Хамгийн их бохирдсон улс орнууд

2018-06-11, 17:28
6,460

Дэлхийн байгаль, цаг уур асар хурдтайгаар өөрчлөгдөж байгаа учир дүн шинжилгээ хийх боломжгүй хэмээн эрдэмтдийн 99 хувь нь үзэж байгаа гэнэ. Харин үлдсэн нэг хувь нь  уул уурхай, алт олборлогчид өөрийн үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг далдалж, төлбөр төлдөг хэмээн үздэг. Дэлхийн цаг агаар өөрчлөгдөж буй томоохон шалтгаануудын нэг нь нүүрсхүчлийн хий юм. Гэхдээ метан нүүрсхүчлийн хийнээс 17 дахин хор хөнөөлтөй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 

Хамгийн их бохирдсон улс орнууд

Дэлхийн дулааралтай холбоотойгоор хойд урд мөсөн далай хайлж, олон жилийн турш хөлдүү ургамал дунд хадгалагдаж үлдсэн метан ууршиж байгаа. Хэрвээ Гринланд бүхэлдээ хайлах юм бол дэлхийн далайн түвшний ус 7.2 метрээр нэмэгдэх бөгөөд хүн ам ихээхэн суурьшсан томоохон хотууд бүхэлдээ усанд автах магадлалтай гэнэ. Мөсөөр бүрхэгдсэн талбайн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Гринланд хэзээ хайлж дуусах нь тодорхойгүй байгаа ч Антарктид аль хэдийнэ хайлаад эхэлсэн нь харамсалтай.

Сүүлийн жилүүдэд уул уурхай нөлөө, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх байгууллагууд байгалийн нөөц баялгийг устгаж, ой мод сүйтгэснээр дэлхийд их хэмжээний хорт бодис ялгарах болсон. Дэлхий дээрх хамгийн бохир орнуудтай  та бүхнийг танилцуулъя. Эдгээр орны хувьд магадгүй цаг хугацаа л туслах болов уу.

 

1 Агбогблоши, Гана - Цахилгааны барааны хог хаягдал

Дэлхий нийтийн хэрэглээд хаясан цахилгаан барааны хог хаягдал нь ихэнхдээ Ганад байрлах цахилгаан барааны хог хаягдал дээр очдог.  Энэ газарт АНУ-д зөвшөөрөгдсөнөөс 45 дахин их мөнгөн ус байдаг гэнэ. Ганагийн 250 мянга орчим иргэн эрүүл мэндэд хортой нөхцөлд амьдарч байна. Ялангуяа хог хаягдал дундаас дахин боловсруулах боломжтой метал хайж буй иргэдийн хувьд илүү хохиролтой.

Агбогблоши, Гана - Цахилгааны барааны хог  хаягдал

2 Норильск, Орос - Уурхай, метал боловсруулах үйлдвэр

Өмнө нь энэ газар урван тэрслэгчдийг залхаан цээрлүүлэх цөллөгийн газар байсан бол одоо Арктикийн тойргийн хоёр дахь том хот болжээ. 1930 онд энэ газар хамгийн анхны уурхай байгуулагдсан боловч тухайн үед байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа огтхон ч хийгддэггүй байсан гэнэ. Мөн металл хайлуулах томоохон үйлдвэр байдаг учир жил бүр хоёр сая тонн орчим хүхрийн диоксидыг ялгаруулдаг байна. Норильскийн уурхайн ажилчид бусад хүмүүсээс 10 жил бага насалдаг. Энэ бол Оросын хамгийн бохир газрын нэг бөгөөд цаснаас нь хүртэл хүхэр амтагдаж, хар өнгөтэй байдаг гэнэ. Хэт их хэмжээний хүхрийн диоксид ялгарах нь уушгины хавдар үүсгэх магадлалтай.

Норильск, Орос - Уурхай, метал боловсруулах үйлдвэр

3 Нигер голын дельта, Нигер - Нефтийн булан

Өдөр бүр энэ хэсгээс хоёр сая баррель нефть ялгардаг бөгөөд Нигерийн голын дельта руу 240 мянга орчим баррель нь  ордог байна. 1976-2001 оны хооронд 7000 орчим баррель нефть голын ус руу орсон гэсэн мэдээлэл байгаа боловч ихэнх хувийг нь гаргаж авч чадаагүй гэнэ. Нефть нь агаарыг бохирдуулж, канцероген болон нүүрсхүчлийн хийг маш ихээр ялгаруулах болсон. 2013 оны судалгаанаас харахад энэхүү бохирдол нь ургамал, үрийг маш ихээр бохирдуулж байгаа учир тус улсын хүүхдүүдийн 24 хувь нь хоол боловсруулах эрхтэний асуудалтай болсон гэнэ. Үүнээс гадна хорт хавдар, үргүйдэлд хүргэх  хор хөнөөлтэй аж.

Нигер голын дельта, Нигер - Нефтийн булан

4 Матанса-Риачуэло, Аргентин - Үйлдвэрийн бохирдол

15 мянга орчим компани үйлдвэрийн бохир хог хаягдлаа Аргентиний Буэнос-Айрес хотоор дайрч өнгөрдөг Матанса-Риачуэло гол руу хаядаг байна. Энэ хотод амьдардаг хүмүүст цэвэр усны нөөц бараг л байхгүй учир суулгалт, хавдар, амьсгалын замын өвчин маш ихээр тусдаг. Голын эрэг дээр 20 мянга орчим хүн амьдардаг бөгөөд тэдний 60 хувь нь өвчинд нэрвэгдэж байна.

Матанса-Риачуэло, Аргентин - Үйлдвэрийн бохирдол

5 Хазарибагх, Бангладеш - Арьс ширний үйлдвэр

Бангладешийн арьс ширний үйлдвэрийн 95 хувь нь  Хазарибагхын нийслэл Даккед байрладаг.  Эдгээр үйлдвэрт хуучирсан, хэрэглэх хориотой арьс ширийг дахин боловсруулдаг учир 22 мянган куб хорт бодис агаарт ялгардаг байна. Ард иргэд амьсгалын замын өвчин, арьс өнгөний өвчин ихэвчлэн тусдаг бөгөөд ихэнх тохиолдолд хүчилд түлэгдэж, толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэгтэй амьдардаг.

Хазарибагх, Бангладеш  - Арьс ширний үйлдвэр

6 Читарум голын эрэг, Индонез - Үйлдвэрийн болон ахуйн бохирдол

Америкийн байгаль орчин хамгаалах байгууллагын тогтоосон хэмжээнээс хэд дахин илүү мөнгөн ус энэхүү голд бий. Нэмэлт судалгаанаас харахад голд их хэмжээний хорт метал, марганц, төмөр болон хөнгөн цагаан байгааг баталжээ. Индонезийн нийслэл болох Жакарта хот 10 сая хүн амтай. Читарум голын эрэг хавиар үйлдвэрийн болон ахуйн их хэмжээний хог хаягдал байдаг бөгөөд эдгээр нь голын ус руу урсаж ордог. Азаар, Азийн хөгжлийн сангийн 500 сая долларын зээлээр энэхүү орчныг өдгөө цэвэрлэж байгаа гэнэ.

Читарум голын эрэг, Индонез - Үйлдвэрийн болон ахуйн бохирдол

7 Дзержинск, Орос - Химийн хорт бодис

1930-1998 оны хооронд 300 мянган тонн химийн хорт бодисыг хотын эргэн тойронд хаясан байна. 2007 онд “Дэлхийн хамгийн хортой хот” нэрээр Дзержинск "Гиннес"-ийн амжилтын номд багтжээ. Уснаас дээж авахад их хэмжээний фолулын давхар исэл болон диоксин илэрсэн байна. Эдгээр бодис нь хавдар, хөгжлийн бэрхшээлтэй болох нөхцөлийг бүрдүүлдэг аж. 2006 оны байдлаар 245 мянган хүн амтай хотод эмэгтэйчүүдийн дундаж наслалт 47, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 42 байсан байна.

Дзержинск, Орос - Химийн хорт бодис

8 Чернобыль, Украин - Атомын цахилгаан станцын дэлбэрэлт

Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт нь түүхэн дэх хамгийн аюултай, хортой осол болсон билээ. Хирошима болон Нагасакиг бөмбөгдсөнөөс 100 дахин их цацраг туяа тэнд цацарсан байна. Хотын эргэн тойрон 20 жилийн турш хоосон байгаа. Дэлбэрэлтээс болж 4000 орчим хүн бамбайн хорт хавдар тусаж, шинэ төрсөн нярай хүүхдүүд генийн өөрчлөлттэй гарч байсан гэнэ.

Чернобыль, Украин - Атомын цахилгаан станцын дэлбэрэлт

9 "Фүкүшима Даичи", Япон - Атомын цахилгаан станцын осол

Хүчтэй газар хөдлөлт, 15 метрийн цунамигаас болоод 2011 оны гуравдугаар сарын 11-нд “Фүкүшима Даичи” атомын цахилгаан станцад осол гарсан билээ. Ослын багийнхан энэхүү цахилгаан станц руу робот оруулах гэж оролдсон боловч тэд ойрхон дөхөж очмогцоо хайлж байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаанаас харахад энэ нь дэлхийн хамгийн их бохирдолтой газрын нэг гэнэ. Энэ газар охид бамбайн булчирхайн хавдар тусах магадлал 70 хувь, харин эрэгтэйчүүд долоон хувь, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар тусах магадлал зургаан хувиар илүү байгаа аж.

"Фүкүшима Даичи", Япон - Атомын цахилгаан станцын осол

10 Карачай нуур, Орос

Дэлхийн хамгийн их бохирдолтой газруудыг ОХУ-ын Карачай нуур тэргүүлж байна. Карачай нь “Маяк” хэмээх цөмийн зэвсэг үйлдвэрлэл, цөмийн түлш хадгалах,  сэргээн босгох ажилд оролцдог байгууллагын хажууханд оршдог юм.

1950 оноос эхлэн “Маяк”-ийнхан хог хаягдлаа Карачай руу хаях болжээ. 1990 он хүртэл энэ газрыг нууцалж байсан аж. Үйлдвэр дээр хэд хэдэн осол болсон бөгөөд бүхий  л хор нь нуур руу орж байсан гэнэ. Улсын удирдлагууд энэхүү судалгааг хийж байх зуур Челябинск орчмын хүмүүсийн дунд цагаан бөөм эсийн халдвар 40 хувь, төрөлхийн гажиг 25 хувь, хавдар 20 хувиар нэмэгдсэн байна.  Нуурын эрэг орчим нэг цаг зогсоход л амиа алдах магадлалтай.

Карачай нуур, Орос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()