1
Дрю Бэрримор (Drew Barrymore)
Дрю хэдийгээр махлаг байсан ч жүжигчин болохынхоо өмнө фитнессээр хичээллэснээр өөрийн төгс бие галбирыг олж чадсан юм. Гэхдээ түүний том хөх хэвээр үлдсэн бөгөөд Дрю "Том хөх гэдэг бол сэтгэл зүйн том ачаалал болдог. Чи хэчнээн туранхай байсан ч том хөхтэй байвал үргэлж л бүдүүн харагдах болно” гэжээ. Ингээд 20 нас хүрмэгцээ тэрээр гурван размерын хөхөө нэг размер болгож багасгасан байна.
2
Памела Андерсон (Pamela Anderson)
Памела өсвөр насны охин байхдаа хамгийн анхны хагалгаагаа хийлгэсэн бөгөөд багынх нь зургийг харахад танихын аргагүй гэнэ. 1999 онд тэрээр хэт том хөхнөөсөө залхаж, хиймэл хөхөө жижиг болгожээ. Памела энэ шалтгааныхаа талаар "Өөрийн төрөлхийн сайхан галбирыг эргүүлж авчрахыг хүссэн" хэмээсэн бөгөөд 49 насандаа ч тэр үзэсгэлэнтэй харагдаж байна.
3
Николь Кидман (Nicole Kidman)
Кидман бусад оддын адилаар хөх томруулах мэс ажилбарт орж, баяр ёслолын үеэр цээжээ ил гаргасан хувцас өмсөх дуртай байжээ. Харин хэдэн жилийн өмнө Кидман хөхөө жижгэрүүлж нэг размер болгосон гэнэ. Хиймэл хөх биеийг нь хордуулах магадлалтай гэж үзсэн учир Николь ийнхүү хуучин хэвэндээ орохоор шийдсэн байна.
4
Виктория Бэкхем (Victoria Beckham)
Өсвөр насандаа Виктория жижиг хөхнөөсөө маш их ичдэг байсан гэнэ. Тиймээс тэрээр хөх томруулах хагалгаанд хоёр ч удаа оржээ. Гэсэн хэдий ч дуучин бүсгүй өөрийгөө хиймэл хөхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ. Харин 2009 онд хэт туранхай биед нь дөрвөн размерын хөх зохихгүй гэж үзсэн учир хөхөө буцаад хуучин хэвэнд нь оруулжээ.
5
Женнифер Коннели (Jennifer Lynn Connelly)
“Requiem for a Dream” киног нь хэрэв үзсэн бол “Оскар”-ын шагналтан Женнифер Коннелиг сайхан хөхтэй гэдгийг нь мэднэ. Харамсалтай нь одоо түүний хөхнөөс юу ч үлдээгүй гэнэ. Тэрээр хөх томруулах хагалгаанд орсныхоо дараа эргээд жижгэрүүлсэн үү, үгүй юү гэдэг нь нууц хэвээр үлдсэн бөгөөд энэ талаар огт ам нээгээгүй аж.
6
Кристина Риччи (Christina Ricci)
“Адамсын гэр бүл” хэмээх киногоороо алдартай Кристина өөрийн хөхийг жижгэрүүлэхээр шийдсэн байна. Түүний том хөх өндөр бүсгүйг ямар ч пропорцгүй харагдуулж байсан гэнэ. Үүнээс гадна эрчүүдийн харц хэзээ ч нүдэн дээр нь тусдаггүй болохыг тэр анзаарчээ.