1
Өөрийгөө унаж байна гэж зүүдлэх
- Том өөрчлөлт хийхэд тохиромжтой
Та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна уу? Тэгвэл зүүд тань танд цаг нь ирсэн гэдгийг сануулж байна. Энэхүү өөрчлөлт тань амжилттай болно гэдэгт итгээрэй.
2
Нисэж байна гэж зүүдлэх
- Харилцаанд өөрчлөлт гарах нь
Романтик харилцаатай байсан хэн нэгэн эргэн ирэх эсвэл таны дурласан хүн тань холбоогоо таслаж магадгүй. Хэрвээ та ганц бие бол энэ сайхан мэдээ шүү. Эсрэгээрээ бол харин харилцаандаа анхаарал хандуулж, болгоомжтой байхыг сануулж байна.
3
Алдартай хүнтэй уулзаж байна гэж зүүдлэх
- Өнгөрсөнд үлдсэн нэгэнтэй холбоо тогтооход тохиромжтой
Хуучин танилтайгаа холбоо барихаар төлөвлөж байсан бол даруй холбогдоорой. Хэрвээ энэ талаар ямар нэг бодол байгаагүй бол хэнтэй удаан харилцаагүй гэдгээ сайтар бодож, нэг удаа утсаар ч болов яриад үзээрэй. Магадгүй амьдралыг тань сайн сайхан руу чиглүүлэх болно.
4
Жирэмсэн эсвэл олон хүүхдүүдтэй хамт байна гэж зүүдлэх
- Таны хайр дурлалын холбоо сайжрах болно
Хэрвээ та ганц бие бол амьдралд тань эерэг өөрчлөлт ирэх нь. Харин хостой хэн нэгний хувьд харилцаа тань дахин нэг шат ахих нь дээ.
5
Ямар нэг зүйлээс зугтааж байна гэж зүүдлэх
- Удаан шаналгасан асуудлууд шийдэгдэх болно
Тархийг тань гашилгаж байсан асуудлууд удахгүй шийдэгдэх магадлалтай ч таниас ихээхэн шалтгаалах болно.
6
Ямар нэг зүйлээс хоцорч байна гэж зүүдлэх
- Зорилгодоо хүрэхийн тулд бага зэрэг амар
Амьдралдаа юу хийхээ мэдэхгүй байгаа бол хэсэг хугацаанд амраад ав. Бүх зүйл хүссэнээр тань болохгүй гэдгийг ухаар. Өөртөө цаг гарган, өөртэйгөө ярилцаад нэг үзээрэй.
7
Нүцгэн байна гэж зүүдлэх
- Шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй
Хэрвээ та шинэ содон зүйлсийг туршиж, амьдралдаа хэрэгжүүлвэл эерэг өөрчлөлтүүдийг мэдрэх болно. Шударга бөгөөд нээлттэй байх хэрэгтэй. Танд хангалттай хүч чадал бий шүү дээ.