11 дэхь удаагын уг тэмцээнд дэлхийн 200 гаруй орноос мэргэжлийн уран бүтээлчдийн 320 мянга гаруй бүтээл ирсэн нь шинэ рекорд тогтоосон байна. Эдгээр зургуудаас шалгарсан шилдэг бүтээлүүдийг үзэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай.
1
"Sony Photography awards"-ын ялагч Алис Томлинсон дэлхий даяарх Христийн шашинтнуудын зургийг өөрийн дурандаа буулгажээ.
2
Алисын бас нэгэн бүтээл. Тэрээр "Аялал жуулчлал болон амьдралын хэв маягын антропологи" чиглэлээр суралцаж, хэд хэдэн шагнал хүртээд байгаа юм.
3
Америкийн гэрэл зурагчин Митч Добровнер салхитай тэнгэрийн үүл бүхий дээрх гайхалтай зургаар 2-р байранд оржээ.
4
Дэд байр эзлэсэн Митч: "Энэхүү хүч чадал, гоо үзэсгэлэнг хальсанд мөнхлөж байх үеийн тэр мэдрэмжийг үгээр илэрхийлхийн аргагүй" хэмээн тайлбар өгсөн байна.
5
Зурагчин Антонио Гиботта (Antonio Gibotta) Испанид зохион байгуулагддаг "Els Enfarinat" буюу "Гурилан дайн" хэмээх фестивалын үеэр дарсан зургуудаараа олны анхааралд өртжээ.
6
200 гаруй жилийн хугацаанд зохион байгуулагдаж байгаа уг фестивалийн үеэр хүмүүс ус, гурил, өндөг, өнгө өнгийн будгаар байлддаг байна.
7
Швейцарийн зурагчин Алфио Томмасини (Alfio Tommasini) эх орныхоо уулархаг бүсэд аж ахуй эрхлэн амьдардаг фэрмерүүдийн аж амьдралыг харуулсан бүтээлээрээ олны талархлыг хүртжээ.
8
Алфио эдгээр цувралуудаараа 3-р байранд оржээ.
9
"Өсөх ирээдүйтэй залуу зурагчин" шагналыг "Stil" хэмээх бүтээлээрээ Меган Жонсон (Megan Johnson) хүртсэн юм.
10
Бoлгарын зурагчин Веселин Атанасов (Veselin Atanasov)-ын уран бүтээл.
11
Афганистаны ойролцоо оршин Ау Бала гэх тосгоны хүүгийн энэхүү хар цагаан зургийг 2017 оны 3 сард авжээ. Энэ хүү Афганистаны цанын тэмцээнд бэлдсэн байгаа нь... Энэ тэмцээн нь жил бүр энэ тосгоноор дайран өнгөрдөг.
12
Хөрөг зургийн төрөлд тэргүүн байрын эзэн Том Олдхам (Tom Oldham)-ын бүтээлүүд. Тэрээр Лондон хотын алдартай баранд ирсэн хүмүүсийн зургийг авчээ.
13
Тэрээр ихэнхи бүтээлүүдээ "Palm Tree in Bow" хэмээх газарт авчээ.
14
Сицилийн нутагт авсан эдгээр зургууд нь байгалийн зураг төрөлд тэргүүн байр эзэлсэн Роселена Рамистелла (Roselena Ramistella)-ын бүтээлүүд юм.
15
Сицилийн фермерүүдийн амьдралыг харуулсан доорх зурган дээр хоёр малчин хүүг харуулжээ.
16
Ираны зурагчин Рохан Реилли (Rohan Reilly)-ийн байгалийн зураг төрөлд 2-р байранд орсон бүтээл.
17
Мосул, Ирак улсуудад очиж, 16 гаруй өдөр авсан дээрх цуврал зурагнуудын эзэн бол Расмус Флинт Федерсен (Rasmus Flindt Pedersen) бөгөөд тэрээр өнгөрсөн оны 1 болон 2 сард эдгээр улсууд руу очсон байна.
18
Энэхүү мөргөлдөөний үеэр 11 мянга гаруй энгийн иргэд амиа алдсан гэсэн тоо баримт байдаг.
19
"Оны шилдэг оюутан зурагчин"-аар 20 настай Канадын уран бүтээлч Самуэл Болдук "The Burden" гэх цуврал бүтээлээрээ шалгарсан байна.
20
Тэрээр эдгээр бүтээлээрээ дамжуулан хуванцарын хэрэглээг багасгах хэрэгтэйг дэлхий нийтэд сануулахыг хүсчээ.
21
Италийн зурагчин Маттео Армеллини (Matteo Armellini) нь Ромын хараагүйчүүдийн бэйсболийн тамирчдын зургийг буулгасан байна. Спорт төрөлд 3-р байр эзэлжээ.
22
Маттео бүтээлийнхээ талаар: "Бидний сурах ёстой хамгийн чухал зүйл бол юунаас ч айлгүй хурдан гүйж, ялах болно гэдэгтээ итгэх явдал" юм гэсэн байна.
23
Маргарет Митчел (Margaret Mitchel) нь "This Place" гэх цувралаараа орчин үеийн асуудлууд төрөлд 2-р байр эзэлсэн бөгөөд энэ төрөл нь гэр бүл, хайр дурлалын талаар өгүүлэх юм.
24
Маргаретын бүтээлүүд нь Шотландын Сирлинг хотын оршин суугчдын амьдралыг харуулахыг зорьжээ.
25
Украйны зурагчин Мариа Фетренко (Maria Petrenko) нийгмийн харилцаанд үүссэн асуудлын дараа гутарсан үеийн цуврал зургуудаараа 3-рт оржээ.
26
Мариа: "Би гэртээ байхдаа маш тухтай байдаг ч гадаа гарахаар сандарч тэвдэн, уур хүрдэг. Хэвийн биш байгаагаа мэдээд гарах шалтгаан хайдаг болсон" гэжээ.
27
Мэдээ мэдээлэл ангилалд Рохингяа үндэстнүүдийн Мяанмараас дайжиж байгаа дүр зургийг хальснаа буулгаж авсан Мохд Самсул Мохд Сайд (Mohd Samsul Mohd Said) шагнал хүртсэн байна.
28
Муслим шашинтай 400 мянга гаруй Рохингяа үндэстэн Мяанмараас Бангладеш руу дайжжээ. Энэхүү зураг дээр Бангладеш дахь Балухали кэймпийн доторх амьдралыг харуулжээ.
29
Лхагва гариг бүр Кенийн Кибера хотын нарийхан давчуу, толгой эргэм төөрдөг оньс шиг гудамжны тэг дунд нь орших нь "Спургеонс Академи" сургуулийн сурагчид ангиасаа сандал, ширээгээ гарган шалан дээр бүжиг давтдаг.
30
Хэдэн мянган палестин ажилчид бүс нутгийн хил хязгаар давах гэж оочерлох ч Шалган нэвтрүүлэх цэг өдөрт 4 цаг ажиллаж, энэ хугацаанд 300 хүнийг л нэвтрүүлдэг байна. Энэ цэг нь Бетлехем, Иерусалим хоёрын хооронд оршдог.
31
Баруун Африкийн хэд хэдэн оронд эртнээс нааш ихрүүдийг далдын хүчтэй гэж итгэж ирсэн бөгөөд хүмүүс ихрүүдээс адис авахыг хүсдэг.
32
Хүмүүс ихрүүдийн ачаар хүслээ биелүүлэх гэж хичээдэг гэнэ.
33
Спорт төрөлд 1-рт орсон бүтээлээр Афганистанд зохиогддог "Бужази" хэмээх морьтонгуудын тулааны энэ агшин шалгарсан байна. Гэрэл зургийг Балаз Гарди (Balaz Gardi) авчээ.
34
Алан хядагчидыг устгах АНУ-ын дайралтаас хойш 16 гаруй жилийн дараа энэ улсад эрх мэдлээ хадгалахын тулд юу ч хийж мэдэх хүмүүсийн уршгаар спорт гэгч зүйлийг бараг мартжээ.
35
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээний үеэр оролцогч Бехнам Сави (Behnam Sahvi) Ираны Техран хотын усан сангийн шүршүүрт орж байна.
36
Уг гэгээлэг зургийг Корентин Фолен (Corentin Fohlen) өнгөрсөн 10 сард Гайтид очих үеэрээ дарсан байна. Дунд сургуулийн охид анги руугаа явж байна.