Google компани андройд утасны шилдэг аппликэйшнүүдийг тодруулжээ

Саяхан “Google Play Awards” болж өнгөрсөн бөгөөд тус наадмын үеэр хамгийн шилдэг гэх гар утасны аппликэйшнүүдийг тодруулж нэрлэсэн байна. Ингэхдээ аппликэйшнүүдээ 10 төрөлд хувааж, тус тусад нь хамгийн шилдгийг нь шалгаруулсан аж. Ингээд та бүхэндээ Андройд утсанд зориулагдсан шилдэг аппликэйшнүүдийг танилцуулъя.

Google компани андройд утасны шилдэг аппликэйшнүүдийг тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Хамгийн шилдэг апп: “Houzz”

Тус аппликэйшн нь таны гэрийн дизайн, өнгө төрхийг өөрчлөхөд томоохон нөлөө үзүүлнэ. Энэ нь ашиглахад хялбар төдийгүй ямар ч үнэ төлбөргүй гэдгээрээ давуу талтай. Өөртөө маш гайхалтай олон төрлийн дизайн бүхий зургуудыг агуулж, үйлчлүүлэгчиддээ санал болгодог байна.

Хамгийн шилдэг апп: “Houzz”

9 Шилдэг зааварлан, чиглүүлэгч апп: “World Around Me”

Энэ нь таны байршлыг тогтоон, хамгийн ойр байрлах бэлэн мөнгөний машин, амттай хоолтой газар, хүмүүс ихээр үйлчлүүлдэг дэлгүүр гэхчлэн бүхий л үйлчилгээний газруудыг мэдээллэдэг бөгөөд яг л таны туслах мэт байх аж. Мөн л татаж авахад ямар нэгэн төлбөр шаардахгүй.

Шилдэг зааварлан, чиглүүлэгч апп: “World Around Me”

8 Шилдэг гэр бүлийн апп: “Thinkrolls 2”

Таны хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэхэд том тус хүргэнэ. Хөгжилтэй зугаатай мөчийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх боломжийг олгох энэхүү аппликэйшнийг татаж авахад 2,99 доллар төлөх хэрэгтэй.

Шилдэг гэр бүлийн апп: “Thinkrolls 2”

7 Шилдэг олон улсын апп: “Pokemon Shuffle Mobile”

Дэлхий даяар тархаж, өдгөө хүн бүрийн хэрэглэдэг болсон аппликэйшн бол “Pokemon Shuffle Mobile” билээ. Таныг хором ч уйдаахгүй тус аппликэйшнийг та ямар ч үнэ төлбөргүй татаж аваарай. Япон улсаас гаралтай “Pokemon”-ыг ашиглан, өхөөрдөм хөөрхөн тоглоом болгосон нь хүн бүрийн таашаалд нийцэж байгаа юм.

Шилдэг олон улсын апп: “Pokemon Shuffle Mobile”

6 Шилдэг тоглоом: “Clash Royale”

2016 оны хамгийн шилдэг гар утасны тоглоомоор “Clash Royale” шалгарчээ. Маш сонирхолтой, өрсөлдөөнтэй тус тоглоомыг хүмүүс ихээр тоглож, цаг заваа зарцуулах болсон нь ийнхүү шилдэг тоглоом гэх цолыг дагуулсан аж. Та үүнийг үнэ төлбөргүй утсандаа суулгаж, тоглох боломжтой билээ.

Шилдэг тоглоом: “Clash Royale”

5 Хамгийн шинэлэг апп: “NYT VR”

Өвөрмөц болоод шинэлэг төрх, санааг өөртөө багтаасан “NYT VR” нь таны ертөнцийг хардаг хэвшмэл байдлыг өөрчлөх болно. Хүрээлэн буй орчинг хуваах буюу хоёр давтамжтайгаар харуулах нь хүн бүрийн сонирхлыг татаж байгаа аж.

Хамгийн шинэлэг апп: “NYT VR”

4 Шилдэг үзэмжтэй апп: “Robinhood”

“Robinhood” аппликэйшн нь таныг санхүүгийн мэдээллээр хангаж өгөх үүрэгтэй бөгөөд эдийн засгийн хамгийн тааламжит нөхцлийг танд санал болгох юм. Өнгө үзэмжний тухайд бусад аппликэйшнээ ардаа орхин ийнхүү тэргүүлжээ.

Шилдэг үзэмжтэй апп: “Robinhood”

3 Хамгийн онцгой апп: “Alphabear”

Үсэгнүүдээс сонгон үг бүтээж, оноо цуглуулах бөгөөд үүний шагналд нь танд өхөөрдөм хөөрхөн бамбарууш бэлэглэх аж. Энэ мэтчилэн тоглосноор таны англи хэлний үгсийн сан нэмэгдэж, хэл сурахад дөхөм байж ч мэднэ. Тус  тоглоомыг та утсандаа үнэгүй суулгаж, хөгжилдөөрэй.

Хамгийн онцгой апп: “Alphabear”

2 Хамгийн их ашиглагдсан апп: “Table Tennis Touch”

Хүмүүсийн хамгийн их татаж авсан аппликэйшнээр “Table Tennis Touch” тодорчээ. Бяцхан нөхөрсөг тэмцээнд оролцож, байнга хөгжилтэй байхыг хэн л хүсэхгүй байх билээ дээ. Харин та татаж авахдаа 2,99 доллар төлөх байна шүү.

Хамгийн их ашиглагдсан апп: “Table Tennis Touch”

1 Хамгийн шилдэг болоод шинэ апп: “Hopper”

Хэрэв та аялах дуртай бол яг одоо “Hopper” аппликэйшнийг татаж авахыг зөвлөе. Энэ нь танд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй болон жуулчдын ихээр зорьдог газруудыг танилцуулж, давуу болон сул талуудыг нь хэлж өгдөг юм. Энэ жил шинээр гарсан тус аппликэйшнийг хэрэглэх хүмүүсийн тоо илт өсч байгаа аж.

Хамгийн шилдэг болоод шинэ апп: “Hopper”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()