Сарын тэмдгийн мөчлөг алдагдаад байгаагийн 9 шалтгаан

Эмэгтэй хүн бүрийн тойрч биш дайрч гардаг зүйл бол "цэвэршилт" билээ. Энэ үед тэдний биед тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч, шинж тэмдгүүд илэрдэг. Ихэнх тохиолдолд сэтгэл санаа тавгүйтэж, нойргүйдэх төдийгүй их хэмжээгээр жин нэмдэг. Тэгвэл эдгээрийн гол шалтгаан нь юу юм бол, хэрхэн шийдвэрлэх вэ? Тус асуултын хариулт болгож, доорх мэдээллийг бэлтгэлээ. Дор дурдах зүйлс нь цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүдэд нөлөөлөх төдийгүй сарын тэмдгийн мөчлөг алдагдахад хүргэдэг аж. 

Сарын тэмдгийн мөчлөг алдагдаад байгаагийн 9 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбай булчирхайн даавар

Бамбай булчирхай нь хүзүүний урд хэсэгт байрладаг бөгөөд "тироксин" (Т4), "трийодгиронин" (ТЗ) гэдэг даавар ялгаруулдаг. Эдгээр дааврууд нь хүний бодисын солилцоо, төв мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах тогтолцоо, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, хэвийн бэлгийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн бамбай булчирхай нь арьс, үс, хумс болоод хүний гоо сайханд чухал үүрэгтэй эрхтэн гэж үздэг. Харин тус дааврууд нь багассанаар, олон төрлийн сөрөг нөлөө биед илэрч, өвдөж эхэлдэг аж. Шинж тэмдгүүд нь зүрх түргэн цохилох, өтгөн хатах, жин нэмэх, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг юм. Тиймээс танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол эмчид үзүүлж, бамбай булчирхайн даавраа шалгуулах хэрэгтэй. 

Бамбай булчирхайн даавар

2 Лептин даавар

Лептин нь мэдрэлийн даавар бөгөөд өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлэх бөгөөд тус дааврын ялгаруулалт багассан тохиолдолд хурдацтай жин нэмж эхэлдэг. Ялангуяа хэвлий хэсгээр таргалж, гэдэс унжих бөгөөд хоол бага идэж, дасгал хөдөлгөөн хийсэн ч, ялгаагүй таргалалт явагдана. Цэвэршилтийн үед лептин нь илүүтэй ялгарч, биед дээрх шинж тэмдгүүдийг илрүүлдэг байна. Тиймээс та шалтгаангүйгээр жин нэмж байгаагийн шалтгааныг "Лептин" даавартай холбон ойлгож болох юм. Та өдөрт 7-8 цаг унтаж, сайтар амарснаар лептинийг хэвийн хэмжээнд барьж чадна. Мөн биед цэвэршилт явагдсаны дараа зайлшгүй лептины хэмжээг шалгуулах шаардлагатай. 

Лептин даавар

3 Кортизол даавар

Стресс, бухимдлаас ялгарах тус даавар нь биед ихсэх үед цусны даралтыг нэмэгдүүлж, чихрийн шижин өвчтэй болгох аюултай юм. Мөн энэ нь жин нэмэгдүүлж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг саатуулан, олон сөрөг үр дүнд хүргэдэг байна. 

Сарын тэмдэг болон цэвэршилтийн үед үргэлж бухимдал төрж, сэтгэл санаа тавгүй байх нь кортизол даавар биед ихээр ялгарсантай холбоотой. Та тус дааврын хэмжээг тэнцвэржүүлэхийн тулд хар шоколад идэж болно. Энэ нь кортизол дааврын хэмжээг бууруулж, хэвийн хэмжээнд очиход тусалдаг. Мөн аль болох тайван байхыг хичээж, өөрийгөө эерэг энергиэр цэнэглээрэй. 

Кортизол даавар

4 Инсулин даавар

Хүний нойр булчирхайгаас ялгардаг нэгэн төрлийн даавар болох инсулин нь цусан дахь чихрийн хэмжээг зохицуулах үндсэн үүрэгтэй. Түүнээс гадна элгэнд "гликоген" задрах үйл явцыг тогтмол түвшинд барьж байхыг давхар зохицуулдаг. Харин бие дэх инсулины хэмжээ багассанаар чихрийн шижин өвчтэй болох магадлал өндөр болдог байна.

Инсулин дааврын хэмжээ багассанаар амттан идэх хүсэл нэмэгдэж, дотор давчдаж эхлэх бөгөөд энэ нь цэвэршилтийн үед чихэрлэг зүйлс хэт их хүсдгийн шалтгаан юм. Тус дааврыг тэнцвэржүүлэхийн тулд Омега 3-аар баялаг хүнс болон ногоон өнгийн хүнсний ногоог түлхүү хэрэглэхийн зэрэгцээ долоо хоногт 4-5 удаа дасгал хөдөлгөөн хийж байгаарай. 

Инсулин даавар

5 Эстроген даавар

Эмэгтэйчүүдийн биед ихээр ялгарах энэ даавар нь тэдний бие махь бодийг хариуцаж байдаг. Харин тус даавар ихэссэн тохиолдолд олон төрлийн өвчин, үрэвслийн суурь үндсийг тавьдаг аж. 

Эстроген даавар биед хэт ихээр ялгарснаас болж сарын тэмдгийн мөчлөг алдагдах төдийгүй цэвэршилтийн үед хэт их жин нэмж, сэтгэл санаа тавгүйрхэнэ. Энэхүү дааврыг тэнцвэржүүлэхийн тулд ургамлын гаралтай цай ууж, төрөл бүрийн жимс болон хүнсний ногоог идэж хэрэглээрэй. 

Эстроген даавар

6 Мелатонин даавар

Мелатонин даавар нь хүний нойрыг хариуцаж, залуу сайхнаараа байхад тусладаг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, эрч хүчээр сэлбэх олон гайхалтай ач тустай. Харин энэхүү даавар биед дутагдсаны улмаас сарын тэмдгийн мөчлөг алдагдах төдийгүй цэвэршилтийн үед нойргүйдэх, ядарч, сульдах шинж тэмдэг илэрнэ. Мөн тус дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлснээр та наснаасаа залуу болоод эрч хүчтэй харагдах давуу талтай. 

Та мелатонин дааврын ялгаралтыг нэмэгдүүлэхийн тулд доорх аргуудыг хэрэглээрэй.

  • Тод, хурц гэрлээс татгалзаж, зөөлөн гэрэлтэй, харанхуй орчинд унтаж байгаарай. Хэрэв та харанхуйд унтахаас айдаг бол, бүдэг гэрлийг орныхоо дэргэд тавьж болно.
  • 22 цаг болохоос өмнө орондоо орж хэвшээрэй. Шөнө оройн цагаар ажилладаг хүмүүс "мелатонин" дааврыг ялгаруулж чадахгүй байсаар цусны даралт ихсэх өвчтэй болж  мэдэх юм. 
  • Хоолоо зөв тохируулж, төмс, шар буурцаг, гоймон, хаш зэрэг хүнсийг голдуу хэрэглэж байгаарай. 

Мелатонин даавар

7 Тестостерон даавар

Булчингийн массыг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлэхээс гадна сексийн дур хүслийг өдөөдөг тестостерон даавар нь хэт их ялгарснаар нүүрэнд батга гарч, сарын тэмдгийн мөчлөгийг тогтворгүйжүүлэх төдийгүй үс уналтанд хүргэдэг байна.

Тус даавар хэт их ялгарсан үед:

  • Батга гарна
  • Үс болон арьс тослогдоно
  • Толгойны үс унаж, бусад хэсгийн үс ургана
  • Суга харлана
  • Сарын тэмдгийн мөчлөг тогтворгүйжнэ
  • Стресс, бухимдалтай болно
  • Зан ааш өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илрэх аж

Та үүнээс сэргийлэхийн тулд "цайр"-аар баялаг ногоон шош, хулуу, хаш ногоог идэж, тестостерон дааврын хэмжээг бууруулаарай. Эдгээр нь таны асуудлыг шийдвэрлэж, тус дааврын хэмжээг хэвийн байдалд шилжүүлэх аж.

Тестостерон даавар

8 Глитин даавар

Глитин даавар нь цэвэршилтийн үед ихээр ялгарч, таргалах гол шалтгаан болдог. Тус дааврын ялгаралт нэмэгдсэнээр, сэтгэл санаа тавгүйтэж, огцом жин нэмэх бөгөөд хоолны дуршил ч дагаад сайжирдаг. Энэ үед та биеэ барьж аль болох бага идэх хэрэгтэй төдийгүй дасгал хөдөлгөөн тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр дааврын ялгаралтыг хянаж, тэнцвэржүүлж чадна.

Глитин даавар

9 Прогестерон даавар

Цэвэршилтийн үед эмэгтэйчүүдийн өндгөвч прогестерон дааврыг хангалттай хэмжээгээр боловсруулж чадахаа больдог. Харин энэхүү прогестерон даавар нь нойртой шууд хамааралтай гэдгийг санаж яваарай. Дааврын тэнцвэр алдагдсан бол нойртой холбоотой ноцтой асуудал үүсэх аж. Тус дааврыг тэнцвэржүүлэхийн тулд савласан хоол хүнснээс татгалзаж, аль болох эрүүл хооллохыг хичээгээрэй.

Прогестерон даавар

Танд эдгээр шинж тэмдгүүд илэрдэг үү? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()