Швед Мэрилин Монрогийн гунигт амьдрал

Алдарт кино найруулагч Федерико Феллини (Federico Fellini)-гийн “Чихэр шиг амьдрал” киног үзээгүй хүн байхгүй биз ээ. Төгс гоо үзэсгэлэнтэй бүсгүйн Треви усан оргилуурт байгаа дүр зураг кино ертөнц дэх хамгийн халуухан, эротик зураглалын тоонд багтдаг. Тэгвэл энэ халуухан бүсгүйн дүрийг Шведийн жүжигчин, фото модель, секс бэлгэ тэмдэг Анита Экберг (Anita Ekberg) бүтээсэн бөгөөд тэрээр энэ дүрээрээ дэлхий даяар алдартай болжээ.

Швед Мэрилин Монрогийн гунигт амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Тэрээр найруулагч Федерикогийн хэд хэдэн киноны зураг авалтанд оролцож олны анхаарлыг ихээр татсан байна. Жүжигчин бүсгүй өөрийн дүрээр Федериког алдартай болгосон гэж ярих дуртай. Мөн “Чихэр шиг амьдрал” кино түүний жүжигчний карьерт муугаар нөлөөлсөн гэж үздэг байна.

2

Учир нь тэрээр нэг дүрийн боолчлол болсон гэнэ. Анита найруулагч Жонн Уэйний бүтээсэн “Blood Alley” киноны хятад эмэгтэйн дүрээр “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн нь түүний авьяас чадварын тодорхойлолт болсон юм.

3

Анита Экберг 1931 онд өнөр өтгөн Швед гэр бүлд төрж өссөн бөгөөд найман хүүхдийн зургаа дахь нь байжээ. Тэрээр өсвөр наснаасаа л загварын ертөнцөд хөл тавьсан аж.

4

Анита “Шведийн мисс” тэмцээнд оролцон түрүүлж байсан удаатай. Ингээд тэрээр “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцохоор АНУ-ыг зорьсон боловч амжилтанд хүрээгүй юм. Харин бүсгүйг "Universal" кино студийнхэн анзаарч харснаар түүнтэй гэрээ байгуулжээ.

5

Ингээд Анитад жүжиглэх урлаг, англи хэл, бүжиг болон морь унах сургалтанд хамрагдахыг зөвлөсөн байна. Харин бүсгүй жүжиглэх урлагийн хичээлдээ төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан учир онцгой дүрүүдийг авч чаддаггүй байсан аж.

6

Анита Холливудын “Abbott and Costello Go to Mars” хэмээх кинонд Сугар гаригийн хамгаалагчийн дүрийг бүтээжээ.

7

Бүсгүй Жон Уэйний “Blood Alley” кинонд тоглосноор “Хамгийн ирээдүйтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн байна. Уг кинонд Анитагийн хамт Уэйн болон Лорен Бэккол нар тоглосон аж.

8

1956 онд тэрээр “Дайн ба энх” кинонд Элений дүрийг бүтээсэн бөгөөд  Одри Хепбёрн болон Хенри Фонд нар түүний хамтрагчаар ажиллажээ.

9

1960 онд “Чихэр шиг амьдрал” кино гарсан нь бүсгүйн бүтээсэн хамгийн шилдэг дүр болсон аж.

10

Үүнээс гадна тэрээр хөтлөгч, найруулагч нартай хайр сэтгэлийн холбоотой байсан нь түүнийг дэлхий даяар алдартай болгожээ.

11

Анита хэвлэлд ярилцлага өгөхдөө хэтэрхий шулуун шударга ханддаг байсан бөгөөд өөрт таалагдахгүй байгаа оддын талаар шууд л хэлчихдэг байсан аж.

12

Нэгэн ярилцлагынхаа үеэр тэрээр “Федерико Феллини миний ачаар дэлхий даяар алдартай болсон учир надад өртэй” хэмээн хэлж байсан гэнэ.

13

Жүжигчин бүсгүй Ромд амьдрах болж, хоёр ч удаа гэрлэсэн боловч аль аль нь бүтэлгүйтсэн байна. Анита огт хүүхэдгүй төрүүлээгүй бөгөөд 83 насандаа өвчний улмаас нас баржээ. Түүнийг Шведэд оршуулсан аж.

14

15

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()