1
Тэрээр хүүхэдтэй болсон хэмээх гайхалтай мэдээ сонсохын хажуугаар өөрийгөө хавдартай болсон гэдгээ мэджээ. Анх түүний шүд өвдөж байна гэж бодож байсан бөгөөд Амстердамын аялалаас ирээд шууд эмчид үзүүлжээ. Ингээд түүнээс шинжилгээ авч хавдартай болохыг мэдсэн байна. Харин эмч нар эмчилгээ эхлэхийн өмнө үр хөндүүлэх хэрэгтэй гэжээ. Булохова болон түүний нөхөр болох Трубецкий нарын анхны хүүхэд байжээ.
2
Ийм аймшигтай мэдээ сонссон би “Гэдсэнд байгаа хүүхэдтэйгээ ярьж эхэлсэн. Би түүнийг битгий хөдлөөч гэж гуйж байсан юм. Учир нь би түүнийг авч үлдэж чадахгүй учраас... Гэтэл удалгүй тэрээр хөдлөж эхэлсэн. Ингээд би ямар ч байсан хүүхдээ төрүүлнэ” гэж хатуу шийдсэн гэжээ.
3
Бүсгүйг 24 настай байсан бөгөөд түүнийг эрүүний ясны хавдартай хэмээн оношилсон байна. Гэсэн ч тэрээр химийн эмчилгээ хийлгэхийнхээ өмнө хийсвэр хагалгаагаар хүү Валентиныг төрүүлсэн бөгөөд хугацаанаасаа 10 долоо хоногийн өмнө төржээ.
4
Ингээд тэрээр хавдараа авахуулсан байна.
5
6
7
8
Бүсгүй хэлэхдээ: "Миний биеийн байдал эргээд сайжирсан бөгөөд энэ бүгдийг даван туулахад надад миний хүү маш ихээр нөлөөлсөн" гэжээ.
9
"Эмэгтэй хүн ээж болох, эх хүн байна гэдэг ийм сайхан мэдрэмжийг мэдэрч байгаа би үнэхээр азтай хүнд өөрийгөө тооцоож үргэлж талархаж амьдрах болно"
10
"Магадгүй та надаас эх хүний үрээ гэсэн сэтгэл ямар их агуу болохыг ойлгож байгаа байх. Мөн амьдрал үнэхээр баялаг, аз жаргалаар дүүрэн гэдгийг та үргэлж санаж яваарай" хэмээжээ.