Английн гоо бүсгүй гэмт хэрэгтэн болжээ

2018-04-25, 18:47
12,966

2012 онд Англи улсын Миссийн тэмцээнд Нордхамфтоноос шалгаран оролцож байсан гоо бүсгүй 23 настай Шаннон Валкер (Shannon Walker) нь 21 настай Чанзе Нолан (Chanze Nolan)-ы хамт 18 настай хүүг машинаасаа буудсан хэрэг өнгөрөгч оны 9 сард гарсан байна. Тэдний энэ хэргийн шүүх хурал саяхан болж, ял авцгаасан байна. 

Английн гоо бүсгүй гэмт хэрэгтэн болжээ

Валкер, Нолан болон Дэвонтае Харрис нар "Burns Road" хэмээх зам дээр энэхүү хэргээ үйлдсэн бөгөөд хохирогчыг эсрэг бүлэглийнх нь гишүүн байна хэмээн андуурсан гэж мэдүүлжээ. 

Гоо бүсгүйд хүний биед ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 2 жил 8 сарын хугацаатай хорих ял оноосон байна. Харин түүний хам хэрэгтэн Ноланд хүний аминд санаатайгаар хүрэх гэж оролдсон хэмээн 9 жил 7 сар, Харрисд 8 жилийн хорих ялыг тус тус өгчээ.

Шүүх хурлын ерөнхий шүүгч Рожер Трегилгас-Дэви (Roger Tregilgas-Davey): "Хохирогчын хоёр хөл маш хүнд гэмтсэн байдалтай байгаа бөгөөд нарийн хэцүү хагалгаанд орох болно. Тэр насан туршдаа айдастай амьдрах боллоо" хэмээгээд тэрээр үргэлжлүүлэн хэрэгтэн бүсгүй Валкерт хандан: "Та харин ердөө энэ бүхнээс айж, сандраагүй. Харин ч бүр бүх зүйл дууссаны дараа машиныхаа өмнө баяртайгаар зураг авхуулсан байна. Энэ хэрэг бол гэгээн цагаан өдрөөр олон хүн амьдардаг хэсэгт гарсан. Хажуудах хүмүүс тань сумтай буутай байгааг мэдсээр байж тэднийг жолоо барин хэргийн газар хүргэж өгснөөрөө та энэ хэргийн хам хэрэгтэн болж байгаа юм. Ийм ноцтой хэрэгт холбогдсон учраас таныг яллагдагчаар дуудаж, ял оноох нь зүйтэй" хэмээн өгүүлжээ. 

Уг хэргийн мөрдөгч, Нордхэмфтоншайрын цагдаа Кэйт Морсон (Keith Morson): "Валкер нь Нолан, Харрис хоёрыг хэргийн газарт дуртайяа хүргэж өгсөн нь энэхүү хэрэгт их үүрэг гүйцэтгэсэн нотолгоо юм. Түүний эл хэргийг бусад хүмүүс ч бас сайтар санаж явах хэрэгтэй. Бид хууль зөрчсөн жижиг том гэлтгүй бүх асуудлуудад зохих ёсны шийтгэлийг оноох болно. Тэдний үйлдсэн хэргийн хохирогч насаараа мартаж чадхааргүй хар дурсамжтай болсон" хэмээн ярьсан байна. 

Баруун талд 18 настай хүүг буудсан 21 настай Чазне Нолан, зүүн талд түүнд хэрэг үйлдэхэд нь гар бие оролцсон 18 настай Дэвонтае Харрис нар байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()