50 жилийн өмнө “Алькатрас”-ийн шоронгоос оргосон Жон Энглин тусламж гуйжээ

Түүхэнд “Алькатрас” шоронгоос нийт 36 хүн оргохыг завдсан ч амжилт олоогүй гэдэг. Гэхдээ цор ганц амжилттай тохиолдол байсан юм. 1962 онд энэхүү шоронгоос гурван хүн оргосон бөгөөд тэдгээрийн нэг болох Жон Энглин тагнуулын ерөнхий газрын ажилтануудад тусламж гуйсан захидал бичжээ.

50 жилийн өмнө “Алькатрас”-ийн шоронгоос оргосон Жон Энглин тусламж гуйжээ

1962 онд ах дүү болох Жон болон Кларенс Энглин, Фрэнк Моррис нар гар аргаар өрөм хийж, агааржуулагчийн хоолойгоор дээвэр дээр гарч, дараа нь усны хоолойгоор доош бууж эртнээс бэлдсэн завиа хийлээд зугатаж чадсан байна. Ийнхүү эдгээр 3 оргодол нь ор сураггүй яг л усанд хаясан чулуу шиг алга болсон байна.

Гэвч АНУ-ын тагнуулын ерөнхий газрын ажилтанууд эдгээр оргодлуудыг хайх үйл ажиллагааг явуулсан хэвээр байсан бөгөөд 2013 он хүртэл тэднийг амьд байгаа гэдэгт эргэлзэж эхэлжээ. Харин 2013 онд тусгайгийнхан Жон Энглинээс захидал хүлээн авсанаар амьд болохыг нь мэдсэн байна.

Тэрээр захиандаа “Намайг Жон Энглин гэдэг. Би 1962 оны 6-р сард “Алькатрас”-ийн шоронгоос өөрийн ах болох Кларенс болон Фрэнк Моррис нартай хамт зугатсан юм. Одоо би 83 настай бөгөөд бие маань их тавгүй байгаа. Учир нь би хорт хавдартай болсон. Тэр шөнө бид төлөвлөснийхөө дагуу зугатаж чадсан” хэмээжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Хэрвээ та бүхэн намайг хамгийн ихдээ нэг жилийн хугацаатай дахин хорино гэсэн мэдээллийг зурагтаар цацвал би өөрийн байгаа газрыг хэлнэ. Энэ бол тоглоом биш" юм гэжээ.

Үүнээс гадна захидалд түүний ах Фрэнк Моррис нь 2005 оны 10 сард нас барсан талаар болон түүнийг ахыг Александрт оршуулсан хэмээсэн бөгөөд мөн Кларенс ах нь 2011 онд нас барсан тухай бичсэн байжээ.

Гэсэн ч оргодлуудын хэргийг дахин нээсэн бөгөөд тагнуулын ерөнхий газрынхан захидал дээрхи гарын хээ болон бичгийг судлаж үзсэн боловч баталгаатай хариу гараагүй гэжээ. Харин захиа хүлээж авснаас хойш 5 жилийн дараа Жон Энглинийг эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаа нар тэднийг зугатаж чадсан гэдэгт итгэлгүй байгаа бөгөөд 50 жилийн турш нууцлаг амьдарч чадсан гэдэгт ч итгэхгүй байгаа гэжээ. Гэхдээ оргодлууд амжилттай зугатсан гэдгийг батлах хэд хэдэн хөндлөнгийн нотлох баримт бий.

2014 онд Голландын судлаачид тухайн үеийн цаг агаарыг судлаж үзсэн бөгөөд 23:00-24:00 цагийн хооронд цаг агаар маш таатай байсан учир тэд эргийн нөгөө талд гарсан байх магадлалтай. Харин энэ хугацаанд амжиж гараагүй бол тэд амьд гарсан нь юу л бол хэмээжээ.

Харин Жон болон Кларенсын гэр бүлийнхэн тэднийг амьд гарсан гэдгийг батлаж байгаа бөгөөд холбоо хүртэл тогтоосон хэмээн ярьж байгаа гэнэ. 2015 онд Энглины үеэлүүд болох Кен болон Дэвид Уайлдер нар ах нарыгаа Бразилд байгаа гэж мэдэгдсэн байна. Жон болон Кларенс нар ээждээ 3 жилийн турш зул сарын баяраар мэндчилгээ явуулж байсан гэжээ.

Хэрвээ ах дүү Энглин болон Фрэнк Моррис нар уг шоронгоос зугатаж чадсан нь батлагдах юм бол “Алькатас”-аас зугатаж чадсан цорын ганц орголтын эзэн болох болно гэсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()