Хятадын жижиг хөлт бүсгүйчүүдийн гунигт түүх

Хятадад эмэгтэй хүүхдийн хөлийг бага байхаас нь ороож, жижигхэн хөлтэй болгодог уламжлал X зууны үеэс тогтсон байна. Охидыг 4-5 нас хүрмэгц хөлийнх нь улыг чанга гэгч нь боосноор 10 насандаа маш жижигхэн “лянхуа цэцэг” хэлбэртэй хөлтэй болдог байсан аж. Дараа нь тэд зөв алхахад суралцдаг байна. Ингээд 2-3 жилийн дараа охид нөхөрт гарахад бэлэн болдог байжээ. Тиймээс ч бүсгүйчүүдтэй дотно харилцаанд орохыг Хятадад “Лянхуа цэцгэн дунд зугаалах” гэж хэлэх болсон гэнэ.

Хятадын жижиг хөлт бүсгүйчүүдийн гунигт түүх

1

Охидын хөлийг боох нь Хятадад арваад зууны турш уламжлал болсон байна. Хэдийгээр энэхүү уламжлалыг үгүй хийх оролдлого гарч байсан ч маш их эсэргүүцэл амсчээ.

2

Охидын хөлийн тавхайг боох нь уламжлал төдийгүй яваандаа тухайн хүний нийгмийн гарал түвшнийг нь илэрхийлэх зүйл болон хувирчээ. Учир нь тухайн үед сүйт залуугийн гэр бүлийнхэн хамгийн түрүүнд бүсгүйн хөлийн хэмжээг, дараа нь нүүр царайг нь асуудаг байсан гэнэ.

3

Өөрөөр хэлбэл хөлийн ул нь тухайн эмэгтэйн гоо сайхныг тодорхойлох хамгийн том үзүүлэлт болж байжээ. Бяцхан охидынхоо хөлийг боож байх үедээ ээж болон гэр бүлийнхэн нь түүнд гайхалтай сайхан гэрлэлт, аз жаргалтай амьдрал хүлээж буй тухай ярьж, амлалт өгдөг байжээ.

Нэгэн судлаач хожим нь 58 төрлийн “лянхуа цэцгэн хөл” байдаг гэдгийг тогтоож, тус бүрийг нь есөн оноогоор дүгнэжээ.

Хэлбэр: лянхуа цэцгийн навч, залуу сар, галбирлаг нум, хулсны цохилт, хятадын хүрэн.

Онцлог тал: пөмбөгөр, зөөлөн,

Бурханлаг (А-1): пөмбөгөр, зөөлөн, төгс

Гайхалтай (А-2): сул, боловсруулсан

Буруу: Сармагчин мэт хөл, арай гэж явж чаддаг.

“Алтан лянхуа цэцэг (А-1)”  төрлийн хөлтэй эмэгтэй дараах дүрмийг дагаж мөрддөг байжээ.

  • Хөлийн хуруугаа дээш өргөж явж болохгүй
  • Тавхайгаа сул явж болохгүй
  • Сууж байхдаа банзлаа хөдөлгөхгүй байх
  • Амарч байхдаа хөлөө хөдөлгөж болохгүй

Мөн “Сүйт залуу эмэгтэй хүний хөлийн тавхайн уяаг тайлж болохгүй. Энэ нь ёс зүйгүй, өөрийгөө доромжилсон хэрэг болно” хэмээн үздэг байжээ.

4

Үүнээс гадна “лянхуа цэцэг” хэлбэрт хөл нь гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болоод зогсохгүй хамгийн халуухан эмэгтэйд тооцогдох боломжийг олгодог байна. “Лянхуа цэцэг” хөлт эмэгтэйг түрхэн зуур харсан эрэгтэй хүнд сексийн дур хүсэл нь төрдөг байсан гэх яриа ч байжээ.

5

Эртний уран зохиолоос харахад төгс “лянхуа цэцэг”-ийн хөл нь жижиг, нарийхан, хурц, зөөлөн, тэгш хэмтэй байх ёстой гэнэ.Тухайн үед Хятад эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгийн төлөө маш өндөр үнэ төлдөг байсан гэнэ.

6

Хөлөө боох нь эмэгтэйчүүдийн бусад бие галбирыг хүртэл өөрчилдөг байна. Жишээлбэл, тааз болон өгзөгтөө их хэмжээний ачаалал өгдөг учир тэр хэсэгтээ махлаг харагдаж эрчүүдийн сексийн дур хүслийг өдөөдөг ажээ.

7

Хятад бүсгүйчүүд маш хүнд хэцүү замыг туулж гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон төгс сайхан хөлтэй болдог байна. Гэсэн ч төгс хөлтэй эмэгтэйчүүд насан туршдаа тав тухгүй амьдарсан байдаг  аж.

8

Жижигхэн хөлтэй болохыг хүссэн эмэгтэйчүүд заримдаа хөлөө хугартал явдаг байсан гэнэ. Энэ хүслээсээ болоод тэд явж чадахгүй, бүр зогсож чадахгүй болж байсан тохиолдол ч олон бий.

9

Хөл боох уламжлал нь Хятадын дундад зуунд хамааралтай гэж яригддаг ч тодорхой хугацаа заагаагүй байдаг. Түүхээс харахад Ю хэмээх нэрт бүжигчин бүсгүй “лянхуа цэцэг”-ийн хэлбэртэй жижигхэн гутал хийлгэсэн байна.

10

Энэ гуталдаа багтахын тулд бүсгүй хөлөө торгоор боож, бүжиглэж байсан гэнэ. Түүний бяцхан алхалт нь энэ төрлийн уламжлал үүсэх эхлэлийг анх тавьж байжээ.

11

Хятадын үзэсгэлэнтэй бүсгүй жижиг биетэй, богинохон хуруутай, зөөлөн алгатай, өндөр дух, жижиг чихтэй, нарийхан хөмсөгтэй, жижиг уруултай байх ёстой аж. Тансаг амьдралтай эмэгтэйчүүд духныхаа дээд хэсгийн үсийг хусаж нүүрээ илүү урт хэлбэртэй харагдуулдаг байжээ. Түүнээс гадна уруулаа төгс хэлбэртэй болгож буддаг байсан гэнэ.

12

Үүнээс гадна тэгш галбиртай байх нь сайхан эмэгтэйд тооцогддог учир охидыг 10-14 нас хүрмэгц нь бэлхүүс болон хөхийг нь маш чанга дарж боодог байжээ. Ингэснээр хөх нь ургахаа больж, бие организмыг хүчилтөрөгчөөр хангах нь багасаж байсан гэнэ.

13

Хэдийгээр энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байсан ч сайхан харагдахын тулд хятад бүсгүйчүүд энэ бүхнийг тэсвэрлэдэг байжээ. Нарийхан бэлхүүс, жижигхэн хөл нь бүсгүйг төгс  харагдуулдаг учир эрчүүдийн анхаарлыг маш ихээр татдаг байсан аж.

14

Зарим баян эмэгтэйчүүд хөлөө хэтэрхий их боосноор өөрсдөө алхаж чадахаа больдог байжээ. Энэ төрлийн эмэгтэйчүүдийн талаар “Тэд зэгс мод мэт салхи үлээнгүүт найгаж ганхана” гэж хэлдэг байсан гэнэ.

15

Алхаж чадахгүй болсон бүсгүйчүүдийг тэргэн дээр суулган, эсвэл хүч чадалтай гэрийн үйлчлэгч нар нь өргөж явдаг байсан аж. Хэрвээ өөрсдөө алхаад явахыг хүсвэл хоёр талаас нь түшиж явдаг байжээ.

16

1934 онд настай хятад эмэгтэй өөрийн хүүхэд насны зовнилын талаар ярьсан байна. “Би Пинг Сигийн консерватив гэр бүлд төрж өссөн. Анх долоохон настайгаасаа л хөлөө боолгох зовлонтой учирсан. Би маш их хөдөлгөөнтэй, үсэрч тоглох дуртай хүүхэд байсан ч хөлөө боолгосны дараа энэ бүх зүйлийг мартах хэрэгтэй болсон".

Харин манай эгчийн хөлийг 6-8 нас хүртэл нь боосон. Хоёр жилийн хугацаанд түүний хөл 8 см-ээр жижгэрсэн байсан. Намайг долоон нас хүрэхэд миний чихийг цоолж байсан. Бяцхан охин хоёр удаа өвчин мэдэрсэн аж. Эхнийх нь чих цоолох үед харин дараа нь хөлөө боолгох үед маш их өвдсөн байна. Түүний чихийг хавирган сар гарсан үед цоолсон бол, хөлийг нь эмч нартай зөвлөлдсөний дүнд тал сартай болсон үед боосон гэжээ.

17

Би гэрээсээ зугтаж хажуу айлынхаа хашаанд нуугдсан боловч ээж намайг олж, гэр рүү авчирсан. Тэгээд унтлагын өрөөний хаалгыг хааж, авдарнаас уяа, гутал, хутга, зүү утас гаргаж ирсэн. Би хөл боох үйл ажиллагааг нэг өдөр ч болов хойшлуулаач гэхэд тэрээр “Өнөөдөр сайн өдөр. Хэрвээ өнөөдөр боовол өвдөхгүй, харин маргааш боовол өвдөнө” гэж хэлээд тэр өдрөө боож байсан юм.Хөл угаах нь хөлийн цусан хангамжийг сайжруулах зорилготой. Өөрөөр хэлбэл, мумиг задалж цэвэрлээд дахин боож буй хэрэг болж байгаа юм.

18

Тэр миний хөлийг угааж, цөр тавиад дараа нь миний хөлийн хумсыг авсан. Ингээд хөлийн хуруунуудыг минь нугалж, гурван метрийн урт, таван метрийн өргөн даавуугаар боосон. Ингээд бүх үйл ажиллагаа дууссаны дараа ээж намайг алх гэсэн боловч хөл маань маш аймшигтай өвдөж байсныг одоо ч би тод санаж байна. Тэр шөнө ээж намайг гутлаа тайлж болохгүй гэсэн. Харин миний хөл халуу дүүгэж, шатаж байгаа мэт болж байсан учир мэдээж би унтаж чадаагүй. Уйлахад ээж намайг зодож байсан.

19

Маргааш нь нуугдахыг оролдсон ч намайг дахин алхах хэрэгтэй гэж ээж хэлсэн. Эсэргүүцэх болгонд ээж намайг зодох болсон. Хэрвээ хөлнийхөө боолтыг тайлах гэж оролдвол би их зодуулдаг байсан. Ингээд гурав, дөрөв хоногийн дараа боолтыг минь тайлж дахин цөр хийж боосон. Хэдэн сарын дараа эрхий хуруунаас бусад хуруунууд доош нугарсан байсан бөгөөд мах, загас идсэн тохиолдолд хөл хавантаж, идээлж байсан. Хөлийнхөө тавхай дээр хүндийн жингээ авчирлаа гэж загнаж, "Чи хэзээ ч сайхан хөлтэй болж чадахгүй" гэж ээж хэлсэн. Хөлийнхөө боолтыг солих, цусаа арчих зэрэг үйлдэл хийхийг хориглож байсан юм. Хөлний бүх мах хатсан тохиолдолд миний хөлийг төгс болно гэдэгт ээж итгэлтэй байсан. Санаандгүй байдлаар шархаа хөндөх үед маш их хэмжээний цус гарах болсон. Миний хөлийн эрхийн хурууны хэлбэр яг л хавирган сар мэт болсон байлаа.

20

Хоёр долоо хоног бүр би гутлаа сольдог байсан. Шинэ гутал бүр өмнөхөөсөө 3-4 мм-ээр бага болох ёстой. Гуталнууд хэлбэрт ордоггүй байсан учир тухайн гуталд хөлөө багтаах нь бас л нэг шаналал болдог. Би галын дэргэд суухыг хүсэж байхад, ээж намайг алхуулдаг байсан. Ингээд 10 орчим гутал сольсны дараа миний хөл 10 см-ээр жижиг болсон. Намайг бүтэн сарын турш хөлөө боогоод явж байхад, дүүд маань бас энэ аргыг ашиглаж эхэлсэн.

21

Зуны улиралд хөл маань хөөж, маш муухай үнэртдэг байсан бол өвлийн улиралд цусан хангамж муутайгаас маш их даарч, галын хажууд суухад халуун хүйтэн харшилснаас өвддөг байсан. Хөлийн дөрвөн хуруу маань яг л авгалдай мэт доош эргэсэн бөгөөд хэрвээ гадаад хүн харвал хүний хөл гэж харах нь юу л байсан бол. Найман см-ийн хөлтэй болохын тулд би хоёр жил зарцуулсан. Хумс маань мах руугаа шигдэж ургасан. Хөлийнхөө улыг маажих ч боломжгүй болсон юм. Өвдсөн тохиолдолд өвдөж буй хэсэгт хүрэхэд ч хэцүү.

22

Миний өвдөг сул болж, тавхай эргэсэн, бас муухай үнэртэй болсон. Энгийн хөлтэй бүсгүйчүүдийг харахад үнэхээр атаархмаар санагддаг байлаа. “Хойд эх эсвэл эгч хөл боох үедээ ээжээс илүү харгис хэрцгий байсан. Хөлөө боолгож байхдаа уйлж буй охидынхоо чимээг сонсох дуртай өвгөний тухай домог хүртэл бий...Унтахад өмсдөг гутал нь маш жижиг учир хөлийнхөө улыг илүүлдэг байсан гэнэ. Үүнээс гадна татвар эмсийн хөлнөөс цус гартал салахгүй ажигладаг эрэгтэйн түүх ч бас бий.

23

Гэр бүлийн бүх эмэгтэй энэ ёслолыг заавал хийдэг байжээ. Анхны эхнэр болон татвар эмс л хөлийнхөө боолтыг суллах боломжтой байсан. Тэд өглөө, өдөр, орой хөлөө боодог байсан. Нөхөр болон анхны эхнэр нь боолтны чанга сулыг шалгаж, сулласан тохиолдолд зодуулдаг байжээ.

24

Боосон хөл нь далд байдаг учир тухайн эмэгтэйг секси харагдуулдаг байсан гэнэ.

25

Хөлний боолтыг тайлсны дараа хөлийг хэнд ч харагдахгүйгээр угаадаг аж. Хөлийг долоо хоногт нэг удаа, заримдаа жилд нэг удаа угаах тохиолдол ч бий. Үүний дараа цөр, үнэртэй ус, үнэртүүлэгч гэх мэт зүйлийг ашиглаж хөлний ариун цэврийг сахидаг аж.

26

Биеийн бусад хэсгийг хөлтэй хамт угаадаггүй байсан. Хэрвээ хөл угааж байх явцыг эрчүүд харвал эмэгтэйчүүд маш ихээр ичдэг байжээ. Учир нь муухай үнэртэй, харахад тийм ч таатай биш зүйлийг эрэгтэй хүн харах нь эмэгтэй хүний бардам занд нөлөөлж буй хэрэг юм. Хөл угаах нь хөлийн цусан хангамжийг сайжруулах зорилготой. Өөрөөр хэлбэл, мумиг задалж цэвэрлээд дахин боож буй хэрэг болж байгаа юм.

27

XVIII зууны үед Парисын эмэгтэйчүүд “лянхуа цэцэг хөл”-ийг дуурайж байсан бөгөөд Хятадын шаазан эдлэл, тавилга гэх мэт бүх зүйл дээр “лянхуа цэцэг” гутал байдаг байжээ.

28

Парисын загвар зохион бүтээгчид шовх үзүүртэй гутал бүтээх санааг Хятадын “Лянхуа цэцэг хөл”-тэй бүсгүйчүүдээс санаа авсан бололтой.

29

30

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()