1
Үрчлээ арилгана
Арьс уян хатан, бат бөх байдлаа алдахаараа үрчлээтэж эхэлдэг. Хальсан дах антиоксидант болон витамин С нь үрчлээг багасгах ач тустай.
- Хальсыг нүүрэндээ хэсэг илээд, 30 минут тавьж үлдээнэ. Унтсан ч болно.
- Нүүрээ угааж чийгшүүлнэ.
- Долоо хоногт гурван удаа давтана.
2
Мөнгөн эдлэлийг гялалзуулна
Мөнгөн эдлэл цагийн эрхэнд өнгөө алдаж, зэвэрдэг. Тэгвэл гадилын хальс ашиглаад үзээрэй. Хальсны дотор тал кали шиг бодис агуулдаг бөгөөд металан эдлэлийг угааж арчиж болно.
- Хальсыг авч, холигчинд хийнэ.
- Хагас аяга ус дээр нь хийнэ.
- Шингэн болтол нь хольж хутгана.
- Мөнгөн эдлэлийг үүссэн шингэнээр хэдэн минут арчина
3
Гарнаас өргөс авахад тусалдаг
Гадилын хальс энзиминээр баялаг бөгөөд арьсны гадаргууд шигдсэн зүйлийг татах үйлчилгээтэй. Нааш нь татсан өргөс мэтийн зүйлийг хавчаар, зүүгээр авахад илүү хялбар болно.
- Гадилын хальсыг авч өргөс орсон газартаа тавина.
- Тус хэсэгтээ 15 минут байлгана.
- Арьсыг үрэлгүйгээр хальсыг дээрээс нь авна.
- Дараа нь өргөсийг татаж авна.
4
Гадилын хальс бол бордоо
Гадилын хальс нь ургамалд ээлтэй кальци, магни, хүхэр, фосфат, кали, натри агуулдаг. Тиймээс бордоонд элбэг ашигладаг.
- Хальсыг нь олон жижиг хэрчээд суулгах ургамал, ногооныхоо доор үндэснийх нь хажууд булна.
- Дараагаар нь шууд усална.
5
Батгашилтыг багасгадаг
Гадилын хальсанд витамин С, Е мөн кали, цайр, төмөр, марганец агуулагддаг юм. Эдгээр шим тэжээлүүд нь арьсыг тайвшруулж, батгыг багасгахад тусалдаг. Түүнчлэн лютин ба каротиноидтой бөгөөд арьсны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм.
- Хальсыг нүүрэндээ хэсэг илээд, 5-10 минут тавьж үлдээнэ.
- Нүүрээ угаана.
- Өдөрт хоёр удаа давтана.
6
Шүд цайруулна
Дээр дурдсан шиг энэ жимсний хальс маш олон төрлийн тэжээлээр баялаг. Тэгвэл дотор нь агуулагддаг кали нь кофе, цай, өнгөтэй юм уусны дараа шүдний өнгөрийг арилгаж, гялалзсан цагаан шүдтэй болоход тань тусална.
- Шүдээ угаагаад, амаа зайлна.
- Хальсны доторхыг аваад хоёр минут шүдэндээ үрнэ.
- Амаа дахиад зайлна. Өдөр бүр давтана.
7
Сорвийг мэдэгдэхээргүй болгоно
Арьсны улаан, хөх туяа, үрэвсэл, батгыг арилгахад үр дүнтэй билээ. Сорвийг тэр чигт нь арилгахгүй хэдий ч бараг мэдэгдэхгүй болгож чадна. Учир нь хальсандаа өөх тосны хүчил агуулдаг бөгөөд энэ нь сорвины тос гэх мэт зүйлд ордог юм.
- Хальсыг сорвин дээрээ тавина.
- Нэг цаг эсвэл бүтэн шөнөжин ч тавьж, үлдээж болно.
- Өдөр бүр давтана.
8
Толгой өвдөлтийг намдаана
Хэрвээ элдэв янзын эм ууж толгойн өвдөлтөө намдаахыг хүсэхгүй байгаа бол гадил жимсний хальсыг толгойн дээрээ, шилэн хүзүүнийхээ ард тавиарай. Энэ нь хальс дахь калитай холбоотой юм.
- Хальсыг хөлдөөгчид нэг цаг байлгана.
- Нэг урт хальсыг духан дээрээ, нэгийг хүзүүн дээрээ тавиад халуун болох хүртэл нь байлгана.
- Толгой өвдсөн хэвээр байвал дахин нэг хөлдүү хальс тавьж болно.
9
Мах амтлагч
Стейк буюу үхрийн шарсан махаа зөөлөн, амтлаг болгохыг хүсвэл гадилын хальсыг шарах шүүгээний таваг дээр тавина. Ингэснээр шарах шүүгээнд хийсэн мах тань шүүслэг, амтлаг болно. Учир нь жимсний хальс маханд яг л хөнжил шиг бүх шим тэжээл, шүүсийг алга болохоос сэргийлдэг байна.
10
Арьсны загтнааг арилгаж, зөөлөн болгоно
Гадил жимсний хальс гистамин бууруулах магни, витамин С, Е агуулдаг. Ялаа, шумуулд хазуулсан бол хальсыг нь
- Нүүрэн дээрээ 10-15 минут байлгана.
- Аваад, дахиад өөр газраа тавьж болно.