Бидний цаг үед амьдарч буй ер бусын чадвартай хүмүүс

Тэд гаднах байдлаараа жирийн биднээс огтхон ч ялгагдахгүй. Гэвч тэдэнтэй ойртож нөхөрлөвөл байгаль эх тэдэнд ер бусын хүч, гайхамшигт чадвар хайрлаж, жирийн хүмүүсийн яаж ч хичээгээд чадахгүй зүйлийг хялбархан хийчихээр онцгой төрүүлжээ гэдгийг олж мэдэх болно. Ингээд бидний дэргэд амьдарч, аж төрж байгаа гайхалтай хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.
Бидний цаг үед амьдарч буй ер бусын чадвартай хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. "Мөсөн” хүн Вим Хоф
56 настай энэ голланд эр тэсгим хүйтнийг ажрахгүй давах чадвартай. Килиманжаро оргилд дан ганц богино өмдтэй гарч, мөс дүүргэсэн шилэн цилиндр саванд 1 цаг 52 минут зогсч, туйлын замаар хөл нүцгэн марафон гүйсэн гээд түүнд Гиннесийн номонд бүртгэгдсэн 20-иод амжилт бий. Мэргэжилтнүүд “Мөсөн хүн”-ийг феномен хэмээн нэгэн дуугаар баталдаг ч Вим өөрийн чадвараа олон жил хөдөлмөрлөсний үр дүн хэмээн ярьдаг байна.



2. Хүн фотоаппарат Стивен Уилтшир
Британийн архитектур зураач Стивен Уилтшир уран барилгын зургийг ганц хараад л тогтоон, түүнийгээ цаасан дээр буулгах ер бусын чадвартай нэгэн. Гурван настайд нь түүнийг саванта синдром хэлбэрийн аутизм өвчтэй болохыг нь оношилж, тогтоожээ. Ийм ховор өвчтэй хүн нэг эсвэл түүнээс дээш шинжлэх ухааны салбарын онцгой мэдлэгтэй, гоц ой тогтоолттой, цаг хугацааны хэт мэдрэмжтэй байдаг аж. 2005 онд Токио хотын дээгүүр хагас цаг нисдэг тэргээр аялснаас хойш долоо хоногийн дараа тэрбээр хотын ерөнхий төлвийг 16 метр урттай цаасан дээр сэргээн зурсан байдаг.



3. Тооцооны гоц ухаантан Даниэль Таммет
Тэрээр дөрвөн настайдаа хүнд хэлбэрийн унаж татдаг өвчтэй болжээ. Энэ үед түүний тархинд ямар нэгэн өөрчлөлт гарсан аж. Ингэж л түүний арифметикийн хүнд бодлогыг гоёмсог зураглал болгон хувиргах чадвар нь бий болжээ. Тамметагийн ухамсарт тоо бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэлбэр, өнгө, дүрслэлтэй аж. Тэрээр ямар нэгэн математикийн бодлогыг бодохдоо тодорхойгүй хоёр геометрийн дүрс болгон хардаг гэнэ. Яваандаа тойм бүдүүвчүүд улам тодорсоор эцэстээ гурав дахь дүрс буюу хариулт бий болдог байна. Үүнээс гадна Даниэл хэл шинжлэлийн гайхамшигт чадвартай. Тэрээр англи, франц, финлянд, герман, испани, румын, литов, эстон, валли, эсперанто, исланд гэх зэрэг 11 хэл мэддэг ажээ.



4. Далдыг харагч, илбэчин Ури Геллер
Тэрээр өөрийнх нь далдыг харах болон алсад байгаа зүйлийг удирдах ер бусын чадварыг нь харуулсан телевизийн цуврал шоунд оролцсноос хойш алдартай нэгэн болсон. Түүний үзүүлбэрт ган халбагыг нугалах, нуусан зургийн агуулгыг тайлбарлах болон цагийн зүүг босгох эсвэл хурдлуулах зэрэг чадварууд багтсан байдаг.

Тэрээр нэг бус удаа илбийн үзүүлбэрээ сэтгэл болон ухааныхаа хүчээр гүйцэтгэдэг хэмээн мэдэгдэж байсан. Хэдий тийм ч шүүмжлэгчид түүнийг дээрх үзүүлбэрүүдээ гүйцэтгэхдээ ямар ч ер бусын чадвар ашиглаагүй хэмээн үзсээр байгаа аж. Геллер өдгөө Темка мөрний эрэг дээрх харшдаа даяанчлан амьдарч байгаа гэнэ. Тэр хүн хүлээж авахад дургүй бөгөөд хэн ч түүний чадварт итгэхгүй байгаад ихэд эмзэглэдэг байна.



5. Хүн цахилгаан дамжуулагч Хосе Рафаэль Маркес Айяла
Пуэрто-Рико улсын иргэн Хосе Рафаэль Маркес Айялаг хүн-супер дамжуулагч гэж нэрлэж болно. Учир нь тэрбээр өөрийн биеэрээ өндөр хэмжээний цахилгаан гүйдэл дамжуулж чаддаг байна. Ингэхдээ түүний бие дээр ямар нэгэн гэмтэл бэртэл болон гаж нөлөө илэрдэггүй аж. Гэсэн хэдий ч тэр хуруугаа хүргэх төдийд цаас шатааж чаддаг нь гайхалтай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()