Бидний биеийг өдөр тутам чимээгүйгээр хордуулж байдаг зүйлс

Бид өөрсдийн хувийн ариун цэврийг сахиж, амьдарч байгаа орчноо таатай болгохын тулд өдөр тутамдаа эрүүл мэндэд хортой зүйлсийг ашигладаг ажээ. Тэгвэл та эрүүл байхыг хүсэж байвал дараах зүйлсийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

Бидний биеийг өдөр тутам чимээгүйгээр хордуулж байдаг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлгүүрийн баримт

Хамгийн хортой зүйлсийн жагсаалтуудын нэгд дэлгүүрийн баримт багтдаг. Энэ баримтыг тусгай термо цаасан дээр хэвлэдэг бөгөөд уг цаасан дээр бисфенол хэмээх хорт бодис байдаг. Тэр нь арьсанд шингэж, хоолны хамтаар ходоодонд ордог аюултай аж.  Бисфенол нь бэлгийн даавар болох эстрогентай ижил найрлагатай бөгөөд энэ нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Дэлгүүрийн баримт

2 Шавжны эсрэг бүтээгдэхүүн

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ тодорхой зааврынх нь дагуу хэрэглэх хэрэгтэй. Эс тэгвээс арьсан дээр тууралт гарах, толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрч мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг.

Шавжны эсрэг бүтээгдэхүүн

3 Угаалгын нунтаг

Орчин үеийн угаалгын бодисын найрлагад маш хүчтэй химийн бодисууд агуулагдах болсон. Тиймээс зарим төрлийн бодисууд харшил, арьсны үрэвсэл үүсгэх магадлалтай байдаг. Угаалгын бодист агуулагдах хамгийн хортой бодис нь фенол бөгөөд энэ нь тархины төв мэдрэлийн системийг гэмтээж,  зүрх судасны үйл ажиллагаа, уушги, бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс угаасан хувцсаа сайн гэгч нь зайлж байгаарай.

Угаалгын нунтаг

4 Гал хамгаалалтын шингэн

Гал хамгаалалтын шингэн модоор хийгдсэн бүтээгдэхүүнээс гадна болон гэрийн тавилга, хувцсанд ч шингэсэн байх магадлалтай. Эдгээр бүтээгдэхүүний зарим нь бамбай булчирхайн үрэвсэл, хавдар үүсэхэд нөлөөлдөг бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Гал хамгаалалтын шингэн

5 Түлэгдэлтийн эсрэг хамгаалалттай сав суулга

Хэрвээ та тухайн сав суулгыг хэт халаахгүй байвал түлэгдэлтийн эсрэг хамгаалалт нь эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй. Харин хэт их халаавал хорт бодис ялгарч эхэлдэг бөгөөд ялангуяа шувуунд их хортой байдаг аж. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ахуйн нөхцөлд халаах тохиолдолд аюул учруулдаггүй аж.

Харин түлэгдэлтийн эсрэг хамгаалалт нь цуурч, хагарсан тохиолдолд хөнгөн цагаан нь хоол хүнсэнд орж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байх магадлалтай юм.

Түлэгдэлтийн эсрэг хамгаалалттай сав суулга

6 Биеийн цацлага болон үнэртэй ус

Төрөл бүрийн үнэртэй ус, цацлагыг эрүүл мэндэд хоргүй гэж үзэх боломжгүй юм. Учир нь зарим төрлийн үнэртэй ус нь амьсгалын замын өвчлөл үүсгэж, толгой өвдөх, найтаах, харшил хөдөлгөх гэх мэт сөрөг нөлөөг үзүүлдэг.

Биеийн цацлага болон үнэртэй ус

7 Агааржуулагч

Агааржуулагчид синтетик үнэртүүлэгч агуулагдсан байдаг бөгөөд энэ нь амьсгалын багтраа өвчний эх үүсвэр болдог. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү хор нөлөө үзүүлж, ургийн дотоод шүүрлийн системийг гэмтээдэг аж.

Агааржуулагч

8 Үнэртэй лаа

Үнэртэй лаанд агуулагддаг үнэртүүлэгч бодис нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгөөс гадна их хөө ялгаруулдаг. Мөн энэ төрлийн үнэртүүлэгчээс алкан, алкен, толуола хэмээх бодис ялгардаг бөгөөд энэ нь харшил, амьсгалын багтраа болон хавдрын өвчлөлийг нэмэгдүүлдэг.

Үнэртэй лаа

9 Триклозан агуулсан цэвэрлэгч бодис

Сурталчилгаагаар триклозан нь бүх нян бактерийг сайн устгадаг гэж гардаг билээ. Анх энэ бодисыг пестицидын зорилготойгоор ашиглаж байгаад сүүлд нь угаагч бодист нэмэх болсон юм.

Хэдийгээр уг бодисын хор уршгийг баталсан тодорхой баримт байхгүй байгаа ч хорт хавдар үүсгэж, дааварт өөрчлөлт оруулдаг байх магадлалтайг тогтоожээ.

Триклозан агуулсан цэвэрлэгч бодис

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()