Шэрон, Холи нарын хувьд магадгүй зургийг нь авч байгаа гэдгийг мэдэж байсан учир тэд өөрийн биеийн хамгийн сайхан хэсгийг ил гаргасан гэж та өөрийгөө зөвтгөж болно. Гэхдээ тэднээс гадна 52 настай Кортни Кокс, 51 настай Синди Кроуфорд, 57 настай Пол Маккартнигийн эхнэр Нэнси Шевелл нарын үзэсгэлэнт бүсгүйчүүд гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
1
Синди Кроуфорд (Cindy Crawford): 75 минутын дасгал
1980-1990-ээд онд тэрээр гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг гэгдэж байв. Залуу сайхан бие галбираа хэрхэн хадгалж үлдсэн нууцаа Синди дасгал хөдөлгөөнтэй холбож тайлбарладаг. Өдгөө 51 настай үзэсгэлэнт бүсгүй долоо хоногт гурван удаа 75 минутаар өглөө 08.00 цагаас бэлтгэл хийдэг байна.
Синди ердийн эрчимтэй дасгалуудаас гадна бас суулт хийдэг. Мөн шатаар дээш доош гүйдэг бөгөөд хамгийн сүүлд тэр гэдэсний таталт хийдэг юм байна.
Үүнээс гадна тэрээр эрүүл хооллохыг хичээдэг гэнэ.
Синди өөрийн амьдралын хэв маягт үнэхээр үнэнч учраас л ийнхүү төгс галбирын эзэн болсон бололтой.
2
Холли Берри (Halle Berry): Уургийн коктейль болон гар дээр суниалт
50 настай Холли Берри чихрийн шижин өвчтэй учир хоолны маш хатуу дэглэм баримталдаг бөгөөд хүнсэндээ зөвхөн байгалийн гаралтай элсэн чихэр хэрэглэдэг ажээ.
Үүнээс гадна тэр талхнаас бүрмөсөн татгалзаж, их хэмжээний ус уудаг болсон гэнэ.
Олон цагийн ачаалал ихтэй зураг авалтын үеэр Холли ургамлын гаралтай уургийн коктейль ууж эрч хүчээ хадгалж үлддэг гэнэ. Мөн өдөрт 30 минут тогтмол бэлтгэл хийдэг. Үүнд планк, гар дээр суниалт болон кардио дасгалууд багтана.
3
Шэрон Стоун (Sharon Stone): Усанд орж байхдаа дасгал хий
59 настай алдарт жүжигчин бүсгүй спортоор хичээллэх их дуртай. “Бэлтгэл хийх бүртээ би шинэ зүйл сурдаг” хэмээн Шэрон хэлсэн байна.
“Заримдаа би усанд орж байх үедээ хөлөө дээш доош өргөж, жийж, тойрог хийдэг” гэж бүсгүй өөрийн нууцаасаа хуваалцсан байна. Шэрон алдартнуудын үйлчлүүлдэг фитнесс клубийг сонгодоггүй, харин Америкийн "24-Hour Fitness" хэмээх сүлжээ фитнесст хичээллэдэг аж.
Шэрон тун махсаг гэнэ. Ихэнхдээ стейк идэх дуртай хэдий ч улаан хуурай дарсаар хэзээ ч даруулдаггүй юм байна. Жүжигчин бүсгүй согтууруулах ундааг өөрийн цэснээс бүрмөсөн хасжээ.
4
Кортни Кокс (Courteney Cox): 90 минутын кардио
Энгийн хүмүүс хэрэв ясаа хугалсан тохиолдолд биеийн тамираар хичээллэхээ зогсоох болов уу. Харин 52 настай Кортни гараа хугалсныхаа дараа спортоор хичээллэж, илүү булчинлаг гартай болсон гэнэ. Түүний сайн найз болох Женнифер Энистон кросс-фитийг түүнд санал болгосон байна.
Кортни мөн өдөрт 90 минут кардио дасгал хийдэг. Үүнээс гадна өөрийгөө хэр эрч хүчтэй байгааг шалгахын тулд байнга зүрхний лугшилт хэмжигч зүүдэг аж.
Тэрээр гүйх дуртай байсан ч сүүлийн үед теннис, серфинг, йогоор хичээллэж, хааяа дугуй унадаг болжээ. Мөн тулааны урлагаар хичээллэж эхэлсэн нь тун шинэлэг санагдаж буй аж. Кортни долоо хоногт таван удаа бэлтгэл хийдэг. Түүний хамгийн дуртай хүнс нь кейл байцаа, брокколи болон бууцай гэнэ.
5
Деми Мур (Demi Moore): Нимбэгний шүүс болон перецтэй дэглэм
Мэдээж, төгс сайхан галбирыг зүгээр олж авахгүй. Тэрээр термо массаж хийлгэдэг бөгөөд уг массажинд орсноор Деми нэг удаадаа 1000 ккал шатаадаг гэнэ. Үүнээс гадна йогоор хичээллэж, хооллолтдоо ихээхэн анхаардаг байна.
54 настай Деми Мур ихэнхдээ хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр дэглэм барьдаг бөгөөд хоол хүнсээ 58 градусаас дээш халуунд болгодоггүй ажээ. Мөн тэрээр бүдүүн гэдэс цэвэрлэх системчилсэн цэвэрлэгээ хийдэг бөгөөд энэ өдрүүдэд тэрээр нимбэгний шүүстэй кайены чинжүү болон агч жимсний шүүс л хэрэглэдэг.
6
Лиз Херли (Liz Hurley): Хоосон ходоодтой унтдаг
51 настай үзэсгэлэнт бүсгүй спортоор огтхон ч хичээллэдэггүй гэнэ. Гэхдээ тэрээр нэг газраа удаан суудаггүй, харин өдөр бүр алхах эсвэл нохойтойгоо хөөцөлдөн гүйх дуртай аж. Өөрийн галбирыг хадгалж үлдэхийн тулд Лиз халуун ус уудаг бөгөөд энэ нь өл сайн дардаг гэнэ.
Мөн тэрээр өөрийн биед өөх тосны хуримтлал үүсгэхгүйн тулд унтахаасаа нэлээд олон цагийн өмнө хооллож, хоосон ходоодтой нойрсдог байна. Тэр ихэвчлэн бүхэл үрийн бүтээгдэхүүн, ногоо, загас болон өөхгүй мах иддэг аж.
7
Эль Макферсон (El MacPherson): Эрсдэлтэй спорт болон далайн эрэг дээгүүр хөл нүцгэн гүйх
53 настай Эль экстрем спортоор хичээллэдгээрээ алдартай. “Би өдөрт доод тал нь 45 минут эрсдэлтэй спортоор хичээллэдэг. Сэлэлт, серфингээр хичээллэж, усны чаргаар гулгах дуртай” хэмээн тэрээр ярьжээ.
Загварын ертөнцөд байхаас илүү энэ төрлийн спортоор хичээллэх нь илүү хялбар хэмээн тэр хэлсэн аж. Эль Майами дахь гэрийнхээ гадаа хөл нүцгэн гүйх дуртай юм байна. Мөн ходоодныхоо эслэгийг хянахын тулд шүлтлэг хоолны дэглэм барьж, өдөрт гурван литр ус уудаг гэнэ. Үүнээс гадна жимсний смүүти уудаг байна.
8
Пол Маккартнигийн эхнэр Нэнси Шевелл (Nancy Shevell): Бэлтгэлээ хэзээ ч тасалдаггүй
57 настай Нэнси өдөр бүр бэлтгэл хийж, өөрийн бие галбирыг төгс хэвээр нь хадгалахыг хичээдэг гэнэ. Хувийн дасгалжуулагч нь түүнд байнга хяналт тавьдаг бөгөөд Нэнсид зориулсан тусгай хөтөлбөрийг өдөр бүр боловсруулдаг байна.
Нэнси 74 настай нөхөртэйгөө хамт бэлтгэл хийх дуртай. Тэд Зул сарын баярын орой ч бэлтгэлээ алгасахгүй хийсэн талаар хэвлэлийнхэн мэдээлж байсан билээ. Гэхдээ Пол болон Нэнси нарын төгс галбирын гол нууц нь тэд цагаан хоолтнууд юм байна.
9
Кристи Бринкли (Christie Brinkley): Гэртээ дасгал хийдэг
63 настай үзэсгэлэнт бүсгүй, модель Кристи шүдээ угааж байхдаа ч хөлөө хөдөлгөдөг гэнэ. “Би өдөрт 100 удаа гар дээр суниахыг хичээдэг. Үнэн хэрэгтээ энэ бол амархан шүү дээ” гэжээ.
Мөн Кристи "Total Gym" дасгалын төхөөрөмж дээр сунгалтын болон булчин чангалах дасгал байнга хийдэг байна. Тэрээр цагаан хоолтон учир ногооны төрлийн бүх хоол иддэг аж.