Жолооч таны заавал мэдэж байх ёстой зүйлс

Өөрийн гэсэн унаатай байх тав тухтай амар хэдий ч автомашинаа үргэлж шинэ юм шиг байлгахын тулд нэлээд цаг, мөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Тэгвэл бид танд туршлагатай жолооч нарын автомашинтай холбоотой зөвлөгөөнүүдийг хүргэе.

Жолооч таны заавал мэдэж байх ёстой зүйлс

1 Гаражны аюулгүй байдал

Хэрэв танай гараж зай багатай давчуу бол хажуу талын хананд нь зөөлөвч хийх боломжтой. Гаражинд байгаа тохиолдолд заримдаа автомашины хаалга гаражны хананд хүрч, зурагдах нь бий. Энэ тохиолдолд та гаражныхаа хананд зөөлөвч хийвэл хаалга хананд цохигдсон ч зурагдахгүй сайн талтай. Поролон, хөөсөнцөр гэх мэт зөөлөн зүйлсийг үүнд ашиглана.

Гаражны аюулгүй байдал

2 Бензиний банк цоорсон тохиолдолд

Бензиний банк цоорсон үед нэн даруй арга хэмжээ авч чадахгүй тохиолдолд энгийн резинэн чихрээр энэ асуудлыг шийдэж болно. Чихрийг сайтар зажилсны дараа нүхийг битүүлэх хэрэгтэй.  Хэдийгээр энэ нь тийм ч найдвартай арга биш боловч хамгийн ойрын авто засварын газар хүртэл асуудалгүй.

Бензиний банк цоорсон тохиолдолд

3 Бага зэргийн зураас

Өөрийн автомашины кузовтой яг ижил өнгө сонгоно гэдэг тун хэцүү болохыг жолооч нар сайн мэдэх болов уу. Тиймээс бага зэргийн зураасыг арилгахдаа энгийн хумсны лак ашиглаж болно. Хамгийн гол нь өнгөө зөв сонгох хэрэгтэй ч бага зэрэг алдаа гарвал санаа зоволтгүй арилгаж дахин будах боломжтой.

Бага зэргийн зураас

4 Нохойны үсийг хэрхэн арилгах вэ

Хааяа таны машинд тэжээвэр амьтан зочилдог бол сандал дээр үс ноос үлдэх нь мэдээж. Харин салж өгөхгүй байгаа энэ үс ноосыг цонх угаагч резин ашиглан хялбархан арилгаж болно. 

Нохойны үсийг хэрхэн арилгах вэ

5 Цэвэрхэн шил

Автомашины шилийг цэвэрхэн байлгахын тулд “Шил арчигчийн хусуур”-ыг үргэлж цэвэр байлгах шаардлагатай болно. Үүний тулд шил арчигчийн хусуурыг спиртээр арчих хэрэгтэй.

Цэвэрхэн шил

6 Нэмэлт тавиур

Хэрвээ урд, хойд талын сандлын хооронд тор татах юм бол илүү дутуу зүйлээ хадгалах нэмэлт тавиуртай болох боломжтой. Та хөдөө гадаа автомашинаар аялалд явах дуртай бол энэ тор нэн тохиромжтой.

Нэмэлт тавиур

7 Нарнаас хамгаалах

Хэдийгээр гадаа тэнгэр цэлмэг байх сайхан ч жолоочийн нүд рүү нар  гялбаад байвал осол гарах магадлалтай. Машин доторх нарны хамгаалалт заримдаа төдийлөн тус болж чаддаггүй ч уг хамгаалалт дээр өнгөтэй хуванцар тохчихвол  нарнаас айх зүйлгүй болно.

Нарнаас хамгаалах

8 Хэрвээ цоож тань хөлдсөн бол...

Өвлийн улиралд хаалганы цоож хөлдөх нь энгийн үзэгдэл байдаг. Энэ тохиолдолд та гар ариутгагч бодисыг ашиглаж болно.

Хэрвээ цоож тань хөлдсөн бол...

9 Гялалзсан автомашин

Машинаа гялалзсан өнгөтэй болгохын тулд угаасныхаа дараа үсний ангижруулагч түрхээд таван минутын дараа арчаарай. Ингэснээр таны машин шинэ юм шиг гялалзана. Мөн ангижруулагч нь ус нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.

Гялалзсан автомашин

10 Эд ангиудын зэвийг арилгах

Хэрвээ аккумляторын шон зэвэрсэн байвал үүнийг арилгахын тулд "Кока-Кола"-г ашиглахад л хангалттай. Аккумляторын шон дээр кола асгаж, 30 минут болсны дараа хуурай даавуугаар арчихад л болно.

Эд ангиудын зэвийг арилгах

11 Обудны бохирдлыг арилгах

Шүршигчинд  ургамлын тос хийгээд обудаа шүршинэ. Ингээд 10 минут байлгасны дараа хуурай алчуураар арчих хэрэгтэй. Энэ тохиолдолд обудаа цэвэрлээд зогсохгүй бохирдлоос хамгаалах болно.

Обудны бохирдлыг арилгах

12 Дугуйны өнгө

Дугуйгаа шинэ мэт тас хар өнгөтэй болгохын тулд глицерин ашиглах боломжтой. Глицеринээс поролон дээр түрхээд угаасан дугуйгаа арчих хэрэгтэй. Энэ бодис дугуйны өнгийг сэргээгээд зогсохгүй  резинийг нь хатахаас сэргийлнэ.

Дугуйны өнгө

13 Түлшний хэмнэлт

Хэрвээ та түлшээ хэмнэхийг хүсэж байвал 90-100 км\цагаас илүүгүй хурдтай явах хэрэггүй. Хэт хурдан явах нь аэродинамикт нөлөөлдөг учир түлшний хэрэгцээг нэмэгдүүлдэг.

Түлшний хэмнэлт

14 Агаар шүүгч цэвэрлэх

Салоны агаар шүүгч бохирдсоноор салонд муухай үнэр үнэртдэг. Тиймээс хааяа ч болов салоны шүүрээ шалгаж, шаардлагатай бол солих хэрэгтэй.

Агаар шүүгч цэвэрлэх

15 Үнэр арилгах

 Хэрвээ салоны муухай үнэрээс ангижрахыг хүсэж байвал нүүрсэн хар эмийг тавган дээр тавиад салондоо үлдээгээрэй. Өглөө гэхэд үнэр арилах болно.

Үнэр арилгах

16 Аливаа зүйлийг тогтоох

Соронзтой жижиг хивс байдаг бөгөөд энэхүү хивсийг хянах самбар дээр байрлуулахад л хангалттай.  Энэ хивсэн дээр өөрийн хүссэн бүх зүйлээ тогтоох боломжтой.

Аливаа зүйлийг тогтоох

17 Зэв арилгах

Хэрвээ автомашины тань кузов зэвэрсэн байвал дээрээс нь өнгөгүй лак түрхсэнээр зэв тархахгүй.

Зэв арилгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()