1
Дөнгөж өвдсөн хурц өвдөлтөнд мөсөөр жин тавих
Бяцалж үйрүүлсэн мөсийг уутанд хийгээд өвчтэй байгаа хэсэгтээ 15 минут орчим тавина. Хүйтэн жин судсыг агшааж, цусны эргэлтийг удаашруулдаг тул хавдсан, хүчтэй өвдөж байгаа өвчнийг намдаахад хамгийн тустай. Мөсийг заавал ямар нэг зүйлээр гадуур нь ороож хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр арьсыг цочроох, хөлдөхөөс сэргийлнэ.
2
Архаг өвчинд бүлээн жин тавих
Будаа, тарианаас бага зэргийг уутанд хийгээд хоёр минут орчим хугацаанд богино долгионы зууханд халаана. 15 минут орчим өвдсөн хэсэг дээрээ тавиад үзээрэй. Үр дүнг нь хурдан хугацаанд харахыг хүсвэл өглөө сэрээд мөн дасгал хийхийн өмнө хэрэглэнэ. Үүнээс гадна халуун устай онгоцонд хэвтэж болно. Усандаа эписомын давс хийснээр булчин амарч, сулрах болно.
3
Турмерик
Турмерикны шим тусыг нь хүртэхийн тулд идэж буй хоол ундандаа амтлагч маягаар хэрэглэж болно. Турмериктэй цайн дээр зөгийн бал нэмж уухад тохиромжтой. Энэхүү гайхалтай нунтаг нь куркумин гэх хүчтэй антиоксидантыг агуулдаг учраас бие дэх үрэвслийг намдаахад сайнаар нөлөөлдөг.
4
Витамин В12-оор баялаг хоол хүнс
В12 витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь мэдрэлийн эсүүдийг хамгаалж байдаг бүрхүүлийг зузаан болгож байдаг. Ингэснээр өвчин мэдрэгдэхүйц багасна.
5
Хүзүүний дасгал
Энэхүү гурван алхамт дасгал нь хүзүүний хөшилтийг арилгаж, булчинг тань чангалах болно.
- Толгойгоо тойрог хэлбэрээр гурван удаа эргүүлнэ.
- Толгойгоо зүүн тийш аль болох доошлуулж, мөрөндөө хүрэх гэж хичээнэ. Баруун талдаа мөн адил хийгээрэй. Үүнийг 3 удаа давтаж хийнэ.
- Толгойгоо хойшоо болон урагшаа болгож, мөн 3 удаа хийнэ.
6
Алчуураар татах дасгал
Буруу байрлалаар суух, урт хугацаанд утсаараа оролдох зэрэг нь хүзүү хөшиж өвдөх, толгой өвдөх эмгэгийн гол шалтгаан болдог. Толгойны унжсан байрлалаас үүссэн уг өвчнийг эдгээхэд доорх арга танд тусална.
- Алчуураа ороож, хүзүүнийхээ ард бариад, хоёр захаас нь гараараа татна.
- Толгойгоо дээшлүүлээд, эрүүгээ хүзүү рүүгээ татаж өгнө.
- Алчуураа бага зэрэг чангалан татахдаа булчингаа мөн чангална.
- Хүзүүгээ чилээд ирмэгц болино.
7
Иллэг
Иллэг хийлгэснээр чангарсан булчингууд суларч, үрэвсэл намдана. Мөн иллэг нь хүзүү хэсэгт үүссэн давсны бөөгнөрлийг тараана.
8
Цэгэн дээр дарах
Хүзүүний өвчинг намдаах дөрвөн цэг:
- Мөрөн дээрх цэг - Энэхүү цэг нь мөрөө эргүүлдэг хэсэгт байрладаг. Эрхий хуруугаараа энэ цэг дээр 4-5 секунд дарж өгнө.
- Мэдрэлийн цэг - Хүзүүний ард, гавлын ясны суурь хэсэгт байрлах уг цэг дээр 4-5 секунд дарна.
- Жонг Жү цэг - Чигчий болон ядам хурууны дундах уг цэгэн дээр мөн 4-5 секунд дарна.
- Хө Гү цэг - Эрхий болон долоовор хурууны дундах цэгэн дээр мөн 4-5 секунд дарна.
9
Хэв маягаа өөрчлөх
Хүзүүний өвчин ихэвчлэн амьдралын буруу хэв маягаас болж үүсдэг. Тиймээс жижиг жижиг өөрчлөлт хийснээр хүзүү толгойнд гарах асуудлуудаас та өөрийгөө хамгаалах боломжтой.
- Амрах: Ихэнх хүзүүний өвчнүүд нь байнга нэг үйлдлээ давтаж хийх, компьютер дээр удаан суух, буруу байрлалаар унтах зэрэг үед үүсдэг. Хүзүү тань өвдөж эхэлсэн бол үүсгэж байгаа зүйлийг хийхээ болих хэрэгтэй. Хэд хоног амралт аваарай. Хүзүүний өвчин хэдэн хоногт эдгэрэх боломжтой байдаг. Хэрвээ өвдсөөр байвал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
- Унтаж буй байрлалаа өөрчлөх: Нуруугаараа дээш харж унтах, хажуу талаараа харж унтах нь хамгийн зөв байрлал юм. Доош гэдсээрээ харж унтахаас татгалзаарай. Том хэмжээтэй, олон дэр хэрэглэх хэрэггүй. Зориулалтын материал, загвартай дэр сонгоорой.