Нэр хүнд, ашиг орлогоо алдсан 15 зар сурталчилгаа...

Юу худалдаж байгаагаас үл хамааран тухайн бүтээгдэхүүний сурталчилгаа оновчтой, бас амархан мартагдахааргүй байх ёстой. Компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ олонд танилулах, цаашлаад илүү ашиг орлоготой байхын тулд жил бүр их хэмжээний мөнгийг сурталчилгаанд зарцуулдаг билээ. Харамсалтай нь зарим байгууллага бусдаас өвөрмөц байх гээд ойлгомжгүй, утга авцалдаагүй гэмээр сурталчилгаа хийх нь бий. Ингээд хамгийн утгагүй реклам сурталчилгаатай, үүнээс болж нэр хүнд, ашиг орлогоо алдсан компаниудын талаар сонирхоцгооё.

Нэр хүнд, ашиг орлогоо алдсан 15 зар сурталчилгаа...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Dockers" өмдний сурталчилгааны уриа “Өмдөө өмсөх цаг боллоо”

165 үг бүхий "Dockers" өмдний сурталчилгаа нь худалдан авагчдын дургүйцлийг ихээхэн хүргэсэн байна. Таны харж байгаачлан энэ жижигхэн дөрвөлжин зайд маш олон үг багтаасан бөгөөд “Эрэгтэйчүүд одоо удирдагч, тэргүүн байхаа больсон учир “жинхэнэ өмд” өмсөх хэрэгтэй гэсэн утга илэрхийлсэн байжээ. Ийнхүү бичих болсон шалтгаанаа тэд эмэгтэйчүүдийг өөрсдөө хаалгаа онгойлгож байхад, эрчүүд тослоггүй латте ууж, ногооны салат идэж байна хэмээн тайлбарласан байна.

Орчин үеийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бараг л ижил эрх, үүрэгтэй болсон билээ. Шинэ ногооны салат идэх, латте уух зэрэг нь эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр л мэдэж байгаа шүү дээ. Яагаад заавал эмэгтэй хүн л зөвхөн өөрийн бие галбир эрүүл мэнддээ анхаарал хандуулах ёстой гэж? Гэхдээ өмдөн дээрх энэ бичиг хүн бүрийн дургүйцлийг хүргэж, өмд худалдаж авахыг хүслийг нь үгүй хийсэн гэнэ.

"Dockers" өмдний сурталчилгааны уриа “Өмдөө өмсөх цаг боллоо”

2 "Sony Playstation 3"-ын сурталчилгаа "Аймшигт бяцхан жаал"

Сонирхолтой тоглоомыг хэрхэн сурталчилбал илүү олон хүний анхаарлыг татах бол? "Sony Playstation 3"-ыг сурталчлахад аймшгийн киноны баатар мэт хүүхэлдэй сонгох нь илүү үр дүнтэй хэмээн сурталчилгааны багийнхан үзсэн бололтой.

"Sony Playstation 3"-аас өөр юу ч байхгүй цэлийсэн цагаан ханатай өрөөнд, нэгэн хүүхэд суух бөгөөд дуу чимээ нь яг л аймшгийн кино мэт. Хүүхэлдэй инээж байснаа гэнэтхэн уйлж, хэсэг хугацааны дараа хүүхэлдэйн нулимс эргээд нүд рүүгээ орсон байлаа. Энэ сурталчилгаа юу эсвэл аймшгийг киноны хэсэг үү?

Энэ бол "Sony Playstation 3"-ын үндсэн сурталчилгаа юм. Уг сурталчилгааг тайлбарлахдаа "Playstation" маш их сэтгэл хөдлөлд автуулдаг учир бяцхан жаал үүнийг хармагцаа уйлж, инээж, сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлж байгаа юм гэжээ. Харамсалтай нь хэн ч үүнийг "Playstation"-ий сурталчилгаа гэж хүлээж аваагүй бөгөөд харин аймшгийн киноны ээлжит триллэр гэж ойлгосон байна.  Сурталчилгааг үзсэн хүмүүс нэг хэсэгтээ л шөнө унтаж чадаагүй гэнэ шүү.

"Sony Playstation 3"-ын сурталчилгаа "Аймшигт бяцхан жаал"

3 "McDonald’s"-ын гамбургерийн сурталчилгаа

“Давхар чизбургер? Би бол цохих байлаа! Нэг долларын үнээр” гэсэн "McDonald’s"-ын уриа үйлчлүүлэгчдэд огтхон ч таалагдаагүй гэнэ. Ямарваа нэгэн сурталчилгааны уриа үгийг олон нийтэд цацахын өмнө сайн нягталж судлах хэрэгтэй гэдгийг "McDonald’s"-ынхан төдийлөн анхааралдаа аваагүй бололтой. 2005 онд тэд "Double cheeseburger? I’d hit it" гэдэг хэллэгийг өөрийн сурталчилгаанд ашигласан бөгөөд I’d hit it гэдэг нь “Би секс хийхийг хүсэж байна” гэсэн утгатай болж байгаа гэнэ. Тиймээс үүнийг түргэн хоолны сурталчилгаа гэж хэлэхэд хэцүү байгаа биз.

"McDonald’s"-ын гамбургерийн сурталчилгаа

4 "Earthbound" тоглоомын сурталчилгаа “Үрээд үнэрлэ”

"Earthbound" нь RPG төрлийн тоглоом бөгөөд 1994 онд анх олны хүртээл болжээ. Харамсалтай нь АНУ-д танилцуулснаар бүх үйл ажиллагаа амжилтгүй болсон гэнэ. Энэхүү уналт нь маш олон шалтгаантай байсан бөгөөд үүний нэг нь утгагүй сурталчилгаатай нь холбоотой гэнэ. "Nintendo" компани "Earthbound"-ыг худалдаанд гаргахын тулд хоёр сая доллар зарцуулсан аж. 

Нэгэн сэтгүүлийн нүүрэн дээр “Яагаад гэвэл энэ тоглоом өмхий үнэртдэг” гэсэн бичиг байсан гэнэ. Харин цаасны голд байсан зураасыг үрээд үнэрлэх юм бол үнэхээр өмхий ханхалдаг байжээ. Харин зарим сэтгүүлд "Хэрвээ "Earthbound" тоглохыг хүсэж байвал энэ танд хэрэг болно" хэмээн агааржуулагчийг сурталчилж байсан гэнэ. Үүнээс гадна “Энэ бол бэлтгэл хийсний дараа шортонд амьдрахтай адил”, “Тоглоом маш өмхий үнэртдэг гэдгийг бид сануулж байна”, “Хуруунаас минь татсанаас ч илүү өмхий үнэртэй”, “Бидэнд маш их өмхий үнэр бий” гэх мэт уриаг ихээр хэрэглэж байжээ. Энэ хэний анхаарлыг татах ёстой гэж? Тоглогчид өмхий шорт үнэрлэж үзэхийг хүсдэггүй л бололтой.

"Earthbound" тоглоомын сурталчилгаа “Үрээд үнэрлэ”

5 "LifeLock"-ын гүйцэтгэх захирлын амжилт олоогүй сурталчилгаа

"LifeLock" компани хувийн мэдээлэл хадгалах зорилготой байгууллага юм. Харин байгууллагын гүйцэтгэх захирал өөрийн даатгалын нууц үгийг дэлхий даяар зарлахаас илүү хачирхалтай зүйл гэж юу байх вэ?  Тэрээр өөрийн байгууллагыг хувь хүний  бүхий л нууцыг хамгаалж чадна гэдгийг энэ аргаар харуулахыг зорьсон байна. Тодд Дэвис "Энэ минийн нийгмийн даатгалын дугаар. Би өөрийн байгууллагад итгэдэг учир өөрийн мэдээллийг тараахаасаа санаа зовохгүй байна" гэжээ.

Нийгмийн даатгалынхаа дугаарыг зарласнаас нь хойш түүний хувийн нууцад халдах гэсэн оролдлого 13 удаа давтагдсан байна.  Хэдийгээр энэ санаа нь муугүй байсан ч байгууллагын эсрэг сурталчилгаа болжээ. Байгууллагынхаа гүйцэтгэх захирлын мэдээллийг хадгалж чадахгүй байгаа байгууллага бусад хэрэглэгчдийн нууцыг хэрхэн хадгалах юм бэ гэсэн эргэлзээг үйлчлүүлэгчдэд төрүүлсэн байна.

"LifeLock"-ын гүйцэтгэх захирлын амжилт олоогүй сурталчилгаа

6 "Dr. Pepper" – Эмэгтэйчүүдэд зориулаагүй ундаа

"Dr. Pepper" компанийнхан 2011 онд нэгэн сонин сурталчилгаа гаргасан байна. Эмэгтэйчүүд ихэнхдээ хамгийн бага илчлэгтэй ундаа сонгон уудаг болохыг олж мэдсэн учир тэд 10 ккал илчлэгтэй хийжүүлсэн ундааг "Зөвхөн эрчүүдийн ундаа" хэмээн зарлажээ. Тэд зурагтын сурталчилгаандаа “Бүсгүйчүүд ээ, бичлэг таалагдаж байна уу? Мэдээж үгүй, энэ бол зөвхөн эрчүүдэд зориулсан ундаа” хэмээн бичсэн байна.

“Dr. Pepper 10” ундааны уг сурталчилгааг явуулснаар тус компани хэрэглэгчдийнхээ 50 хувийг алдахад хүрсэн аж. Магадгүй  "Эмэгтэйчүүд  зөрүүд зандаа хөтлөгдөж энэ ундааг худалдаж авна" гэж тэд бодсон байж болох юм. Гэхдээ хүмүүс тийм тэнэг биш шүү дээ.

"Dr. Pepper" – Эмэгтэйчүүдэд зориулаагүй ундаа

7 "Miracle Whip" сүмс: Хипстерийн майонез

Өмнө нь "Miracle Whip" хэмээх нэрийг дурсмагц л хүүхдүүд дэлгүүр рүү гүйдэг байсан аж. Харин 2009 онд "Kraft" компанийнхан өөрийн брэндийг олон түмэнд шинээр танилцуулахаар шийдсэн боловч хамгийн утгагүй сурталчилгаа сонгосон байна. Тэд сүмсээ майонезны өөр нэгэн төрөл хэмээн танилцуулсан аж.

Сурталчилгаанд хэсэг бүлэг хипстерүүд гитар тоглож, рок хөгжмийн аянд бүжиглэнгээ бургер идэж байгаагаар гардаг бөгөөд "Miracle Whip" сүмсийг идсэнээр сэтгэл хөдлөл нь дээд зэрэгтээ хүрсэн болохыг харуулахыг зорьжээ. Харин бичлэг гарч дууссаны дараа “Бид чимээгүй байхгүй. Бид бусдаас ялгарахыг хүсэж байна. Бид бусадтай ижил биш. Бид өөрсдийгөө өөрчлөхийг хичээхгүй. Бид олон төрлийн амтлагчийн холимог. Бид бол "Miracle Whip" бөгөөд дуугаа багасгахыг хүсэхгүй байна” гэж уриа үг бичжээ.

Залуу үеийнхэнд таалагдах гэсэн энэхүү хүсэл нь ямар ч амжилт авчраагүй бөгөөд харин ч олны доог тохуу болжээ. Харин Америкийн хошин шогч, зохиолч Стивен Кольбер энэхүү бичлэгийн талаар хошигнол хийхэд "Kraft"-ынхан өөрийн байгууллагыг төгс, бусдаас илүү хэмээн зарлажээ. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гээч л болсон доо.

"Miracle Whip" сүмс: Хипстерийн майонез

8 "JC Penny"- Гитлерийн дүрийг санаандгүй ашигласан нь

“Танд заавал байх ёстой хэрэглээ” хэмээн бичсэн данхтай зурагтай сурталчилгааг анх харахад ямар нэгэн гаж зүйлгүй мэт санагдаж байгаа биз дээ. Гэхдээ энэ зураг Гитлертэй төстэй болохыг хэн ч анзаарч хараагүй бөгөөд данхны цорго нь Гитлерийн гар, харин бариул нь түүний үс мэт харагдана. Ойроос харахад төдийлөн анзаарагдахгүй хэдий ч, холоос Гитлерийн дүр тодоос тод ялгарч үзэгдэх болно. Ингээд "JC Penny" компанид иргэдээс ихээхэн гомдол ирэх болсноор сурталчилгааны самбарыг буулгахаас өөр аргагүй болжээ. Харин дэлгүүрт зарагдаж байсан данхыг хүмүүс маш ихээр худалдаж авсан гэнэ. Магадгүй энэ нь үйлчлүүлэгчдийг өөртөө татах маркетингийн арга байсан бололтой.

"JC Penny"- Гитлерийн дүрийг санаандгүй ашигласан нь

9 Гудасны сурталчилгаа – Террорист халдлагад өртсөн бяцхан охин

Малала Юсуфзай охины түүхийг гудасны сурталчилгаанд ашиглажээ. Хэрвээ та гудасны сурталчилгаа хийсэн бол нэн түрүүнд юу гэж бичих байсан бэ? Зөөлөн, эвтэйхэн, найдвартай гэх байсан уу. Харин "Kurl-On" гудасны сурталчилгаанд террористуудын халдлагад өртөж, цусанд будагдан гудсан дээр унаж буй охиныг дүрсэлдэг байна.

Гэхдээ энэхүү сурталчилгааны гол дүр нь Малала Юсуфзай хэмээх охин бөгөөд тэрээр 14 настай байхдаа талибанчуудын халдлагад өртсөн юм. Охин энэ халдлагаас амьд гарч, хамгийн залуу “Нобелийн шагнал”-д нэр дэвшигч болсон билээ. Малала өөрийн улсын боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж ажилладгаараа дэлхий даяар алдартай. Харин "Ogilvy & Mather" компанийнхан шархадсан охины дүр гудасны сурталчилгаанд тохиромжгүй гэдгийг бодолцоогүй бололтой. Түүгээр ч зогсохгүй "Ogilvy & Mather"-ынхан энэ сурталчилгааг огт гаргаагүй гэж мэдэгдсэн бөгөөд өрсөлдөгч байгууллагынх нь хорон явуулга гэжээ.

Гудасны сурталчилгаа – Террорист халдлагад өртсөн бяцхан охин

10 "Levi’s" компанийн өмдний сурталчилгаа

"Levi’s" компанийнхан энэхүү зураг дээр бүх төрлийн бие галбиртай эмэгтэйчүүдэд таарах өмд байгаа гэж харуулахыг зорьсон аж. 2012 онд "Levi’s"-ынхан “Та ямар ч галбиртай байсан үзэсгэлэнтэй харагдах болно” гэсэн уриатай сурталчилгаа гаргасан байна. Тиймээс заавал XXS галбиртай байснаар биш харин "Plus size" байсан ч үзэсгэлэнтэй харагдана гэдгийг ойлгуулсан юм.

Харамсалтай нь бүх галбир төгс гэдгийг илэрхийлсэн энэхүү зургийн дор XXS, XS болон S размерийн өмд өмсөхүйц биетэй  туранхай моделиуд л байгаа биз. Хэрвээ охидыг сайн ажиглах юм бол тэдний хооронд нэг, хоёр кг-ын зөрүү л харагдана. Үнэн хэрэгтээ "Levi’s"-аас хүссэн размерийнхаа өмдийг авч болох хэдий ч тэдний сурталчилгааг харахад тэгж хэлэхээргүй л болов уу.

"Levi’s" компанийн өмдний сурталчилгаа

11 "Malaysia Airlines" – Үхэл болох магадлалтайг илэрхийлсэн сурталчилгаа

"Malaysia Airlines" компанийнхан “Үхэхээсээ өмнө би юу хийхийг хүсэж байна вэ?” гэсэн эссэ бичлэгийн уралдаан зарласан байна.

Тухайн үед "Malaysia Airlines"-аар ниссэн 500 хүн амь насаа алдсан бөгөөд үүнээс хойш тус нислэгийн компани өөрсдийн маркетинг тал дээр ихээхэн анхаарал хандуулах болжээ.  2014 оны есдүгээр сард тус компанийнхан дээрх уралдааныг зарласан байна.  Оролцогчид 500 үгэнд багтааж үхэхээсээ өмнө хийхийг хүссэн зүйлийнхээ талаар бичих ёстой байсан гэнэ. Гэхдээ энэ төрлийн маркетингийн ажиллагаа хэнд ч таалагдаагүй нь мэдээж. Ялагчид "Malaysia Airlines"-ийн энгийн нислэгийн тасалбарыг бэлэглэхээр төлөвлөж байжээ.

"Malaysia Airlines" – Үхэл болох магадлалтайг илэрхийлсэн сурталчилгаа

12 "Bud Light" дээрх алдаа

“Энэ шөнөөс эхлэн “Үгүй” гэсэн үгийг арилгахад тустай төгс шар айраг” хэмээх сурталчилгааг "Bud Light"-ынхан өөрийн шинэ уриагаар ашиглажээ. Харин тэдний өмнөх уриа нь “Төгс шар айраг. Юу ч болсон хамаагүй” гэсэн үгтэй байсан гэнэ. Энэ нь "Bud Light"-ын тусламжтайгаар та үдшийг гайхалтай өнгөрүүлж, хүссэн зүйлээ хийх боломжтой гэсэн санааг илэрхийлж байжээ. Учир нь хүмүүс тайвшрах, цагийг зугаатай өнгөрүүлэх зорилгоор шар айраг уудаг шүү дээ. Тэд твиттер хуудаснаа өөрсдийн сурталчилгааг #UpForWhatever гэж бичиж гаргасан аж.

Эдгээрийг харсан хүн бүр "Bud Light" шар айрагны талаар ярьж байгаа гэдгийг ойлгож байсан боловч сүүлийн сурталчилгаа бүх зүйлийг нураасан байна. Ингээд хэсэг хугацааны дараа утгагүй сурталчилгаагаа арилгаж, оронд нь “Бид алдаа гаргалаа” хэмээн уучлалт гуйж бичсэн гэнэ.

"Bud Light" дээрх алдаа

13 "Renault" компанийн N үсэгтэй үг

Үл мэдэгдэх “N” үсгийг тайлбарыг хэн ч мэдэхгүй. "Renault" компанийнхан өөрийн хийж буй зүйлийг мэдээгүй гэж итгэхэд бэрх. Тухайн үед тэд "10 өдрийн турш харилцагчдадаа “үгүй” гэж хэлэх ёсгүй" гэсэн уриатай ажиллаж байжээ.

Харин тэд уриагаа тун буруу сонгосон бололтой “Бид 10 өдрийн турш “N” үсгийг мартана” гэсэн байна. Америк иргэн “N” гэсэн үсгийг хараад эсвэл сонсоод толгойд нь хамгийн түрүүнд “nigger” гэсэн үг л орж ирэх бөгөөд “no” гэж хэний ч санаанд буухгүй.

Олон хүнд энэхүү уриа таалагдаагүй учир "Renault" үүнийг хэрэглэхээ больжээ. Гэхдээ энэ бол санаатай хийсэн алдаа байсан аж. Тэд харилцагчдыг бүх өгүүлбэрийг уншуулахын тулд ийнхүү хүн бүрт буруу ойлгогдохоор “N” үсгийг сурталчилгаандаа ашигласан байна.

"Renault" компанийн N үсэгтэй үг

14 "Flora" ижил хүйстний сурталчилгаа

"Flora" хэмээх маслоны үйлдвэр өөрийн сурталчилгааг буруу сонгосон бололтой. 2013 онд тус компанийнхан өөрийн маслыг эрүүл мэндэд тустай гэдгийг харуулах зорилготойгоор “Аав аа би ижил хүйстэн” гэсэн үгтэй сумны доор “Өнөөдөр таны зүрх илүү хүчтэй байх хэрэгтэй” гэсэн үгийг бичсэн байдаг. Хүүгийнхээ бэлгийн чиг хандлагыг мэдэх нь зүрхэндээ сум зоолгосонтой ижил гэсэн санааг тэд илэрхийлсэн бололтой.

Ингээд "Flora" компанийн захирал санаандгүй байдлаар  бэлгийн чиг хандлагаар ялгаварлан үзсэн сурталчилгаа гаргасныхаа улмаас уучлалт хүссэн байна. Гэхдээ санаандгүй гэж итгэхэд бэрх. Учир нь үүнээс өөрөөр тайлбарлах арга алга шүү дээ.

"Flora" ижил хүйстний сурталчилгаа

15 "Macintosh" – Амиа хорлолтыг харуулсан бичлэг

1984 онд гаргасан "Apple"-ийн сурталчилгаа одоог хүртэл хамгийн шилдэг рекламнй тоонд багтдаг. Энэхүү сурталчилгаа маш их алдартай байсан учир Дэнни Бойлын найруулсан Стив Жобсын тухай кинонд багтсан байна.

Хэдийгээр 1984 оны энэ сурталчилгаа "Apple" компанид их хэмжээний ашиг орлого авчирсан бол 1985 онд гаргасан сурталчилгаа нь төдийлөн үр дүнтэй байж чадаагүй гэнэ. Уг сурталчилгаанд хэсэг бүлэг хүн аймшигтай дуунаар ямар нэгэн шашны үйл хийж байгаа мэт явдаг байна. Гэхдээ үзэгчид хүүхдүүдийнхээ хамтаар энэ олон амиа хорлогсдыг харахыг хүсэхгүй л байсан болов уу. Энэ сурталчилгаа уг нь "Macintosh" худалдаж авахгүй байгаа хүн үхэх ялтай гэсэн утгыг илэрхийлж байсан гэнэ.

"Macintosh" – Амиа хорлолтыг харуулсан бичлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()