Хүүхэлдэйн киноны баатартай адилхан болохын тулд өөрийгөө зольсон бүсгүй

Магадгүй та барби хүүхэлдэйтэй адил, төстэй хүмүүсийн талаар бишгүй сонсож байсан байх. Тэгвэл Карли Мерсола хэмээх нэгэн бүсгүй бидний мэдэх "Рожер туулай" киноны дүр болох Жессикатай адилхан болохын тулд маш их хэмжээний мөнгийг зарцуулжээ. 

Хүүхэлдэйн киноны баатартай адилхан болохын тулд өөрийгөө зольсон бүсгүй

Калифорнд амьдардаг 26 настай Карли Мерсола уруулаа томруулж, мэс ажилбараар хөхөө "H" хэмжээтэй болгож, эрүүнийхээ хэлбэрийг ботокс шахан өөрчилжээ. Тэрээр 2017 оны 12 сараас эхлэн гоо сайхны мэс ажилбар хийлгэж эхэлсэн бөгөөд одоогоор 50.000 ам долларыг зарцуулаад байгаа гэнэ. Түүний ийнхүү өөрийгөө өөрчлөх болсон шалтгаан нь "Рожер туулай" хүүхэлдэйн киноны дүр болох Жессика адилхан харагдах явдал ажээ. 

 

1

Хэдийгээр Жессика туулай төгс бие галбираараа алдартай боловч тэр бол зөвхөн компьтер графикаар амь орсон киноны баатар билээ. Гэтэл Мерсола энэхүү зурмал дүрийг бодит амьдрал дээр бий болгохыг хүсчээ.

2

Тэрээр хэлэхдээ: "Би Жессика туулайн гайхалтай элсэн цагны хэлбэртэй бие галбирыг биширсээр ирсэн. Би өөрийн бие галбирыг төгс болгохыг хүссэн." гэжээ.

3

Мөн тэрээр "Гоо сайхны хагалгаа хийлгэхийн өмнө би энгийн л нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Багаасаа л гоо үзэсгэлэнтэй харагдахаас илүү дотоод гоо үзэсгэлэн чухал гэдгийг мэддэг байсан" гэвч өөрийгөө ийнхүү өөрчилсөндөө сэтгэл хангалуун байдаг гэнэ.

Тэрээр багаасаа хүүхэлдэйн баатартай нэг л өдөр адилхан харагддаг болно хэмээн боддог байжээ.

4

Хэдий тэрээр аль хэдийнээ маш их мөнгийг  гоо сайхны мэс ажилбарт зарцуулсан ч дахин буттокс хийлгэж, хөхний хэмжээгээ томруулах хүсэлтэй байгаа гэнэ.

5

Харин уруулын хувьд эмч нар түүнийг дахин томруулахгүй байхыг зөвлөжээ. Учир нь энэ нь байж болох хамгийн том хэмжээ гэнэ.

6 Үр дүн

Үр дүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()