Гоц ухаантнууд ийм байдаг

Энгийн хүмүүс гоц ухаантан хэмээх үгийг сонсохоор бодит ертөнцөөс хол мэт санагддаг. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар гоц ухаантнууд өдөр бүр хийдэг сонин содон зуршилтай байсан гэнэ. Магадгүй та дараах зүйлсийг уншаад өөрийгөө эсвэл эргэн тойрны хэн нэгнийг гоц ухаантан болохыг нь мэдэх болов уу.

Гоц ухаантнууд ийм байдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрнест Хемингуэй (Ernest Hemingway) - Мууранд хайртай байх

Түүхээс харахад хамгийн ухаалаг хүмүүс бүгд мууранд хайртай байсан аж.  Жишээ нь, Сальвадор Дали, Анри Матисс болон Эрнест Хемингуэй нар муур тэжээн, амь шигээ хайрладаг байжээ. Судалгаанаас харахад муур тэжээдэг хүмүүсийн IQ-гийн түвшин өндөр байдгаас гадна боловсрол сайтай байдаг гэнэ.

Эрнест Хемингуэй (Ernest Hemingway) - Мууранд хайртай байх

2 Марк Твен (Mark Twain) - Эмх замбараагүй байдал

Гоц ухаантнуудын ажлын өрөө нь ихэнхдээ эмх замбараагүй яг л хогийн цэг мэт байдаг. Саяхан эрдэмтэд нэгэн судалгаа хийсэн бөгөөд эмх замбараагүй ширээтэй байх үед сэтгэн бодох чадвар илүү сайн хөгждөг гэнэ. Эмх замбараагүй хүмүүс шинэ төсөл гаргахдаа илүү сайн байдаг нь үүнтэй холбоотой аж.  Жишээлбэл, Марк Твен маш эмх замбараагүй нэгэн байжээ.

Марк Твен (Mark Twain) - Эмх замбараагүй байдал

3 Марк Твен (Mark Twain) - Замбараагүй бичиг

Хэрвээ хэн нэгэн таны бичгийг замбараагүй, ойлгомжгүй байна гэж хэлж байвал та үүнийг магтаал мэт хүлээж аваарай. Судалгаанаас харахад гоц ухаантан хүмүүсийн тархи нь гарнаасаа хурдан ажилладаг учир бичиг нь эмх замбараагүй байдаг гэнэ.

Марк Твен (Mark Twain) - Замбараагүй бичиг

4 Пифагор боксчин байсан - Спортлог бие галбир

Яагаад ч юм тамирчдыг ухаан муутай, хоёр үг холбож чаддаггүй гэж хэлдэг. Гэхдээ энэ бол маш буруу ойлголт юм. Жишээлбэл Пифагор боксын тамирчин байжээ. Эртний Грект гоц ухаантан, олимпийн тамирчид олон байсан нь спортлог бие галбиртай хүмүүс илүү ухаалаг байдаг гэж үздэгтэй холбоотой юм. Аристотелийн үзэж байгаагаар зодооны төрлийн спорт нь тухайн хүнийг илүү ухаалаг байхад нөлөөлдөг аж. Учир нь энэ төрлийн спортоор хичээллэдэг хүн зорилгодоо хүрэхийн тулд биш, харин өөрийн эрх ашгийн төлөө тулалддаг гэжээ.

Пифагор боксчин байсан - Спортлог бие галбир

5 Бенжамин Франклин (Benjamin Franklin) - Өглөө кофе уух

Алдарт хөгжмийн зохиолч Бетховен өглөө бүр 60 ширхэг кофены үр нунтаглан найруулж уудаг байсан гэнэ. Тэгвэл Бенжамин Франклин чөлөөт цагаа кофены дэлгүүрт өнгөрүүлдэг байсан бол Бальзак өөрийгөө кофены донтон гэж хэлдэг байжээ.  

Бенжамин Франклин (Benjamin Franklin) - Өглөө кофе уух

6 Жейн Остин (Jane Austen) - Ганцаараа байхдаа дуртай

Интровертуудын үзэж байгаагаар ганцаараа байгаа үед хүн илүү ихийг бүтээж чадна гэж үздэг байсан гэнэ. Английн зохиолч Жейн Остин өрөөндөө маш нүсэр хаалга суурилуулсан бөгөөд бүтээлээ туурвиж байхад нь хэн нэгэн орж ирж саад болохгүй байхад зориулагдсан аж.

Жейн Остин (Jane Austen) - Ганцаараа байхдаа дуртай

7 Петр Чайковский (Pyotr Tchaikovsky) - Явган алхахад шинэ санаа төрдөг

Сёрен Кьеркегор болон Чарльз Диккенс нарыг зугаалж байх үед толгойд нь төрөл бүрийн санаанууд орж ирдэг байсан гэнэ. Кьеркегор санаагаа тэмдэглэж бичиж авахын тулд гэр рүүгээ яардаг бол Бетховен зугаалж байхдаа харандаа болон тэмдэглэлийн дэвтэр авч явдаг байжээ. Харин Чайковский өдөрт заавал хоёр цаг алхдаг, хэрвээ алхахгүй бол өвдөнө гэж боддог байсан аж.

Петр Чайковский (Pyotr Tchaikovsky) - Явган алхахад шинэ санаа төрдөг

8 Моцарт (Mozart) - Хувийн тэмдэглэл

Леонардо да Винчи, Вольфганг Амадей Моцарт, Виржиния Вулф нарын алдартнууд өөрийн бодлыг үргэлж цаасан дээр буулгаж авдаг байсан гэнэ. Нэгэн удаа Францын зураач Эжен Делакруа хувийн тэмдэглэлийнхээ талаар “Урт удаан хугацааны турш завсарласны эцэст би өдрийн тэмдэглэлээ дахин хөтөлж эхэлсэн. Энэ нь миний хувьд тайвшрах нэгэн арга зам юм” гэж ярьжээ.

Моцарт (Mozart) - Хувийн тэмдэглэл

9 Леонардо да Винчи (Leonardo da Vinci) - Хөгжимд дуртай байх

Леонардо да Винчи олон хөгжмийн зэмсэг дээр тоглож чаддаг байсан бөгөөд өөрийн гэсэн хөгжмийн зэмсэг хүртэл зохион бүтээжээ. Галилей хөгжмийн зэмсэг дээр тоглож, философийн бүтээлээ туурвидаг байсан гэдэг. 

Леонардо да Винчи (Leonardo da Vinci) - Хөгжимд дуртай байх

10 Николь Тесла (Nikola Tesla) - Цөөн цагаар унтах

Шар шувуу шиг байх нь тийм ч муу биш.  Хэдийгээр эмч нар хүн өдөрт 7-8 цаг унтах хэрэгтэй гэж үздэг ч гоц ухаантнууд энэ дүрмийг огтхон ч баримталдаггүй гэнэ. Алдарт зохион бүтээгч Николь Тесла өдөрт хоёрхон цаг унтдаг байсан бөгөөд заримдаа толгой дэрэн дээр тавихгүй 84 цагийн турш явдаг байжээ. Мөн Леонардо Да Винчи дөрвөн цаг тутамд 20 минут унтдаг байсан гэнэ. Үүнийг эрдэмтэд хэсэгчлэн унтах хэмээн нэрлэдэг байна.

Николь Тесла (Nikola Tesla) - Цөөн цагаар унтах

11 Роберт Фрост (Robert Frost) - Байгальд хайртай байх

Ральф Уолдо Эмерсон, Генри Дэвид Торо болон Роберт Фрост нар байгаль дэлхийдээ тун хайртай байжээ. Роберт Фрост өөрийн гайхалтай бүтээлүүдээ байгальд, ганцаараа байхдаа бичсэн гэнэ.

Роберт Фрост (Robert Frost) - Байгальд хайртай байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()