Бидний буруу боддог зүйлс

Бидний эрүүл хэмээн бодож, өнөөг хэр нь өдөр тутамдаа идэж хэрэглэсээр байгаа зарим хүнсний бүтээгдэхүүн нь харин ч биед муу нөлөөг үзүүлдэг байна. Тиймээс сайн хэмээн аливаад үргэлж туйлшралгүй, эрүүл мэндийн мэдлэг мэдээллээ дээшлүүлж байх нь гэрэл гэгээтэй амьдралыг бүтээхэд тустай билээ.

Бидний буруу боддог зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шинэ түүхий лууван илүү сайн

Бид шинэ, түүхий лууванг шим тэжээл сайтай хэмээн боддог. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт байжээ. Лууванг чанаж, болгосноор илүү амин дэмтэй болдог байна.

Шинэ түүхий лууван илүү сайн

2 Суши таргалуулахгүй

Бид будаа, сушиг таргалуулахгүй хэмээн андуурдаг. Гэвч энэ нь хачиртай талх, бургерээс илүүтэй таргалуулдаг аж.

Суши таргалуулахгүй

3 Жимсний шүүс биед тустай

Жимсний шүүс, дэлгүүрт зарагддаг жүүс нь "Коко кола" ундаанаас илүү их сахарыг агуулж байдаг байна. Иймд та байгалийн жимсийг шахаж хэрэглэх, чанах нь зүйтэй юм.

Жимсний шүүс биед тустай

4 Зөгийн бал эрүүл мэндэд тустай

Зөгийн баланд агуулагдах сахарын хэмжээ нь элсэн чихрээс илүү гэнэ. Тиймээс түүнийг бага хэмжээгээр хэрэглэх нь биед тустай ажээ.

Зөгийн бал эрүүл мэндэд тустай

5 Хатаасан жимс илүү сайн

Үнэндээ хатаасан жимсний ердөө 20 хувьд нь л витамин байдаг. Харин шинэхэн жимсэнд, 100 хувь витамин агуулагддаг аж. Гэхдээ элдэв химийн бордоогүй, цэвэр жимсийг сонгон хэрэглэх нь зүйтэй билээ.

Хатаасан жимс илүү сайн

6 Эрдэнэшиш биед маш муу

Бидний идэх дуртай эрдэнэшишийг биед муу хэмээдэг. Гэвч энэ нь харин ч эсрэгээрээ биед тустай байдаг ажээ. Энгийн жимсэнд агуулагдах шаардлагатай шим бодисоос, хоёр дахин илүүг өөртөө агуулдаг аж. 

Эрдэнэшиш биед маш муу

7 Дэглэм барьж байгаа хүмүүст бяслаг муу

Дэглэм барьж, турахаар шийдсэн хүмүүс бяслагийг муу гэдэг. Бяслаг нь харин ч биед тустай бөгөөд кальцигаар баялаг юм. 

Дэглэм барьж байгаа хүмүүст бяслаг муу

8 Согтууруулах ундаа биед муу

Архи согтууруулах ундаа нь биед тийм ч тустай биш. Гэвч зарим үед цэвэр улаан дарс,байгальд эсгэж, дарсан сархадыг бага хэмжээгээр эмчилгээнд ашигладаг ажээ.

Согтууруулах ундаа биед муу

9 Ургамлын гаралтай тос биед сайн

Кокос, олив, наранцэцэг зэрэг ургамлын гаралтай тосыг үргэлж хэрэглэх нь биед тийм ч тустай биш байна. Тиймээс хааяа ч болох малын гаралтай өөх, тос хэрэглэж байх хэрэгтэй юм.

Ургамлын гаралтай тос биед сайн

10 Тослоггүй сүү илүү сайн

Тослоггүй сүүнд Витамин Д байдаггүй байна. Тиймээс өдөр тутамдаа ердийн тослог сайтай сүүгээ хэрэглэж байх хэрэгтэй ажээ.

Тослоггүй сүү илүү сайн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()