Бичлэг Эттагийн хэлсэн үгээр эхэлж байгаа бөгөөд тэрээр “Сайн байна уу, Би Жеки Чаны охин байна. Харин энэ бол миний найз охин Энди. Бидний эцэг эх ижил хүйстэн байхыг хүлээн зөвшөөрдөггүй учир бид гүүрний дор гадаа амьдарч байна” гэсэн байна.
1
Өмнө нь алдарт жүжигчний охин Этта Хонконгод ээж Элейн У Цили (Азийн мисс)-тэйгээ хамтдаа амьдарч байжээ. Харин түүнийг ижил хүйстэн гэж мэдсэнээс хойш ээж болон хойд аав нь түүнийг гэрээсээ хөөсөн гэнэ.
“Би бүх найз нөхөд, хамаатан садангаасаа тусламж гуйсан боловч бүгд туслахаас татгалзсан” гэж Эттагийн найз бүсгүй Энди ярьсан байна. Найзууд түүний утасны дуудлагыг ч хүлээж авахаа больжээ.
2
"Бид цагдаа, эмнэлэг, сайн дурын тусламжийн байгууллага гээд бүхий л газар очиж үзсэн боловч биднийг хэн ч тоогоогүй. Нэг нэгэндээ хайртай хоёр хүн хамт амьдрахыг хичээж байхад тэд биднийг салгахыг оролдож байна” гэж Жеки Чаны охин ярьжээ.
3
Тавдугаар сарын 7-ны байдлаар уг бичлэгийг нэг сая 300 мянган хүн үзсэн бөгөөд 580 хүнд таалагдаж, 6900 хүнд таалагдаагүй байна. Тэднийг ажил олж хийгээд, гүүрний дор удаан амьдарч амьдралын ухаанд суралц гэсэн зөвлөгөөг хүмүүс ихээр өгчээ.
4
Этта У Чжолинь 2017 оны хоёрдугаар сараас эхлэн 30 настай Канадын инстаграм-блогер бүсгүй болох Энди Отомтой болзож эхэлсэн гэнэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бүсгүй амиа хорлох оролдлого хийсэн бол 2017 оны сүүлээр өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарлажээ.
5
Жеки Чан 1983 оноос албан ёсоор Тайванийн жүжигчин Лин Фенцзяотой амьдарч буй бөгөөд тэд 35 настай Жейси Чан гэх хүүтэй. Харин У Чжолин бол Жеки Чаны гэр бүлээс гадуурх хүүхэд юм байна. Бүсгүй хэзээ ч төрсөн эцэгтэйгээ уулзаж байгаагүй гэнэ.
2004 онд “Дэлхийг тойрсон 80 хоног” гэх нэвтрүүлгийн үеэр Жеки албан ёсоор өөрийн охиныхоо талаар зарлажээ. “Би буруу зүйл хийснээ мэдэж байгаа хэдий ч түүний ээж их муухай ааштай учир би охинтойгоо хэрхэн харьцахаа мэдэхгүй байна” гэж хэлж байсан юм.
Этта, ээж Элейн У Цилигийн хамт
6
2015 онд Этта: "Би аавдаа гомдож, уурлаж байгаагүй ч түүнтэй харьцахыг хүсдэггүй. Надад түүнтэй харьцах шаардлага байхгүй. Хэдийгээр тэр миний биологийн эцэг мөн боловч би хэзээ ч түүнтэй хамт байгаагүй. Надад ээж минь байгаа цагт тэр надад хэрэггүй” гэжээ. Өмгөөлөгч нарын хэлж байгаагаар охины ээж Элейн У Цили охиноо өсгөх мөнгө алдарт жүжигчнээс хэзээ ч авч байгаагүй ажээ.
7
Бичлэг