Улс төрийн золиос болсон биеэ үнэлэгч бүсгүйчүүд

Үзэсгэлэнтэй сайхан бүсгүйүүдийг тагнуулын ажиллагаанд татан оролцуулах явдал эртнээс байсан аж. Тэр тусмаа эрчүүдийн харцыг соронз адил татдаг сайхан хүүхнүүдээс гадна биеэ үнэлэгчдийг тагнуулчаар ажиллуулдаг байв. Тиймдээ ч тэд ил, далд байдлаар улс төрийн амьдралд ихээхэн нөлөөлдөг байсан аж. Ингээд секс бэлгэ тэмдэг болсон тагнуулч, мөн улстөрч бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг хүргэе.

Улс төрийн золиос болсон биеэ үнэлэгч бүсгүйчүүд

1 Мата Хари (Mata Hari) 1876−1917

Голландын иргэн Маргарет Зелле маш нууцлаг нэгэн билээ. Түүний талаар иргэдийн дунд маш олон цуу яриа байдаг бөгөөд тэрээр өөрийнхөө талаар ч олон сонирхолтой зүйл ярьдаг байжээ. Жишээ нь Мата өөрийгөө Энэтхэгийн гүнж хэмээн нэрлэж, мөн буддын сүмд өссөн гэж зарлаж байсан удаатай. Мата Хари гэдэг нь Малайзаар “Нар” гэсэн утгатай юм байна. 

ХХ зууны эхэн үед Мата Хари Парисын хамгийн анхны тайчигч бүсгүй болсон бөгөөд дорнодын бүжиг бүжиглэдэг байсан гэнэ. Тэрээр банкир, бизнесмэнүүдээс ч илүү цалинтай байжээ. Мөн Мата олон сайд, гэгээнтнүүдтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан аж.

Мата Хари (Mata Hari) 1876−1917

Дэлхийн I дайны үед Мата Францад Германы тагнуулын ажил хийж байсан гэнэ. Ийнхүү Францчуудыг хуурсан нь тэдэнд таалагдаагүй учир 1917 онд Матаг баривчилж Германы тагнуул хэмээн үзэж Парисын талбай дээр буудсан байна.

2 Чиччолина (Ilona Staller) - 66 нас

Унгарын порно од болох Чиччолинагийн жинхэнэ нэр нь Анна Илона Шталлер юм. Гэхдээ энэ нэр ч бас хуурамч байх магадлалтай гэдэг. Шталлерын хэлж байгаагаар тэрээр Будапештийн “Интерконтиненталь” зочид буудалд үйлчлэгч нэрийн дор тагнуулын ажил хийж байсан гэнэ. Илонаг 18 настай байхад нь түүнийг ажилд авсан бөгөөд хожим нь Унгарын тагнуулынхан түүнийг Итали руу цагаачлахад нь тусалсан байна. Италид очоод Чиччолина порно киноны найруулагч Риккардо Скиккитай гэрлэж, Италийн анхны “ногоон нам Lista del Sole”-д элсэж, 1985 онд “Радикал нам”-ын гишүүн болжээ. 

Чиччолина (Ilona Staller) - 66 нас

1987 онд Чиччолина парламентын доод танхимын гишүүнээр ажиллах болсон байна. Тэрээр шинжлэх ухааны туршилт болон секс боловсролын эсрэг өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан гэнэ. Улс төрд оролцохоос гадна Чиччолина насанд хүрэгчдийн кинонд дүр бүтээдэг байжээ. 1983 онд түүний анхны “Улаан утас” хэмээх порно кино гарсан юм. 

Ам дамжсан ярианаас сонсоход Чиччолина 1990 он хүртэл тагнуулч байсан гэнэ. Италийн парламентын гишүүдтэй дотно харилцаа тогтоож, тэдний төлөвлөгөөг мэдэж, дараа нь Унгарын тагнуулын албаныханд мэдээлдэг байсан гэх яриа бий. 1991 онд Чиччолина “Хайрын нам”-ыг үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү нам нь сексийн эрх чөлөөг дэмжиж, цензурыг эсэргүүцдэг байсан гэнэ. Тэрээр одоог хүртэл улс төрд хүчин зүтгэж, цаазын ялын эсрэг, ижил хүйстнүүдийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг  байна.

3 Кристин Килер (Christine Keeler) - 1942 -2017 он

Кристинийг 60-аад оны үеийн “Мата Хари” хэмээн нэрлэж байгаа аж. Мата Хариг бодоход тэрээр тагнуулын ажил хийсэн ч амьд үлдэж чадсан юм.

Кристин 1957 онд Английн жижиг хотоос Лондон руу нүүж иржээ. Сохогийн нэгэн бааранд цээж нүцгэн бүжиглэх болсноор өөрийн тагнуулын ажлаа эхэлсэн байна. Ийнхүү бүжиглэж байхдаа тэрээр улстөрчдийн эмч Стивен Уордын хараанд өртжээ. Чөлөөт цагаараа Стивен Уорд дуудлагын бүсгүйчүүдийн агентлаг ажиллуулж, залуу бүсгүйчүүдийг баян хөгшин хүмүүстэй танилцуулдаг байсан гэнэ. Ингээд Кристин дуудлагын бүсгүй болсон байна.

Кристин Килер (Christine Keeler) - 1942 -2017 он

Английн Батлан хамгаалахын сайд Жон Профьюмо болон Зөвлөлтийн тагнуул Евгений Иванов нартай тэр хайр сэтгэлийн холбоотой болжээ. Кристин Жоноос улс төрийн нууцыг нь мэдэж Евгенийд дамжуулж, харин Евгений “Хүйтэн дайн”-ы үеэр өөрийн эх оронд тусалж байсан гэнэ.

Цагдаа нар Стивен Уордын талаар судалгаа хийж эхлэх үед Кристиний хийж буй ажил болон түүний ажил олгогчийн талаарх мэдээлэл цагдаа нарын сонорт хүрсэн байна. Энэ хэрэгт оролцсон бүх хүн хариугаа хүртжээ. Стивен амиа хорлож, Жон болон Евгений нарыг ажлаас нь халж, харин Кристин есөн сарын хорих ял авчээ. Энэ явдлаас болоод Их Британийн Ерөнхий сайд хамтрагчаасаа ичиж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байна.

Гэхдээ энэ нь Кристинийг алдар нэртэй болгожээ. Бүх зүйл намжсаны дараа тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ч олон эртэй холбоо тогтоосон хэвээр байсан гэнэ. Кристин хожим хоёр хүүхэдтэй болж, уушгины өвчнөөс болж ганцаараа нас барсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()