Аймшгийн киноны зураг авалтын үеэр кино багийнханд тохиолдсон золгүй явдлууд

Аймшгийн кинонд ихэнхи хүн дуртай байдаг. Стрессийг тайлж, эд эсээ сэргээх хамгийн хялбар аргуудын нэг байж болох юм. Хэдийгээр сүүлийн үед олон тооны аймшгийн киног бүтээх болсон ч хүн төрөлхтөн сонгодог киног илүүд үзэх болсон. Гэхдээ та ийм киноны үйл явдал аймшгийн кинондоо үлддэг гэж та бодож байсан уу? Харамсалтай нь аймшгийн киноноос дутахааргүй үйл явдал уг киног бүтээх үед тохиолддог байна. 

Аймшгийн киноны зураг авалтын үеэр кино багийнханд тохиолдсон золгүй явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

8 The Twilight Zone

1983 оны кино болох “The Twilight Zone” нь 4 ангиас бүтдэг бөгөөд Вик Морроу (Vic Morrow) уг киноны Билл Коннорын дүрийг бүтээсэн байна. Энэхүү кинонд Коннор цаг хугацаагаар аялдаг бөгөөд киноны үйл явдлыг бага зэрэг өөрчлөж, хоёр Вьетнам хүүхдийн амийг америкийн цэргүүдээс аврах зорилготой байсан ч бүх зүйл эсрэгээрээ эргэжээ.

Калифорнид насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэхийг хориглодог хэдий ч киноны найруулагч 6 болон 7 настай хоёр хүүхдийг кино зураг авалтанд оруулсан байна. Зураг авалтын үеэр хүүхдийн толгой дээр унжих ёстой байсан нисдэг тэрэг тохиргоогоо алдаж, доош унажээ. Жүжигчин Вик Морроугийн толгой тасарч, хоёр хүүхэд амь насаа алдсан байна. Зураг авалтын өмнө Вик “Энэ зураг авалтанд яагаад би өөрөө орохоор болсон юм бол? Орлон тоглогч тоглуулах ёстой биз дээ” хэмээн тэр ярьж байсан гэнэ.

The Twilight Zone

7 The Crow

1994 оны "The Crow" киног ижил нэртэй комиксоос сэдэвлэн бүтээжээ. Уг киноны найруулагчаар Алекс Пройас (Alex Proyas) ажилласан. Эрик Дравены дүрийг Брэндон Ли (Brandon Lee) бүтээсэн бөгөөд кинон дээр түүнийг, эхнэртэйн хамт алдаг бөгөөд тэр амилаж, алуурчин болдог.

Кино зураг авалтыг эхлэх үед өргөлтөт кран цахилгааны шонг шүргэснээр ажилчдын нэг түлэгдэж амиа алдсан байна. Дараа нь АНУ-ыг хар салхи дайрч, тоног төхөөрөмжүүд дээр мөс үүсэж, ажилчид ханиад хүрсэн юм.

Харин хамгийн аймшигтай зүйл нь Брюс Ли (Bruce Lee)-гийн хүү болох жүжигчин Брэндон Ли нас барсан явдал юм. Зураг авалтын үеэр түүнийг хуурамчаар буудах ёстой байсан бөгөөд ийнхүү буудуулсны дараа Брэндон газар унажээ. Хэсэг хугацааны дараа түүнийг жинхнээсээ буудуулсан болохыг олж мэдсэн байна. Зураг авалт явагдах үед буунаас, бууны дуу намсгагчийг гаргахаа мартсан байсан бөгөөд дуу намсгагч Брэндоны гэдсийг онож, нурууг нэвт цоолсон байжээ. 12 цагийн дараа Брэндон эмнэлэгт нас баржээ.

The Crow

6 Annabelle

Анабель хүүхэлдэй нь 2014 онд Жон Леонеттигийн найруулсан “Annabelle” киноны гол дүр байсан төдийгүй, “The Conjuring” киноны гол дүрд тоглож байсан билээ. Энэ киноны үйл явдал 1960 онд болж байгаа бөгөөд Анабель шинэ байранд нүүж орсноор бүх үйл явдал эхлэнэ. Уг киноны зураг авалтын үеэр аймшгийн санаанд оромгүй үйл явдал болж байжээ.

Эхлээд чөтгөрийн дүрийг бүтээж байсан жүжигчин будуулж байхдаа бэртсэн байна. Чөтгөрийг хонгилоор явж байх үед гэрлийн арматур унаж, цэвэрлэгчийн дүрд тоглож байсан жүжигчнийг гэмтээжээ. Киноны зохиол дээр энэ хонгилд чөтгөр цэвэрлэгчийн амийг хороох ёстой байсан гэнэ.

Annabelle

5 The Possession

2012 оны энэхүү кинонд эртний еврейн сүсэг бишрэл болох «дуббук»-ийн талаар гарах бөгөөд энэ нь шүүгээнд хаасан сүнсний талаар кино юм. Киноны гол дүрийн баатрууд санаандгүй энэхүү шүүгээг өөртөө авдаг бөгөөд аймшигт үйл явдал тохиолдож эхэлдэг. Гэхдээ аймшигт үйл явдал кинонд төдийгүй бодит амьдрал дээр  ч тохиолдож байсан гэнэ.

Киноны зураг авалтын багийн гишүүн болох Жеффри Дин Морган хэлэхдээ: Зураг авалтын үеэр гэнэт гэрэл асаж, өрөөний хаалгыг хааж, хүйтэн салхи үлээж байжээ. Хамгийн гол нь кино зураг авалт салхигүй газар болж байсанд орших бөгөөд энэ үйл явдал киноны зураг авалтын үеэр л болж байсан юм.

Зураг авалт дууссаны дараа бас нэгэн үйл явдал тохиолджээ. Зураг авалтын бүх тоног төхөөрөмжийг агуулахад хадгалж байсан хэдий ч кино зураг авалт дууссаны дараа агуулах шатаж, бүх төхөөрөмж юу ч үгүй болтлоо шатсан байна. Тоног төхөөрөмжийн хамт “дуббук” хайрцаг хүртэл шатсан бөгөөд гал гарсан шалтгааныг олж чадаагүй гэнэ.

The Possession

4 The Omen

1976 оны "The Omen" киног найруулагч Ричард Доннер (Richard Donner) найруулсан байна. Кинонд Дэмьен хэмээх хүүгийн талаар гардаг бөгөөд түүний эргэн тойронд үргэлж үхэл ноёрхож байсан юм. Уг кинонд төрөл бүрийн золгүй явдал, ухаан алдалт, үхэл, зулбалт гэх мэт амшигтай зүйл тохиолддог бөгөөд бодит амьдрал дээр мөн энэ төрлийн зүйл тохиолдож байжээ.

Хамгийн түрүүнд их хэмжээний аянга бууж байсан гэнэ. Нислэг хийж байх үеэр Мейс Нейфельд болон Грегори Пека нар аянганд өртсөн байна. Мөн продюссер Харви Бернхард Ромд байхдаа аянганд цохиулж амиа алдах дөхжээ. Үүнээс гадна Нейфельдийн буудаллаж байсан буудалд Ирландын дээрэмчид дайрч орон айлгасан бол, Пекын хүү амиа хорлож, харин Пек Израйль руу нисэхдээ суух гэж байсан онгоц нь осолддог.

Хамгийн харамсалтай зүйл нь тусгай эффектийн ажиллагааг хариуцаж байсан Жон Ричардсон болон түүний туслах Лиз Мур нар гэнэтийн осолд орсон явдал юм. Уг осол 1976 оны 6 сарын 13-нд болсон бөгөөд Мур бараг л голоороо хуваагдсан байна. "The Omen" киноны үйл явдал дээр нэгэн гол дүрийн жүжигчний иймэрхүү байдлаар толгойг нь тасалдаг.

The Omen

3 Rosemary's Baby

1968 оны "Rosemary's Baby" кинонд жирэмсэн эмэгтэй болон түүний нөхөр Нью-Йорк руу нүүсний дараах үйл явдал гардаг. Шинэ байранд нүүж ирмэгц Розмаритай сонин зүйл тохиолдож эхэлдэг бөгөөд тэрээр шинэ байраа чөтгөртэй болов уу хэмээн бодож эхэлдэг.

Киноны продюссер Уильям Каслд амь насанд нь халтай маш олон үйл явдал тохиож байсан бөгөөд тэдгээрийн нэг нь өөрийн ид шидэнд итгэдэг үзлээсээ болоод хүнд өвчнөөр өвджээ. Үүний дараа Каслыг эмнэлэгт хүргэж тэрээр 63 настай байхдаа цус харваж амиа алдсан байна. Эмнэлэгт байхдаа тэрээр киноны үйл явдлын үгнээс хэлж, Розмариг “хутгаа тавь” хэмээн шаардаж байсан гэнэ.

Найруулагч Роман Полански болон түүний найзууд болох Мэнсоны гэр бүлийнхэн хэрцгийгээр амь насаа алджээ. Үүнээс гадна дууны найруулагч болох Кшиштоф Комеда Лос-Анжелост байхдаа хаднаас унаж, комын байдалд орсон бөгөөд хэсэг хугацааны дараа нас барсан байна. Розмаригийн бүүвэйн дуу явахад комд байсан найруулагч нэг л удаа сэргэсэн гэнэ.

Rosemary's Baby

2 Poltergeist

1982 оны "Poltergeist" киноны найруулагчаар Тоб Хупер (Tobe Hooper) ажилласан бөгөөд энэ нь полтергейстийн талаар хамгийн амжилттай кино болсон юм. Уг киноны зураг авалтын үеэр кино багийнхан олон төрлийн аймшигт асуудалтай тулгарсан байна.

Дан Фрилингийн дүрийг бүтээсэн Доминик Данн болон Кэрол Энн Фрилингийн дүрийг бүтээсэн Хезер О'Рурк нар залуу насандаа нас баржээ. Дан 22 настай байхдаа өөрийн экс найз залуудаа боолгож амиа алдсан байна. Харин хэдэн жилийн дараа 12 настай Хезер О'Рурк үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ. Мэдээллээс харахад эмч нар Хезер О'Руркт буруу онош тавьснаар хөнгөн өвчин нь түүний үхлийн шалтгаан болсон байна. Энэ мэтчилэн олон шалтгаанаар киноны зураг авалтынхан амь насаа алджээ.

Робби Фрелингын дүрийг бүтээсэн Оливер Робинс мөн амиа алдах дөхсөн байна. Зураг авалтын үеэр алиалагч Робинсыг боож алах дөхсөн бөгөөд найруулагч Стивен Спилбергийн ачаар тэр амьд гарчээ. Киноны зураг авалтын турш Роббиг алиалагч дагаж байсан гэнэ.

Poltergeist

1 The Exorcist

"The Exorcist" киног 1973 онд Уильям Питер Блэттигийн зохиолоор хийсэн байна. Мак-Неевын хүүхдийн биед чөтгөр нэвтрэх бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэгээнтэн Дэмьен Каррас болон Ланкестер Меррин нар оролцдог. Кинонд аймшигт үйл явдал маш ихээр гардаг учир хамгийн аймшигтай зүйл нь хөшигний ард үлдсэн байна.

Гал гарснаас болж зураг авалтын талбайн чимэглэл шатсан учир зураг авалтыг зогсоожээ. Галын шалтгаан нь тагтаа байсан бөгөөд тэрээр цахилгааны утсанд орооцолдсоноос болж үүссэн байна. Харин Риганы өрөө галд өртөөгүй үлдсэн ажээ.

Ингээд зураг авалт эхлэхэд Крис Мак-Нейлийн дүрийг бүтээсэн Эллен Бурстин зураг авалтын талбай дээр бэртсэн байна. Риган Крисыг хана руу шидэх үед хамгаалалтын бүсний ажиллагаа доголдож Бурстин нуруугаа бэртээжээ. Уильям Фридкин энэхүү хэсгийг кинондоо оруулсан бөгөөд хана мөргөсний дараа сонсогдох өвдөлтийн дуу чимээ бол бодит чимээ байсан гэнэ. Харин дараа нь Риганы дүрийг бүтээсэн Линда Блэр орноос унаж нуруугаа гэмтээжээ.

Киноны нээлт XVI зууны үеийн сүмд болсон бөгөөд нээлтийн үеэр цахилгаан цохиж сүмийн загалмай хажуу тийш унасан байна.

Үүнээс гадна Жек Мак-Гоуран болон Василики Маляру хоёр кино зураг авалт дууссаны дараа амиа алджээ.

The Exorcist

Хамгийн шилдэг 10 киноны трэйлер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()