Энэ зуны загварын чиг хандлага

Хэрвээ та өөртөө итгэлтэй, загварлаг байхыг зорьдог бол энэ жилийн хавар-зуны гудамжны загварыг сайн ажаарай. Мөртэй том пиджакаас цэцэгтэй даашинзыг өмссөн залуус Милан, Парис, Лондон, Нью-Йорк хотын гудамжаар алхах нь их болжээ. Тэдний энэ жилийн загварын чиг хандлага донжтой, дэгжин бас нэлээд хээнцэр, сайхан харагдаж байлаа. Та ч гэсэн тэднээс дутахгүй сайхан харагдахыг хүсвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Энэ зуны загварын чиг хандлага

1 Шоотой, мөртэй том пиджак

Одоогийн байдлаар 90-ээд оны хувцас загвар хүч түрэн орж ирсээр байна. Гэхдээ энэ жил 80-аад оны загвар эргэн моодонд орж ирлээ. Томдсон пиджакаа гаргаж ирэх цаг болжээ. Аль 30 жилийн өмнө загварын чиг хандлага болж байсан юм. Өнөөдөр гэхдээ томдсон өмдтэй нь бус харин загварлаг хувцас, гоёл, чимэглэлтэй хослуулж өмсөөрэй. Бариу жинс, ороолт, тэлээ гээд сонголт таны гарт.

Шоотой, мөртэй том пиджак

2 Судалтай өмд

Зөвхөн моделиуд тайзан дээр судалтай өмдтэй алхах адил та ч гэсэн гудамжаар өмсөөд явж болно. Канттай өмд нь хөлийг урт харагдуулдаг. Хэдий эрэгтэйлэг мэт харагдах боловч маш загварлаг юм шүү. Ялангуяа хар өнгөтэй өмд нь дээр нэг юм уу хоёр зураастай байвал илүү харагдана. Сул өмд, даавуун, жинс гээд ямар ч байж болно.

Судалтай өмд

3 Цанын цамц

Өвлийн энэ цамцыг зөвхөн ууланд гарахдаа юм уу даарахдаа өмсдөггүй юм шүү дээ. Харин ч одоо загварлаг харагдахын тулд хаана ч хамаагүй өмсөж болно. Чадварлаг загвар зохион бүтээгч, сайхан даашинзны ачаар өнөө царай муутай цамцыг чинь харц булаам загварлаг харагдуулж болохоор боллоо. Хоолойг тойрсон хээнийх нь ачаар та нэмж гоёл зүүсэн мэт л харагдана. Хувцсаа тохируулж өмсөхөд багахан л мэдрэмж хэрэгтэй.

Цанын цамц

4 Цоохор хувцас

2018 оны хавар-зуны загварын тайзыг ч тэр гудамжны хувцаслалтыг ч тэр дугуй хар толботой хувцас чимж байна. Цамц, даашинз, өмд, оймс гэх мэт цагаан дээр хар толботой хувцас гэж байхгүй. Далматин нохой мэт эдгээр хувцас нь таныг хөгжилтэй хэрнээ хээнцэр харагдуулна.

Цоохор хувцас

5 Хамбан өмд

Энэ дээд зэрэглэлийн материал нь хавар зуны коллекцод цөөнгүй харагдсан шүү. Том, өргөн, трапец, шулуун өмдийг хамбан материалаар хийсэн нь хээнцэр харагдуулж байлаа. Мэдээж хамбаар хийсэн нь онцгой хэдий ч тод өнгөний зохицол ч үүнийг моод болгосон нэг шалтгаан юм. Хамбан өмдөө, энгийн цамц, футболкатай хослуулж өмсвөл илүү тохиромжтой.

Хамбан өмд

6 Классик хослол

Хэзээд моодноос гардаггүй пиджак өмдний хослол 2018 оны загварын чиг хандлагад өөрийн байр сууриа хадгалсаар байна. Гэхдээ энгийн хар цагаан өнгийн хослолоос татгалзаж илүү зоримог өнгө сонгох хэрэгтэй. Амьтны хээ, угалз, судалтай хослол гээд олон төрөл зүйлийн сонголт байна. Хослолоо тус тусад нь салгаад ч өмссөн болно.

Классик хослол

7 Галзуу судал

Судалтай хувцас өмсөхөд зориг шаарддаг. Харин энэ жил бүдүүн, тод өнгөтэй судалтай хувцас моодонд ороод байгаа гэнэ. Дахиж судалнаас айх хэрэггүй болсон учир нь та өргөн судалтай, тод хувцас өмссөнөөр харин ч загварлаг, золбоотой, зоригтой харагдана. Зарим загварлаг нөхөд ийм хувцсан дээр металлан өнгөтэй цүнх гутал, гоёл, чимэглэл зүүвэл илүү сүртэй харагдана гэж үздэг. 

Галзуу судал

8 Шаар шиг ханцуй

Загварын ертөнц хэдэн жилийн өмнөөс ханцуйтай хувцсыг ихээр гаргаж ирэх болсон.  Цаашид ч энэ хэвээр байх бололтой. Энэ жил шаар шиг өргөн, том ханцуй мөр гарыг чимж таныг яг л Европын эртний гүнж шиг харагдуулах болно. Гол нь ханцуй, шуу нь бариу байх юм. Ийм хувцас өмссөнөөр өвөрмөц хэлбэр, дүрсээрээ бусдын харааг булааж, гудамжны загварыг чимнэ.

Шаар шиг ханцуй

9 Улирлын чанартай давхарласан хувцас

Хэрвээ та тод өнгө, хээ, хуниас, нугалаанд дургүй, гэхдээ загварлаг харагдахыг хүсвэл хувцсаа давхарлаж өмсөхийг санал болгож байна. Учир зүггүй хувцас болгоноо давхарлаж өмсөхөөс зайлсхийж, эвтэйхэн донжтой харагдах талаас нь анхаараарай. Мөнгөнд ч хэмнэлттэй. Хувцсаа давхарлаж өмссөн байдал нь альтернатив төрхийг бий болгож, таныг шийдэмгий  харагдуулдаг. Та хавар-зуны хувцсаа намар-өвлийн хувцастайгаа орц найрлагыг нь тааруулан өмсөхөд л хангалттай. Тухайлбал даашинз, эсвэл банзалтай хэрнээ доогуур нь жийнс өмсөх гэх мэт. Сонирхолтой, содон байх болно шүү.

Улирлын чанартай давхарласан хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()