүн бүр мэдээд байдаггүй ч бүсгүйчүүдийг нь үзэсгэлэнтэй гэдгийг харин гаргаахгүй сайн мэднэ. Гуалиг өндөр, цагаан царайтайн дээр, хар үс нь тэднийг яг л үлгэрийн дагина мэт харагдуулдаг. Мөн үндэсний ёс заншлаа даган бүгд л гайхалтай бүжиглэдэг бөгөөд энэ нь тэдний сайхан биений нууц байдаг гэнэ.

Болгар

15 Ливан

Тус улсын бүсгүйчүүдийн гайхалтай нүд нь хэнийг ч уярааж, уусгах чадалтай. Ганцхан нүд ч биш намирсан хар үс, цагаан царай зэрэг нь нэгдэн яг л бурхны бүтээл мэт харагдуулна гээч... Мөн Ливан улсад гоо сайхны хагалгаа эрчээ авсан тул одоо цагт царай муутай бүсгүйг олж харахад хэцүү хэмээн хүмүүс ярилцах болжээ. 

Ливан

14 Голланд

Нар мэт шаргал үс, эрдэнэс мэт гялалзах цэнхэр нүд зэрэг нь  тэднийг үзэсгэлэнтэй харагдуулдаг бөгөөд элдэв маяггүй тэдний ааш аалинд нь эрчүүд илүүтэй татагддаг байна.

Голланд

13 Серби

Газрын дундад тэнгисийн нуруу өндөртэй, хээнцэр гоо бүсгүйчүүд дэлхий нийтийг шуугиулж эхлээд байна. Тэдний загварын мэдрэмж маш өндөр байдаг бөгөөд нүүрээ сайхан будаж, дэгжин хувцаслаж олныг алмайруулдаг юм.

Серби

12 Египет

Египет улсыг сайхан бүсгүйчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бор шаргал өнгийн арьсыг нь гүн хар үс, хонин бор нүд чимэглэж, төгс харагдуулна.

Египет

11 Франц

Хайр дурлалын улс хэмээгддэг болоод ч тэрүү бүсгүйчүүд нь эмзэг турьхан, өхөөрдөм хөөрхөн аж. Дур булаам зөөлөн төрхөө нөхөрсөг зан чанараараа тодотгож, сахиусан тэнгэр мэт л харагддаг гэнэ.

Франц

10 Аргентин

Хөлбөмбөгт ихэд хайртай энэ ард түмний үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн гэрэлтсэн царай, өндөр нуруу, өтгөн хөмсгөөрөө алдартай тэд загварын хувьд ч чамлахааргүй мэдрэмжтэйн дээр гуалиг биендээ ихээхэн анхаарал хандуулдаг юм.

Аргентин

9 Итали

Хамгийн халуухан бүсгүйчүүд Итали улсад л байдаг гэлцэнэ. Төрөлхийн бор шаргал үс, төгс шанааны яс, өндөр хамар нь хүн бүхнийг алмайруулна. 

Итали

8 Өмнөд Солонгос

Өхөөрдөм зөөлөн төрх, дугуй нүүр болон онигор нүд нь тэднийг ийн дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй улс гэх цолыг хүртэхэд хүргэжээ. Мах барагтай л бол хэрэглээд байдаггүй тус улсын бүсгүйчүүд туранхай бөгөөд дундаж өндөртэйт тооцогдоно. Мөн дэлхийд гоо сайхны мэс заслаараа тэргүүлдэг Өмнөд Солонгосд өдгөө мөнгө л байвал хөөрхөн болох нь хялбархан болжээ.

Өмнөд Солонгос

7 Энэтхэг

Тус улсын бүсгүйчүүдийг хамгаас үзэсгэлэнтэй гэхэд хэн ч маргахгүй. Дуу хуур болоод агуу хоол, хувцасны соёлоороо гайхагддаг боловч гоо бүсгүйчүүд нь дэлхий дахинаа илүү алдартай. Төрхөөсөө л гоо сайхан байдлыг өөртөө цогцлоосон алдартай Энэтхэг бүсгүйчүүд дэлхийд өөрсдийгөө таниулаад олон зуун жил өнгөрчээ.

Энэтхэг

6 Венесуэль

Дэлхийн хамгийн сайхан болоод ухаалаг бүсгүйчүүдийг шалгаруулдаг тэмцээнүүд болох “Дэлхийн Мисс”, “Олон улсын мисс”, “Ертөнцийн Мисс” болон “Орчлонгийн Мисс” зэргээс нийтдээ хамгийн олон буюу 21 титэм хүртсэн бөгөөд үүгээрээ аль ч улсыг урдаа гишгүүлдэггүй байна. Иймд тус улсын Латин Америк төрхтэй гоо бүсгүйчүүдийг дэлхийн хамгийн сайхан нь хэмээн нэрийдэхгүй байхын аргагүй.

Венесуэль

5 Орос

Тэдний гоо сайхны хамаг нууц нь нүдэндээ оршино. Гүн цэнхэр нүдийг нь харсан хэн ч ховсдуулахгүй байхын аргагүй. Үүнээс гадна төгс галбиртай өндөр сайхан бие нь өвлийн хүйтэнд ч таныг халууцуулж мэднэ. Дэлхий нийтээрээ тэдний тачаангуй байдал царайлаг төрхийг үнэлж, биширдэг билээ.

Орос

4 Бразил

Тус улсын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл бол өдгөө Холливуудын тавцанд гялалзан яваа Меган Фокс (Megan Fox), Викториа Секретийн сахиусан тэнгэрүүд болох Алессандра Амбресио (Alessandra Ambrosio), Адриана Лима (Adriana Lima) нар юм. Бразил эмэгтэйчүүд маш спортлог тул чанга гуалиг биетэй, бор арьстай байдаг төдийгүй тус улс нь хаашаа ч харсан нүд баясгах сайхан бүсгүйчүүдээр дүүрэн гэнэ.

Бразил

3 Украйн

Үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийн өлгий болсон тус улсын охид ерөнхийдөө Орос бүсгүйчүүдтэй ижил төстэй харагдах боловч тэднээс илүү үзэсгэлэнтэйд тооцогддог байна. Тэдний Европ төрхийг зөөлөн ааш, романтик байдал болоод мэдлэг боловсрол нь чимэх аж. Украйн улс тэр чигээрээ үзэсгэлэнт бүсгүйчүүдийн цоморлиг гэлтэй.

Украйн

2 Колумб

Бэлхүүсний бүжгийг "тултал" нь бүжиж, үзэсгэлэнт царай, өвөрмөц хоолойгоор олныг алмайруулдаг дуучин Шакирагийн төрсөн нутгийн охид бүсгүйчүүд халуухан, сайхан гэдгээрээ дэлхийд гайхагддаг байна шүү. Хотын гудмаар алхахад л харцаа салгаж чадамгүй бүсгүйчүүд холхилдон, жуулчин эрчүүдийг хэцүүхэн байдалд оруулдаг гэнэ.

Колумб

1 Швед

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй улсаар Швед тодорчээ. Цор ганц бүсгүйчүүд ч биш, тус улсын залуус ч мөн хүдэр чийрэг биетэй, царай төрх сайтай байдаг билээ. Бүсгүйчүүдийг нь тодорхойлбол өндөр, өв тэгш бие хаатай, гүн цэнхэр нүдтэй, шаргал намирсан гэзэгтэй бөгөөд элдэв маяггүй зан нь хэнийг ч өөртөө дурлуулан хайлуулах чадвартай.

Швед

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()