Харанхуй шөнө дэлхий дээр юу болдог вэ?

Хүн, амьтан, ер нь амь голтой бүхэн бүгд л гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ. Мэдээж хэн байсан өөрийн хүслээр харанхуйд, газар доор, далайн гүнд, гэрэл гэгээ нэвтэрдэггүй газар амьдрахыг хүсэхгүй л байх. Гэхдээ харанхуйн талаар та юу мэдэх вэ? Харанхуйд тэнгэр огторгуйд чухам юу болдог, ургамал яагаад зөвхөн шөнө ургадаг гэхчилэн харанхуйтай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.  

Харанхуй шөнө дэлхий дээр юу болдог вэ?

1 Сансраас дэлхийг харвал...

Сансрын нисгэгчид сансраас дэлхийг харахад яг ингэж харагддаг гэнэ. Олон төрлийн гэрэл асаж буй нь мэдээж том хотууд юм. Шөнө маш их гэрэл гэгээ цацруулдаг учир гялбаа нь сансарт хүртэл гэрэлтдэг байна.

Сансраас дэлхийг харвал...

2 Нарны туяа

Биднийг илчээрээ дулаацуулахын тулд нарны туяа 149.6 сая км зам туулдаг аж. Хэрвээ хүн энэ замыг туулсан бол 2200 жил зарцуулах байсан. Харин нарны туяа ердөө найман минут зарцуулдаг.

Нарны туяа

3 Хүний нүд

Эртний грекчүүд хүний нүднээс халаасны гэрэл мэт гэрэл ялгардаг гэж ярьдаг байжээ.

Хүний нүд

4 Далайн яст мэлхий

Далайн яст мэлхий нь хуурай газар дээр өндгөө гаргадаг байна. Ингээд төрснийхөө дараа тэд шөнийн цагаар сарны гэрэлд далайн гүн рүү явдаг аж.

Далайн яст мэлхий

5 Сарьсан багваахай

Сарьсан багваахай нь хараа муутай, бас маш жижигхэн нүдтэй. Гэхдээ тэд хүний чихэнд сонсогддоггүй хэт авиан чимээг мэдэрдэг байна. Энэ нь төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.

Сарьсан багваахай

6 Гүн усны загас

Далайн гүнд харанхуйд хоёр төрлийн гэрэлтэй загас амьдардаг байна. Энэ нь луу-загас болон дэгээ-загас юм. Луу-загасны эм нь 40 см-ийн урттай бөгөөд аман дотроо дүүрэн тунгалаг шүдтэй, эрүүнийх нь үзүүрт гэрэл асаж байдаг. Харин жижиг эрэгчин загасанд нь шүд ч байхгүй, гэрэл ч байхгүй. Дэгээ-загасны толгойны үзүүрт гэрэлтдэг бөмбөлөг бий. Энэхүү гэрлийнхээ тусламжтайгаар тэрээр хоолоо олж идэн, дайснаа үргээдэг байна.

Гүн усны загас

7 Ургамал

Ургамал ихэнхдээ шөнийн цагаар ургадаг. Учир нь тэд өдрийн цагаар фотосинтез ялгаруулаад ихээхэн завгүй байдаг.

Ургамал

8 Хүрэлзгэнэ

Шөнийн цагаар хүрэлзгэний эр нь далавчаа үрж, чимээ гаргадаг.  Энэхүү чимээгээрээ тэд эмэгчнийгээ өөртөө уруу татдаг байна.

Хүрэлзгэнэ

9 Шөнийн яргуй

Зарим өвөрмөц цэцгүүд зөвхөн шөнийн цагаар ургадаг аж. Жишээ нь шөнийн яргуй хоёр метрийн өндөрт хүрдэг. Цэцэг нь орой 18.00 цагийн орчим ургаж эхэлдэг бөгөөд өглөө нь унадаг гэнэ.

Шөнийн яргуй

10 Модны мөөг

Панилус астрингент (Panellus astringent) бол модны мөөгний нэг юм. Бүх төрлийн модон дээр ургадаг бөгөөд өдрийн цагаар тэднийг олж харах нь юу л бол. Харин шөнийн цагаар ногоон өнгөөр гэрэлтэн асдаг байна.

Модны мөөг

11 Харанхуй шөнийг гэрэлтүүлэгч Томас Эдисон

Хамгийн анхны цахилгаан чийдэнг 1879 онд Томас Эдисон бүтээжээ. Энэ нь 40 цаг орчим ажилласан байна. Чийдэн доторх утас хайлдаггүй гэнэ. Учир нь шилэн дотор агаар байхгүйтэй холбоотой ажээ.

Харанхуй шөнийг гэрэлтүүлэгч Томас Эдисон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()